Өнөөдөр Улаанбаатарт ил, далд хоёр Засаг байна. Нэг нь нийслэлийн мэдээлэл, сурталчилгааны тэрбум төгрөгийн төсвөөр бүтээдэг буюу дэлхийн хэмжээний метрополис хот, метро, “Улаанбаатарын шинэ бүтээн байгуулалт”, LRT, түгжрэлийн сайд, 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөө, ИТХ-ын төлөөлөгчдийн нөр их ажил үйлс, их наядын төсөл хөтөлбөр амалсан гоё нүүр царайтай Ил засаг.
... Энх тайвны гүүрний зүүн талын Дунд гол ... Энд ямар ч барилга байх ёсгүй, голын ай сав, дэнж учраас зөвхөн мод тарьж, тохижуулж, цэцэрлэг, мэргэжлийнхэн хэлбэл усан сан байгуулах хэрэгтэй. Эндээс Сэлбийн сэргэлт эхлэх ёстой. Одоо баригдаад дуусч буй “Авлига” хороолол, баригдаж эхэлсэн усан парк гэгч бол байгаль орчны эсрэг гэмт хэрэг. Саяхан дараачийн барилгын суурийг тавиад даапаалж сууцгаана. Буулгах нэртэй хоёр блокийг хүртэл шүүхээр авч үлдэхийг санаархжээ. Дунд голын хөндийд багтахгүй их шунал.
Өмнөх Засаг дарга нар 2016 оноос иргэдээ Улаанбаатарын метрогоор баруун зүүнгүй зорчуулж, 2021 онд гэр хорооллын сүүлчийн хашааг алга ташилтан дунд нурааж, 2024 оны сонгуулийн санал хураалтын урд өдөр Яармагаас хотын төв рүү орж ирэх LRT галт тэрэгний хаалга нээгдэхийг амлаж байсан билээ. Харин бид, тэнэгүүд, итгэж байсан гээч!
Урьд нь Куба улсын ЭСЯ байрлаж, түүнээс өмнө Жамсрангийн Самбуу болон тухайн үеийн нам, төрийн бусад зүтгэлтнүүд амьдарч байсан түүхэн барилга. Одоо тэр барилгыг суллаад төрийн олон яам, агентлагийн нэгэнд өгч дахиад нэг тансаг офис барих зардал мөнгө, газрыг хэмнэсэн нь дээр
Улаанбаатарыг хойноос урагш бараг таллан урсдаг Сэлбийн гол огцом баруун эргэж Туултай зэрэгцэн явж ойртсоор түүнд цутгадаг хэсгийг Дунд гол гэдэг бол түүний хамгийн цэлгэр, үзэмжтэй хэсэг, бороо устай жил салаа нь сэргэдэг, үерлэвэл тэр чигээрээ дүүрдэг зүлэгт ногоон дэнж энэ байсан юм.
Сурталчилгаан дээр зөвхөн зүүн талаас нь мэлхий төрхөөр зурагладаг учраас цул харагддаг, харин дроны дуранд өнөө маргаашаас хэтрэхгүйгээр лав гурван хэсэг салж нурж мэдэхээр харагдсан тул гэнэт түгшлээ.