Францын монголч эрдэмтэн Антуан Маир 1911 онд Улаанбаатарт болсон хуралд энэ илтгэлийг тавьжээ. Тэрээр илтгэлдээ Тавантолгой болон Мардайн ордын асуудалд Монголын Засгийн газар "хачин" шийдвэр гаргасныг жишээлэн шүүмжлээд, цаашид энэ мэтээр алдвал үндэсний аюулгүй байдал, бие даасан байдалд хортой болохыг дүн шинжилгээ хийн анхааруулжээ. Монгол Улс оновчтой шийдвэр, улс төрийн сонголт хийх ёстой түүхэн дэх эргэлтийн цэг болох замын уулзвар дээр байна гэж Маир бичсэн. Тэр үед гэнэт баяжсан монголчууд нүүрсээ уралдан гаргасаар хүний үг сонсох ч завгүй сагаж байсан болохоор огт тоосонгүй, мэдээж салаа замын буруугаар нь жирийлгэсэн. 12 жилийн дараа энийг одоо уншаад үз дээ.
ДНБ-ий бараг 80 хувийг хувийн хэвшил үйлдвэрлэж байна. Хэдэн арван тэрбумаар нь татвар төлдөг олон компани буй болжээ. Эндээс цугласан мөнгийг үр ашигтай зарцуулж нийгэмд мэнэжмэнт хий хэмээн 76 ямаа сонгож байгаа ухаантай юм шүү дээ. Гэтэл аж ахуй эрхлэгчдээс авсан мөнгийг өөрийн юм шиг үрэн таран хийх төдийгүй өөрсдийг нь хорлоход зориулж ашиглаад байна шүү дээ. Гутлыг нь өмсөөд эзнийг нь өшиглөж байгаа хэрэг. Эхлүүлсэн ажлыг нь нурааж байна, дууссан ажлыг нь боож байна. Дээр нь шантаажилж байна, заналхийлж байна. Бүх юмыг мөнгөөр шийддэг юм бол хорлон сүйтгэгчдийг УИХ-д оруулахгүйн тулд бизнес эрхлэгчид нэгдэн нийлж мөнгөөр зодож байгаад тэднийг сонгуулахгүй акц хийвэл шудрага ёсонд нийцэх юм биш үү?
Өнгөрсөн арван жилд улсаас нийтдээ 3 тэрбум доллар буюу 3 000 000 000 000 төгрөг үүнийг (монголоор гурван ихнаяд гэж уншинa) зувчуулсан гэсэн тооцоо гарчээ.
#улстөр
#нийтлэл
“Монголд ДАЙН болж байна уу?” гэсэн нэгэн залуу сэтгүүлчийн өгүүлэл төвийн том сонины эхний нүүрт гарчээ.
#улстөр
#нийтлэл
Хятадын түүхэнд тодорсон хамгийн аугаа гурван хааныг: Цинь Ши Хуанди, Хубилай, Канси гэх юм билээ. Цинь Ши Хуанди бол хүний түүхэнд мэдэгдэх хамгийн харгис дарангуйлагчийн нэг.
#нийгэм
#нийтлэл
МАН шаардлага хүргүүллээ. Тэнд өгүүлэхдээ улс орны эдийн засаг хямралын байдалд орсныг онцлоод валютын нөөц эрс хомсдон, гадаадын хөрөнгө оруулалт зогсож, экспорт хоёр дахин бууран төгрөгийн ханш эрс доройтсоныг тодотгоод яаралтай арга хэмжээ авахыг Засгийн газраас нэхэмжилж, энэ талаар түргэн шуурхай арга хэмжээ авахын тулд УИХ-ын ээлжит бус чуулганыг үтэр түргэн хуралдуулахыг шаарджээ.
#улстөр
#нийтлэл