Монголчууд өөрөө өөрсдийгөө хямраасан тул өөрсдөө л зоримог хөдөлж байж энэ шавраас гарна. Эдийн засаг ид шидээр биш эрүүл бодлогоор сэргэнэ. Ардчилсан ардчилаагүй намын бодлого, баруун зүүний шийдвэр, шашин шүтлэг, сайхан сэтгэл, өр зүрх, сэтгэлийн хандив, гомдол гаслал, тайвшрал зэрэгтэй эдийн засгийн сэргэлт ямар ч холбоогүй. Төр нийгмийн ардчилсан систем энэ тогтолцоогоо хамгаалах хуулийн механизмгүй бол сүйрлээр дуусдаг.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас (ДЭМБ) гаргасан гэх энэ статистикт Монголын 100 мянган хүн тутмаас 28,1 нь өөрийгөө егүүтгэдэг юм байна.
Дело хэмээх улс төрийн зорилготой зохиомол хэрэг цааш одоо болтол үргэлжилсээр. Маш урт жагсаалт болох учир 2020 он хүртлэх түүхийг дараагийн дугааруудад хэлхэе.
Британника хэмээх их хөлгөн толь бий. Үүнийг олон хүн нэрнээс нь болоод Английнх мэтээр ойлгодог. Үнэндээ энэ аварга толь нь Америкийнх, төв нь Чикаго хотод байдаг, зөвхөн Чикагод хэвлэдэг эд аж.
#нийгэм
#нийтлэл
Хичнээн их хөрөнгө, цаг гаргаж бэлдсэн мэргэжилтнээ гудамжинд хөөгөөд гаргачихдаг ийм ардчилал хэнд хэрэгтэй юм гэж бодно. Аль л хүний адаг болсон, мэдлэг мэргэжилгүй усан тэнэгүүд нь нам мам гэж гуугачиж яваад дарга даамлаар шагнуулаад нийгмийн хөрөнгө завшихаар барахгүй төрийн ажлыг дампууруулж байгааг хараад Лхагваагийн бөөлжис цутгана. Тэрээр өөр шиг нь 15 мянган мэргэшсэн ажилтан гудамжинд хөөгдөж гарсныг дуулаад ухаан алдаж унахтай шахав. Нийгэм өөрт нь зарцуулсан мөнгө, цагийг 15 мянгаар үржүүлэх нь байна шүү дээ!