Онгойлгох тусам дотроос нь олон янзын дүр гарч ирдэг, тэгэхдээ улам жижгэрдэг нь матрёшка хүүхэлдэйний онцлог. Үүн шиг Т.Бадамжунайгийн төдийгөөс өдий хүртэл явж ирсэн улс төрийн замнал, хашиж асан албан тушаалынх нь он цагаар хөөж үзвэл нэг бус нэгжээд дүр дотроос нь гарч мэднэ. Матрёшка хүүхэлдэйнээс ялгаатай нь тэдгээр дүр нь жижигрэх биш улам томрох магадлал нь өндөр гэсэн үг.
Засгийн газар танхимын зарчимтай. Ерөнхий сайдынхаа бодлогыг дэмжиж, дагаж, биелүүлэх ёстой. Үүнд ганцаарчилсан тоглолт гэдэг зүйл огт байхгүй.
Бид Их Хаанаараа бахархаж, омогшиж ирсэн ч үүх түүхийг өгүүлэх, үнэ цэнийг илтгэх, эд өлгийн ховор үзмэрийг ч энэ удаагийнх шиг багцалж чадсан нь үгүй.
Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогынхоо хүрээнд хэд хэдэн томоохон айлчлалыг дотооддоо хүлээж авахын хажуугаар Ерөнхий сайдынхаа түвшинд технологийн салбарын тэргүүлэгчидтэй холбоо тогтоож эхэлсэн нь маргаангүй зөв шийдэл, том агуулга болох нь.
Төсвийг хэлэлцэх үеэр тойргоо тойрч тойглох гэж улайрдаг УИХ-ын гишүүдийн далд араншин энэ удаад бараг сэдрэхгүй байж болох. Ярьсан, тохирсон төсөл, хөтөлбөрөө төсөвтөө тусгаад явах магадлал нь өндөр. Адаглаад "Айрагны өргөө" байгуулна гэж мугуйдлах нэгэн гарахгүй.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд олон хуулийн шинэтгэл явах ёстой учраас УИХ-ын Тамгын газарт сайн хуульчид хэрэгтэй байна. Орж ажиллаач ээ гэж Г.Занданшатар дарга санал тавьсан.