СУДЛААЧ Ж.БАТБОЛДЫН БИЧСЭН “БИ ЭХ ОРНООСОО УРВААГҮЙ” НОМЫН ХЭСГЭЭС:

Ц.Нямдоржийн сэтгэлзүйн зарим онцлог шинж нь түүний улс төрийн карьерт нь онцгой үүрэг гүйцэтгэсэн, одоо ч үнэ цэнээ хадгалсаар байна. Тэрээр cэтгэн бодох, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх чадвар сайтай, асуудлыг тал бүрээс нь харж, тэдгээрийн дотор нуугдмал байгаа зүйлийг илрүүлэх, шийдлийг олох төрөлхийн чадвартай. Эдгээр чадварууд нь Ц.Нямдоржийн зүгээc Монгол Улcад үүccэн улc төр, эдийн заcгийн хүндрэлтэй нөхцөл байдал, УИХ, Заcгийн газрын зарим шийдвэрүүдийн эцсийн үр дүнгийн тухай урьдчилан зөгнөсөн яриа, дэвшүүлсэн таамаглалаар нь батлагддаг. 

Сул тал нь:

-Бүхнийг мэднэ гэжтуйлширдаг;

-Буруугаа хэзээ ч хүлээдэггүй (...Би уучлалт гуйж үзээгүй хүн гэж ярьдаг)

-Зөрүүд, түргэн ууртай, өширхөг;

-Үл хүндэтгэл, шүүмжлэлд онцгой эмзэг;

-Сайн хөзрөөр сайн тоглодог хэрнээ муу хөзрөөр ухаалаг тоглогч байж чаддаггүй;

-Дэлгэсэн ном шиг өөрийнхөө талаар ярих дуртай;

-Бусдын үзэл бодлыг хүндэтгэж чаддаггүй, зөвхөн дуулгавартай байхыг шаарддаг;

-Бусдыг сургаар дүгнэдэг, өөрийг нь магтсаныг сайн хүн, муулсныг муу хүн гэж хүлээн авдаг зантай;

-Нэр хүндэд дуртай, хувийн тоглолт ихтэй; 

-Хамтрагчаа басамжилдаг;

-Өөрт нь ашигтай бол ямар ч дүрд тоглохоос татгалздаггүй;

-Шударга бус асуудлын талаар сайн “мэдээлэгч” байж чаддаг хэдий ч шийдвэрлэх тал дээр сайн тоглогчоо харуулж чаддаггүй зэрэг болно.

Ц.Нямдоржийн буcад улcтөрчдөөc ялгарах онцлог нь үзэл бодлоо нуудаггүй, захирангуй, эрх мэдэлдээ эрдcэн байдлаар биеэ авч явдаг, бусдыг өөртөө татах,нөлөөлөх чадвартай, өрсөлдөгчийнхөө алдаан дээр чадварлаг тоглож чаддаг. Нийгэмд дуулиан болох асуудлуудыг сорчилж, ард түмэнд мэдээлж, тэднийг нэг долгион дээр удаан барьж, улстөрийн нэр хүндээ тогтвортой байлгадаг чаддаг. Энэ арга нь түүнийгүнэлэх ард түмний үнэлэмжийг бууруулахгүй байхад нь түүнд тусалдаг. Монголын нийгэмд шударга ёсны асуудлаар ард түмэнд “мэдээлэгч” ховор, өөр сонголтгүй учир хүссэн ч, эс хүссэн ч Ц.Нямдоржийг сонсдог бөгөөд түүний цаг үеийн асуудлаар хийсэн мэдэгдэл, ярьсан зүйл зэрэг ньМонголынхэвлэл мэдээллийн байгууллагуудад үнэтэй мэдээнд тооцогддог.

Ц.Нямдоржийн зарим улcтөрч, тагнуулын байгууллагыг удирдаж байcан нэр бүхий генералуудын хууль бус үйлдлийн эсрэг явуулсан шийдвэртэй үйл ажиллагаа нь түүнийг бусадтай дайсагнасан харилцаатай болгож, удаа дараагийн зохиомол гүтгэлгийг түүний эсрэг чиглүүлж байсан, өнөөдөр ч үргэлжилж байна. Тэдгээрээс цаг хугацааны хувьд сүүлийн 20 гаруй жил үргэлжилсэн асуудал нь ”хятадын тагнуул” гэх зохиомол хэрэг. Гэхдээ тэрээр өрcөлдөгчийнхөө өөрийнх нь эсрэг явуулж буй хариу арга хэмжээг “...Даан ч юм олохгүй болохоороо хятадын тагнуул, түрээсийн байранд амьдардаг гэх мэтийн юм ярьдаг. Надад банкнаас авсан зээл ч байхгүй. Юу ярих юм, эд надтай” гэх мэтээр урьдчилан тооцоолж, янз бүрийн холбогдол, сэтгэлзүйн халдлагад өртөхгүй, “тоглоом даах” дархлааг өөртөө бий болгож чаддаг байдал ажиглагддаг.

Ц.Нямдоржийн талаар судалгаа хийх явцадбиеийн хөдөлгөөний зарим хэл нь сонирхол татаж байсан. Сэтгэлзүйн практикт ярилцагч нүүрэндээ гараа хүргэх, нүүрээ илэх, гар, нүүрний хөдөлгөөн идэвхжих зэрэг нь худал ярьж буй илрүүлэх дохио тэмдэгт тооцогддог бол Ц.Нямдорж дээрх хөдөлгөөнүүдийг эсрэгээр нь хэрэглэдэг. Тэрээр өөртөө итгэлтэй үед, үнэнийг ярих явцдаа, мөн мэдээлэл өгөхөд бэлэн буйгаа илэрхийлэхдээ нүүрэндээ гараа хүргэх хөдөлгөөнийг гаргадаг болох нь 2017 онд “Цензургүй яриа нэвтрүүлэгт” оролцохдоо түүнийг хятадын туcгай албадтай холбоотой эсэх талаар асуусан сэтгүүлчийн асуултуудыг баримтаар буюу шүүхийн шийдвэрт бичигдсэн гэрчүүдийн мэдүүлгээр няцаах явцад давхар батлагдсан. Мөн үнэн ярьж байгаа үедээ ярьж буй зүйлээ баримт нотолгоотойгоор нарийн тайлбарлаж, гарын зангаа хөдөлгөөнөөрөө дүрслэн үзүүлэх, хуруугаараа чичлэх хөдөлгөөнийг ашиглан,“мөн үү”, “мөн биз”, “үнэн ээ хэлэх үү” гэх зэрэг үг хэллэгийг хэрэглэдэг болох нь нотлогдсон. Хуруугаараа чичлэх хөдөлгөөн нь ихэвчлэн бусдыг үл хүндэтгэсэн, доромжилсон утгыг илэрхийлэх боловч Ц.Нямдоржийн хувьд зуршил болсон хөдөлгөөн бөгөөд ярилцагчдаа нөлөөлөх, итгүүлэн үнэмшүүлэх “ярьж буй зүйл нь үнэн бодиттой чухал асуудал” гэсэн байр суурийг илэрхийлэхдээ байнга хэрэглэдэг. Харин худал ярихдаа асуултад будилж хариулах, нөхцөл байдалтай уялдаагүй инээх, бусдын яриаг таслах, үг сонгохдоо итгэлгүй болох,ярилцагчийнхааүгнээс шалтаг эрэх, доош нь хийж тохуурхах зэрэг үйлдэл гаргадаг. Түүнчлэн өөрт нь тааламжгүй асуултад хариулахдаа худал инээх, дууны өнгөө гэнэт өөрчлөх, хөлөө солбин сууж, солбисон хөлөө хөдөлгөх, хоёр гараа энгэртээ зөрүүлэх, хувцсаа оролдох, ярилцагчаа шууд зандарч асуултыг зогсоох зэргээр тайван бус байдлаа илэрхийлдэг.