Оросын арми Европт хамгийн шилдэг нь гэвэл жилийн өмнөхөн элэг хөшөөдөг, тэд ядахнаа Украинаас дээрдэх цэргийн хүчгүй шүү дээ гэж шоололдож байв. Оросын хүн хүчний нөөц хангалт маш түргэн, тэр бүү хэл дайснаасаа хавьгүй илүү хурдан хангалт хийх чадвартай нь харагдсан тул өнөөдөр шоолохтой манатай болж байна. Путиныг ялсан Оросын арми нь “21-р зууны байлдааны аугаа ур чадвартан, эзлэн авах цор ганц хүч” хэмээн өргөмжлөнө. Ингээд хэрэв тэрээр Украины төрийг удирдахаар болчихвол түрэмгийлэл үйлдэх чадвартай цэргийн машин нь хоёр дахин нэмэгдэж хүчирхэг болно.
Ийнхүү Евразид бараг зуун жил үргэлжилсэн монголчуудын эзлэн түрэмгийлэл энэ хүрээд цэглэгдсэн юм. Үүнээс хойш гадагш дайн хийгээгүй, харин тэдний эзэлсэн газар хэдэн арав хуваагдаж гол төлөв хориглох тулалдаануудад орсон билээ.
Цар тахлаас хэдэн зуун жил ангид байсан монголчуудын амьдралын хэвшил өдгөө шал өөр болсон. Дэлхийн хамгийн том төвлөрсөн хотуудын жагсаалтад нэгэнт багтсан Улаанбаатар мөн л тэр утгаараа цар тахалд өртөх хамгийн эрсдэлтэй газрын нэг болсон. Томууг вакцинаас өөр юу ч хамгаалж чадахгүй. Үгүйдээ л анагаах ухааны өнөөгийн төвшинд. Антибиотик нээгдсэнээр бактерийн гаралтай олон өвчнийг ялан дийлсэн. Гэтэл дан нуклейний хүчлээс тогтсон, амьд организм мөн эсэх нь эргэлзээтэй вирусын эсрэг бидний барих ганцхан зэвсэг вакцин. Вакцин гэдэг нь үнэн хэрэгтээ өвчин үүсгэгчийг хүний өөрийнх нь дархлааны системээр устгах арга.
Тогтмол хийж ирсэн анхны наадам нь тэмдэглэгдэн үлдсэнээр 1639 оноос хийх болсон Даншиг наадам юм. Тэр жил Занабазарыг Богдоор тодруулж, Халхын шашны тэргүүнээр өргөмжилснийг тохиолдуулан Ширээт цагаан нуурт өргөннаадам зохион байгуулсныг “Даншиг өргөх наадам” гэж нэрийдсэн аж. Уг наадамд Бөх лам барилдан түрүүлж, Бонхор Донир гэх хүний морь магнайлжээ. Даншиг цааш уламжлал болсон нь Долоннуурт 1696 оноос эхтэй. Тэр жил “Түмэн эх” хэмээх уртын дуу зохиогдсоноор наадмын албан ёсны сүлд дуутай болсон байна.
Тоолол болгон зөв. Тоолол бол байгалийн хууль биш. Өдөр шөнө, өвөл зун болдог, дэлхий нарыг тойрдог, өөрийг нь сар тойрдог, энэ бүхэн өөрийн мөчлөгтэй нь байгалийн явдал. Нэгэнт хорвоо хүнд тохируулж орчдоггүй болохоор хүн өөртөө зориулж ойлгомжтой хялбар тоолол зохиохоос өөр аргагүй. Ингэхээр нар сар одны орчлыг түшиглэж тоолол зохиох, баримтлах, цаг хугацааг хэмжих нь хүний явдал. Хүссэн хэн ч өөрийн тоолол шинээр зохиогоод гэртээ өөрөө мөрдөөд явж болно, гагцхүү бусадтай энэ хэмжүүрээрээ ярихаар л жаахан үл ойлголцол гарах байх.
Сүхийг хүрэлдэж, Хүрэлийг сүхдэж байна, цаана чинь! Сүхийг хойд солонгосчууд хүрэлдэнэ. Харин манайх чаддагаараа Хүрэлийг сүхдэх шив.
#улстөр
#нийгэм
#нийтлэл