Жишээ нь би энэ бичсэнээ “сайн мэдээ” гэж гарчигласан бол их цөөхөн хүн уншина, харин “муу мэдээ” гэвэл арай олон хүн унших нь биз
#нийгэм
#нийтлэл
Монголын түүх бол өөрөө тэмцлийн түүх гэхээсээ янз бүр “deal”-үүдийн түүх. Нүүдэлчид асар прагматик, аль нь ашигтай аль нь ашиггүй вэ гэдгийг л тооцдог учир элдэв мухар сүсэг, хийсвэр үзэл баримтлал, үнэнч шударгуу зангаар маруухан. Тулаанд яаж ийгээд ялахаа л бодно, илт ялагдах тулаан таарвал амиа хорлож тэнэгтэхгүй, хамгийн ашигтай deal л хийнэ. Хятад, Солонгос, Япончууд шиг нэр төрийнхөө төлөө тэнэг юм шиг амиа хорлосон нэг ч монгол жанжин, удирдагч байдаггүй юм. Илт давуу дайсны өөдөөс тэнэг царайлж орилж дайрах солонгос киноны үзэгдэл нүүдэлчдэд хэзээ ч байгаагүй.
Товчхондоо “Жэнко энтэртэйнмэнт” гадаадад асар их зардлаар “зураг авалт хийсэн”, маш олон хүний хүч хөдөлмөр шингэсэн “action” за бараг “horror” киногоо цацах гэж байтал гэнэт өнөө кино нь “Андын хагацал”, “Навчис модноос унахад Намар ердөө шалтаг байсан Хүүк суудлаасаа буухад Хүйтэнд жагсах ердөө шалтаг байсан” хэмээгдсэн мэлодрама кино болоод хувирчихав гэнэ.
АН анх сая төгрөг “амлав”, дараа нь түүнийг давах гэж МАН сая таван зууг “амласан”.
#нийгэм
#нийтлэл
Монголчууд хөгжиж чаддаггүй нь монголчууд тэнэгтээ юм биш шүү дээ. Улс төрч нар попроод байдаг нь улс төрч нар тэнэгтээ бүр ч биш. Монголчууд зүгээр л хүчээ буруу юманд үрээд байгаа хэрэг. Хамгийн тэнэг улстөрчтэй тулаад уулзахад хамгийн зэвүүн ухаантай потенциалтай нөхөр л байдаг юм.
“Хөгжлийн банкны хэрэг” гэж сүүлийн нэг жил нийтээрээ шуугьж, бас ч гэж олон асуудал шийджээ. Санхүүгийн хувьд өвчлөөд байсан, цаашид оршин тогтнох аргагүй болчихсон байсан байгууллагыг нэг жилд ямартай ч сэхээнээс нь гаргаж чадсан байна. Өмнөх алдаагаа засаж, банкны бизнес модель, засаглал дээр гарч болох олон өө сэв, дутагдлыг ч олж таньсан байх.