Баабар

@baabar
919
нийтлэл
78,522,111
уншигдсан
37,532
сэтгэгдэл

КАМЮ, КАФКА, БАТЧУЛУУН

Mанайд энэ байтугай тамалдаг нь бүр социализмаас уламжлалтай, ер нь тийм байх ёстой нь социалист хууль ёсны дүрэм байх. Сэжиглэж байна гэдэг үндэслэлээр сар жилээр хорино, дараа нь нотолгоо олдоогүй ч шүүхээр оруулахгүй, хэргийг нь шийдэхгүй нийгмээс тусгаарлан мөнхийн сэжиг бүхий этгээд болгоно. Одоо бол үүнийгээ мэдээллийн хэрэгслэл, нийтийн хардлага, нийгмийн сүлжээ, элдэв гүтгэлэгээс дэмжлэг аван олон жилээр, аягүй бол насан туршид нь тамлан зовооно. Жорж Орвэлийн үзэн ядах цуглааныг орчин үеийн хэлбэрээр техник технологийн дэвшил, хамрах хүрээний чадавхийг ашиглан үүндээ нийтийг бүрэн оролцуулж чаддаг болжээ.

ГАР УТАСТАЙ ЦАЛГИАН

Үйлчилгээний хөлс нэхэгдэхээр, тэд үйлчилгээг үнэтэй байна гэж гомдоллон, өөх өгсөн хүнтэй өдөр шөнөгүй заргалдана. Үнэндээ Монголд гар утасны үйлчилгээний үнэ дэлхийн дундачтай байтугай социализмтай харьцуулахад маш хямдхан. Соц үед суурин утасны үйлчилгээний хөлс сарын 12 төгрөг байсан нь хоёр кг махны үнэ. Одоо дундаж харилцагч сард 13 мянган төгрөг төлж буй нь нэг кг махны үнэд ч хүрэхгүй. Өрсөлдөөн л алив юмны үнэ, чанарыг хатуу сахиулж чаддаг хуулиар утасны үйлчилгээний үнэ олон жилийн турш тогтвортойгоор барахгүй улам хямдрах, олон янзын урамшуулал дагах зэрэг. Иймээс өөртөө ахадсан асар үнэтэй багаж худалдан авчихаад, өнөөгийн төвшинд дэлхийд хамгийн хямдад тооцогдох Монголын утасны үйлчилгээний үнэн дээр голоо цохин элдвээр муулж үнэ хөлсөн дээр нь бөөн гомдол болох хэрэг юун? Утасны үйлчилгээ үзүүлж буй хэдэн компанидаа талархах ёстой биш үү? Тэр дундаа ийм хямд үйлчилгээ үзүүлж байхад уу!

ЗЭЭЛДМЭЛ СОДОН ҮГ

Монгол хэлэнд нэвтэрсэн зээлдмэл үгийн тайлбар толь номоо ийнхүү туурвиж дууслаа. Зээлдсэн үгсийг нэлээд хэдэн жилийн өмнөөс цуглуулж эхэлсэн ба эцэст нь нэгтгэж бүтээл болгохоор жил гаруйн хөдөлмөр зарцуулав. Энэ тольд өнөөгийн дундаж монгол сэхээтэн ойлгодог, хэрэглэдэг таван мянга орчим зээлдмэл үг сонгож, аль хэлнээс гарвалтай, цаашлаад ямар хэлнээс угшилтай зэргийг тодорхойлов. Улмаар үгийн шууд утга нь юу гэж байсан хийгээд монгол хэлэнд нэвтрэхдээ ямар утга агуулах болсныг тодруулах оролдлого хийлээ. Зээлдмэл үгийн уг сурвалж нь уг хэлээрээ хэрхэн бичигддэгийг эхээр нь олж тавьсан. Иймээс зөвхөн үсгийн тэмдэгт гэхэд латин, герег, кирил, хятад ба япон ханз, солонгос, санскрит, араб ба перс, руин зэрэг арав гаруй төрлийн үсэг тэмдэгтээс бүрдэв.

Тэр бөх хэний хэн бэ?

Мэрэг төлөг тавих гээгүй. Зөвхөн шинжлэх ухааныг хүндэтгэдэг, үзмэрчдийг бол луйварчингийн хэмжээнд дорд үздэг хүний хувьд гагцхүү судалгаанд үндэслэн дорхи прогноз хийж буйгаа толилуулж байна.
#улстөр #нийтлэл

Геополитик тоглоом

Америкийн нэрд гарсан улстөр судлаач Жоорж Фридман “Дараагийн 100 жил” гэсэн ном бичиж бөөн шуугиан тарьжээ.

МОНГОЛЫН ТҮҮХИЙН ҮНЭТ ЭХ СУРВАЛЖ МЭН-ДА БЭЙ-ЛҮ

Мэн-да Бэй лү 1221 онд бичигдсэн бол Нууц товчоо 1240 онд зохиогдсон. Эхнийх нь монголчуудыг мэддэггүй гадны өөр соёл иргэншлийн хүн нүдээр харсан үзсэнээ тэмдэглэсэн бол, дараагийнх нь монгол хүмүүс өөрснөө бүтээсэн. Хоёр эх сурвалжийн гол ялгаа энэ. Аль алин нь анхдагч эх сурвалж. "Хар татаарын товч" хэмээн анхлан нэрэлсэн зохиол нь гадны ажиглалт бол Нууц товчоо нь дотоод түүх. Давуу тал нь эхнийх нь бодит ажиглалт бол дараагийнх нь дэлгэрэнгүй угсаа, үйл явдал. Гэхдээ сул тал нь Мэн-да Бэй лү нь гадны нүдээр харсан өрөөсгөл шинжтэй бол Нууц товчоо домогжсон шинж асар их агуулсан.