Мөнгө олж ирж чадахгүй, харин ч тавьсан өрийг улам нэмээд байгаа Засгийн газраа дахиад л солилоо. Мэдээж ямар ч ахиц гараагүй, сахил хүртээд шал дордов. Тэгэхээр нь дахиад л засгаа солив. Мэдээж тухай бүр пинжэкээ эргүүлэхээ аль ч засаг мартаж байгаагүй юм. Солигдоод сайжирсан тохиолдол байсан уу? Ер нь муугаа улам муутгах гэж сольдог юм биш үү? Улам л уруудна, солих болгонд ард түмэн дэмжинэ, хэдэн сарын дараа бүгд жигшинэ. Өөрснийгөө хууртсан гэж ярина. Үнэндээ худалдагдчихдаг шүү дээ!? Цааш нь ярих уу, яахав?
Юун түрүүн хүн амын дийлэнхийг эзэлдэг халх аялгуунд түшиглэсэн энэ бичиг нь БНМАУ-д амьдран суудаг олон ястны хэл аялагыг нэг хэл бичигт нэгтгэснээр Монголын хүн амыг нэг нэйшн стэйт болгоход чухал үүрэг гүйцэтгэсэн. Герман хэлний олон аялга хэллэгийг хох дойч аялга руу нэгтгэсэн ба үүнд нь ном зохиол, хэвлэл мэдээлэл, радио зурагт асар том үүрэг гүйцтгэсэн. Англи хэл ч мөн ялгаагүй ХХ зууны даяаршлын хүчээр квин инглиш аялага руу нийтийг түлхсэн. Бараг биенээ ойлголцдоггүй италийн олон аялагыг флорэнц аялагаар нэгдэн, итали хэл шинээр бий болгожээ. 1960-аад оноос Хятадад пининь аялага тэмдэгтийг албан ёсны болгосноор биенээ ойлголцох асар том дэвшил болсон. Яг үүнтэй адил кирил монгол бичиг ийм үүрэг гүйцэтгэсэн юм.
Одоо байчихаад ажил хийлгэхгүй байгаа учраас шүүхийг татан буулгана гэж заналхийлэх боллоо. Шударгыг нь гайхсаар яваад энэ улс орон чинь юу руу хальтарч унах гээд байна даа! Ярьвал ч зөндөө л юм байна. Цааш нь ярих уу, яахав?
Нэг үгэндээ соёл иргэншлийн төвшин, сэтгэлгээний өндөрлөгийн хувьд 19-р зууны Орос, 21-р зууны Европ, Америктай тулчихаад байна. Хүч тэнцвэргүй энэ дайсагналцалд Путин дайсныхаа өрөөсөн нүдийг үүрд юм харахгүйгээр таг сохолж болох ч хариу нь энэ хүчирхэг түүхэн орны газрыг мөч мөчөөр нь хэсэглэн хуваах аюултай. Асуудал даамжирсаар дэлхийн дайнд хүрвэл яах вэ? Цөмийн дайнд ч хүрч болох, учир нь Путинд өөр сөргүүлэх зэвсэг байхгүй. Юу юугүй хоёр талаас Москва, Парисыг газрын хөрстэй тэгшлэх нь юу л бол! Их бодоход Екатринбург, Канзас гэсэн хоёр хотод цөмийн сүйрэл болж болох юм. Өнөөгийн XXI зууны нөхцөлд юутай ч фронтын дайн болохгүй. Сансар болон агаарт хэн ноёлохоос хамаарна. Хариу нь тодорхой. Дайн болбол Орос ялагдана. Хэрэв үүнд хүрвэл Их Оросын гурав дахь задрал эхлэх болно.
2015.!.24
Бусад аль ч хэлний нэгэн адил монгол хэлний өргөн хэрэглэгддэг мөнөөх 12-15 мянган үгийн сангийн лавтай 20-30 хувь нь гарал үүслээр нь хөөвөл гадаад гаралтай. Дээр авсан бүх жишээнд өргөн хэрэглэгддэг нэршлийн заримыг авсан болно. Үүнээс цаашлан лавшруулбал маш олон бий. Дээр нь уул ус, газар зүйн гадаад угшилтай нэрсийг тоочвол бүр ч аймаар юм болно. Хүний нэр нэмбэл…? Гаднаас орж ирж буй хараал, этгээд хэллэг? Энэ бүхэн ичээд байх зүйл биш, ерөөсөө хэл бол амьд учраас хоорондоо үгсээ солилцон зээлдэлцэн баяжиж хөгжиж буй хэрэг. Сүүлийн үед орж ирсэн зээлдмэл үгсийг харилхан гадуурхаж, орноос нь хэн нэгний зохиосон монгол гэгдэх үгээр орлуулахыг шаардах тулгах нь нийтэд ойлгомжгүй.