Зуны амралтын энэ үеэр хүмүүс чөлөөт цагаараа утсаа оролдож янз бүрийн юм сонирхон унших юм билээ. Сонирхолтой байж магадгүй гэж бодоод доорх материалыг орчуулан тавьж байна.

Дэлхий дээр 8 тэрбум хүн амьдарч байна. Хэрэв та дэлхийн 8 тэрбум хүнийг 100% гэж тооцвол түүний: 

  • 11% нь Европт
  • 5% нь Хойд Америкт
  • 9% нь Өмнөд Америкт
  • 15% нь Африкт
  • 60% нь Азид
  • 49% нь тосгонд 
  • 51% нь хотод амьдардаг байна. 

Мөн: 

  • 12% нь хятад хэлээр
  • 5% илүү нь испани хэлээр
  • 5% нь англи хэлээр (энд англи хэл мэддэг, хэрэглэдэг хүмүүсийг оруулаагүй бололтой)
  • 3% нь араб хэлээр
  • 3% нь хинди хэлээр
  • 3% нь бенгал хэлээр
  • 3% нь португали хэлээр
  • 2% нь орос хэл хэлээр
  • 2% нь япон хэлээр
  • 62% нь өөр өөрсдийн (жишээ нь монгол) хэлээр ярьдаг байна. 
  • 77% нь өөрсдийн орон сууцтай
  • 23% нь амьдрах орон байргүй.
  • 21% нь хэт их иддэг
  • 63% нь хүссэн хэмжээгээрээ иддэг
  • 15% нь хоол тэжээлийн дутагдалтай
  • 48%-ийн хоногийн амьдралын өртөг 2 ам.доллараас бага байна.

Хүн амын:

  • 87% нь ундны цэвэр устай
  • 13% нь ундны цэвэр усгүй, эсвэл бохирдсон усны эх үүсвэртэй. 
  • 75% нь гар утастай
  • 25% нь гар утас байхгүй
  • 30% нь интернеттэй
  • 70% нь интернетэд холбогдох нөхцөлгүй байна.

Нийт хүмүүсийн:

  • 7% нь дээд боловсрол эзэмшсэн
  • 93% нь коллеж, их сургуульд сураагүй
  • 83% уншиж чаддаг
  • 17% нь бичиг үсэг тайлагдаагүй.
  • 33% нь загалмайн шашинтай
  • 22% нь мусульманчууд
  • 14% н хинду шашинтай
  • 7% нь Буддын шашинтай
  • 12% нь бусад шашинг шүтдэг
  • 12% нь ямар ч шашин шүтдэггүй.
  • 26% нь 14 нас хүрээгүй
  • 66% нь 15-64 насны хооронд нас бардаг
  • 8% нь 65-аас дээш насныхан.

Хэрэв өөрийн орон сууцтай, хангалттай хооллож цэвэр ус уудаг, гар утас хэрэглэж, интернетээр аялж, коллеж эсвэл их сургуулиа төгсөх боломжтой бол та өөрийгөө илүү нөхцөлд амьдарч байгаа тэр өчүүхэн бүлэг (нийт хүн амын 7% ч хүрэхгүй)-т багтсан байна гэж ойлгож болно гэнэ. 

Дэлхийн нийт хүмүүсийн (100%-ийн) зөвхөн 8% нь 65 нас хүртлээ амьдрах боломжтой. 

Хэрэв та 65-аас дээш настай бол сэтгэл хангалуун, талархалтай байх хэрэгтэй. Амьдралыг эрхэмлэн дээдлэ, цаг мөч бүрийг эрхэмлэ. Нийт хүмүүсийн 92%-тай адил та хорвоог орхисонгүй 65 нас хүрсэн бол амьдралын хором бүрээ үнэл!

Эдгээр тоо баримтыг үзээд монголчууд бид ямар түвшинд яаж амьдарч байгаагаа бас эргэцүүлэн бодож болох. Бид боловсролын түвшин, интернет ашигладаг байдлаараа дэлхийд дээгүүр орох дүр зураг харагдаж байна. Дээр нь байгалийн асар их баялагтай, газар зүйн хувьд Ази-Европ болон ОХУ-БНХАУ гэсэн хоёр их гүрнийг холбосон байрлалтай. “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” гээд хөгжлийн тулгуур баримт бичгүүд ч батлагдлаа. Иймээс Монгол Улс богино хугацаанд үсрэнгүй хөгжих нөхцөл бүрдээд байна гэж үзэж болно.