Амлалт ба Амлагаа
АН анх сая төгрөг “амлав”, дараа нь түүнийг давах гэж МАН сая таван зууг “амласан”.
АН анх сая төгрөг “амлав”, дараа нь түүнийг давах гэж МАН сая таван зууг “амласан”. Ард түмэн сайхан амлалтанд дуртайг улс төрийн намуудаас гадна бизнесийнхэн нь ч ойлгоод эхэлж. Үүрэн холбооны нэг оператор нь хэрэглэгчиддээ байр “амлав”. Нөгөөдүүл нь түүнийг давж БАЙР+МАШААН “амлав”. Одоо дараагийн оператор нь юу амлах юм бол, “байр+машаан+эхнэр” амлаж магадгүй л юм. “Манай ажилчдаас эхнэрээ сонгоод, зүслээд ав” гээд л. Бүүр амарханаар шийдье гэвэл танилцах зарын хүүхнүүдтэй болзуулаад л гүйцээ. Эхнэр өгсөн нь үнэн, таалагдах эсэх нь харин азтаны хувийн асуудал болой. За тэгээд бүүүүр болохгүй бол шилжилтийн насны жаахан охины фээсбүүк хаягийг өгөөд л “энэ танай ирээдүйн эхнэр юмаа” гээд л боллоо.
Ер нь бэлэн сайхан амлалт л хамгийн сайн маркетинг юм байна. Тиймээс одоо гудамжны ТҮЦ-нүүд ч азтандаа байр машин нь хайшаа юм ядаж хашаа байшин, таван ханатай гэр амлахгүй л бол бусад түцнүүд нь шинэ маркетинг хийгээд эхэлнэ шүү.
Их сургуулиуд нь азтай оюутандаа 200А гэдэг бэлэн дүн амлъя. Бүүр супер азтандаа 300А гэдэг дүн амлъя. Манай оюутнууд 300 хувь хөдөлмөрлөж байгаа юм чинь 300 гэдэг дүн тавих нь зөв. Ер нь энэ 300 гэдэг тоо бол их бэлэгшээлтэй бөгөөд хуучин Монголын оюутны холбооны тэргүүн их дуртай байсансан. Тэгээд 300 гэсэн дүн тавиагүй сургуулиудыг эсэргүүцэж МОХ-ынхон хичээл хаялт зарлах хэрэгтэй.
Манай үндэсний бөхөд ч бас хамгийн сайн даваа ахиулах маркетинг нь амлагаа юм. Гэхдээ урьд цагт аварга арслан нь цолгүй бөхөө амладаг байсан бол одоо цолгүй бөх нь аварга, арсландаа амладаг болсон. 100 сая төгрөгөөр амлачихаж байгаа юм.
Бэлэн сайхан амлалтуудыг бол өгч болоод байгаам. Гол нь энэ олон газар азтануудаа тодруулах гэхээр шууд дамжуулах ТВ-үүд олдохгүй их хэцүү. Долоон буудлын Должин чуганцын найман нэрийн дэлгүүрийн азтан тодруулах шууд нэвтрүүлгийг сарын дараа л МҮОНТВ-ээр харах боломжтой. Арай томхон компаниуд бол өдөр нь азтанаа тодруулаад орой нь ТВ-ээр гаргах жишээний. Бүүр том гэрээтэй банкнууд нь харин жинхнээсээ шууд дамжуулж болно. РЕКЛАМ ЦАЦАХ ЭРХТЭЙ ГАНЦХАН ТВ нь манай МҮОНТВ учраас зөвхөн эдний 600-ын студид ингээд шаваад байгаа юм. Лондоны олимпын үеэр нэг хувийн ТВ-ийн хөтлөгч “тэмцээн нөгөө дэвжээн дээр явагдсан учир маргааш та бүхэндээ БИЧЛЭГЭЭР ШУУД ДАМЖУУЛНА” гэж ярьсан удаатай. Харин манай үндэсний ТВ сугалаат хонжворыг “бичлэгээр шууд дамжуулж” тэр муу хувийн ТВ-ийг давж гарч байгаа юм, аргагүй л төрийн телевиз шүү.
Манай амлалт нэхэх ард түмний холбоо нэрнээсээ “амлалт нэхэх” гэдэг үгийг арай л эрт авчих шиг боллоо доо. Амлалт нэхэх газрууд зөндөө байна шүү цаана чинь айн. Цаадуул чинь одоо юу дуртайгаа амлаж галзуурна, яана даа ццц. Би ч юугаараа дутах билээ, энэхүү постыг уншсан азтан бүртээ зориулж таван өрөө байр, тав дал машин, тасархай хөөрхөн хүүхэн амлъя аа. Аймар том том юм амлачихсан уу, зүгээр дээ ингэж тултал нь амлахгүй бол өнөөх Гаамп, Артанян хоёр чинь орж ирээд бүүр том амлалт өгчих гээд хэцүү байгаа юм.
Япон ардын үлгэрт чинхүү шударга, хөдөлмөр эрхэлсэн ядуу эр баяжиж буй тухай өгүүлдэг. Монгол ардын үлгэрт ядуу залуу бол баян ахыгаа хулхидаж хамаг юмыг нь хусна, эсвэл нэг цагаан чулуу дэрлэж унтаад л алт мөнгө, авгай хүүхэдтэй болчихно. Тэгэхээр үндэстэний нэг онцлог харагдаад байх шиг ээ. Ихэнхи Монголчууд маань хөдөлмөрлөж зовохгүй зүгээр л сайхан тэнгэрээс бууж ирэх зүйлд л дуртай. Угаас тэнгэрийн ард түмэн юм хойно дөө.

Зочин
ulzii
зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Баяр
Зочин
Зочин
Bolj bainaa
Зочин
Bbb
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
uma
Зочин
Өлзий
tohh
Ха ха ха
Зочин
Зочин
зочин
chinggis-udgan.blogspot.com
gaihaltai shuu Aanhaa!
hahaha
zochin
bayaraa