Ура, авилгаас хагацах түлхүүр олдлоо
Эцсийн эцэст авилгаас салах түлхүүр олдлоо. Авилга дээгүүрээ арслан барс шиг аймаар хүчирхэг.
Эцсийн эцэст авилгаас салах түлхүүр олдлоо. Авилга дээгүүрээ арслан барс шиг аймаар хүчирхэг. Халдашгүй дархлаа нь ямар ч хуулийг үйлчилгээгүй, үхсэн хүн болгоно. Авилга доогуураа жижигхэн ч олуулаа. Өт батгана шиг үржимтгий. Нүдэнд үл үзэгдэх хээл хахууль хүн амыг бүхэлд нь шимж эхлэв. Монгол орны баялгийг, уншигч таны амьдралыг их бага хоёр авилга дээр дороос идэж үгүй хийх аюул нүүрэллээ. Таны цогцсыг арслан барс зулгааж, үй түмэн шимэгч цусыг чинь сорж байхад иргэн та наркоздуулсан аятай гүн нойрсож байна. Гамшиг болтлоо даамжирсан авилгатай иргэн та тэмцэхгүй байна гэдэг угтаа унтаж буй хүн. Унтаж байгаад дуусъя гэвэл сэрхийн хэрэг юун.
Иргэдээ сэрээхгүйг том авилгачид бодлогоор зохицуулж байна. Жижиг авилгачид ямар хөнөөл бөөндөж буйгаа ухаарах сөгөөгүй үмх олзны төлөө илүү харж, билүү долоож явна. Яг л царцааны нүүдэл. Яах вэ? Юу ч гэсэн сэрүүн бай! Том бага хоёр авилгад идүүлж буй бидэнд өөрсдийгөө аврах арга бий юү? Бий! Ямар арга? Сонгууль! Хэнийг сонгох нь бидний эрх. Хэний нэрийг нууцаар дугуйлахаа сонгогч өөрөө шийддэг эрх уг нь чамлах эрх биш шүү. Том эрх. Яагаад том гэж? Дугуйлах эрхээ сонгогчд цөмөөрөө чулуу болговол том эрх гэдэг нь батлагдана. Яаж нотлох вэ гэвэл Төр Засгийн толгойд олон жил заларсан хэдхэн том дархлагдсан авилгачдыг сонгуулиар бүгдийг хуу хусъя. Хусахад их амархан. “Намайг сонго” гэж хахуульдсан мөнгийг нь аваад бүх сонгогчид итгэсэн цэвэр шинэ залуу хүнийхээ нэрийг дугуйлчих. Тэгээд л гүйцээ. Та авилгад орооцолдоогүй хүний нэр нууцаар дугуйлж дөнгөнө биз дээ. (Дөнгөнө, түүн шиг амархан юм байхгүй). Зүйтэй, тэр чинь ялалт зуугаад ирнэ. Оодроод буй том толгой авилгачдыг онхолдуулах түвэггүй байжээ. Дүнхүү бид ухаарсангүй. Авилгачдыг дийлдэшгүй гэж цөхрөөд л байсан. Дийлэх түлхүүр сонгогч таны гарт явж.
Гагцхүү зорилгоо олон юманд цацаж, хүчээ тарамдуулалгүй Төр, Засгийн оройд олон жил даварсан хэдэн архаг авилгачдыг юуны өмнө ирэх сонгуулиар аюулгүй болгож, лааз өшиглүүлж чадах ганц түлхүүр болох “цэвэр хүн дугуйлах” тохироонд бүгд нэгдэе. Ирэх сонгуульд энэхүү ганц зорилгод бүх иргэн нэгдэж чадваас томчуудын авилгын сүлжээ шүүхийн гарт аяндаа номхорно. Тэгээд бохирдоогүй шинэ Төр Засгаар удирдуулаад нэг үзье. Авилгагүй Төр Засагтайгаа иргэн бүр хамтарч улс орныг нийтээр нь авилгажуулж буй өт хорхойг цэвэрлэхэд гарын дор. Монголчууд авилгагүй нийгэм байгуулж, чадах, чадахгүй хоёроо ингээд нэг үзвэл яасан юм бэ? Аан? Гагцхүү сонгуульд нэг ч архаг авилгачийн нэрийг дугуйлахгүй гэсэн тохироогоо хэрхэн биелүүлэхээс үр дүн хамаарна. Тохироогоо яс биелүүлбэл авилгагүй Төр Засаг халаасанд бэлэн гэж итгэ. Авилгачдаас мөнгө авчихаад өөр нэр дэвшигч дугуйлсан сонгогч ялд унахгүй. Тиймээс энэ тохироо эрсдэлгүй. Бүх сонгогчийн ийм тохироо үнэхээр бүрэлдвэл хэнбугуай ч түүнийг сөрж хүчрэхгүй. Авилгачдаас хагацах үүнээс ондоо нэг ч арга алга. Зүхээд, жагсаад, эрхийг нь түдгэлзүүлэх гээд аль нь ч бүтээгүй. Тэднийг гагцхүү сонгуулиар л унагаж болно. Тэдний төлөө нэг ч сонгогч санал өгөхгүй гэдэгт ялалт оршном. Ялалт уг нь амархан байгаа биз? Сонгуулийн саналыг луйвардлаач бүгдийг луйвардаж чадахгүй. Хүн ам нь нийтээр нэг хүн шиг үгсэн тохироод амжилтад хүрч байсан түүх даян дэлхийд бишгүй бий. Өөдрөг тийм түүхийг санаж, ялалтандаа итгэлтэй бай. Дуртайгаа сонгох эрх танд өмчлөгдөж байна. Сонгогч таны эрхэнд ямар ч №1 улс төрч, ямар ч №1 хуульч халдаж үл чадна. Уг нь өдгөө сайхан болсон цаг шүү. Даанч дүйнгэ бид олдсон сайхан боломжоо ашиглаж сураагүйгээс эвэртэн туруутанд маллуулж, хохирч хоосроод хөгжихгүй 20 жил лойлоо.
Яагаад туршлагажсан, ядаргаа болтлоо зүтгэсэн, шударга гишүүд, сайдуудыг минь зайлуулах гэж уриалаад байна вэ гэвэл хөөрхий тэд чинь авилгын үүр уурхай болжээ. Үр үндсийг нь таслахгүй бол авилга гэгч ХХI зууны тахал Монголыг үгүйрсэн африкуудын араас оруулах нь тодорхой боллоо. Гишүүдийн гэдэс муруйгаагүй. Цатгалан ходоод руу хоол чихэх нүгэл гэдэг. Тэдний шунал авилгад донтуулжээ. Хамгийн хүнд нүгэл шунал. Хэдхэн даргын шуналаас гайтаж эх орон хоосрохын ангал руу онхолдож сүйрэх гэж үү? Хөөрхий гэх туршлагажсан парламентч, сайдууд чинь ямар хэрэг тарьж буйг мэдэх үү? 1990-2008 онд 2,1 тэрбум долларын гадаад өртэй байв. Тэгвэл 2008-2011 оны хооронд гадаад өр 9,1 тэрбум доллар буюу ДНБ-ээс 2 дахин их өр тарьжээ. Энэ бол хамтарсан засгийн үед С.Баяр, Н.Алтанхуяг, Сү.Батболд нарын тарьсан өр. Инфляци бол хулгай. Бодлогын хүү ч бас хулгай. Хэт өндөр бодлогын хүүтэй манай улсад гадны бүлэглэлүүд луйврын мөнгөө үржүүлж байна. Гаднаас бага хүүтэй зээл аваад Монголд өндөр хүүтэй хадгаламжинд байршуулна. Өндөр хүүтэй тэр хадгаламжаас нь монгол иргэд өндөр хүүтэй зээл авна. Тэр зээл иргэдийг хувхайруулж байна. Үр дүнд нь манай баялаг гадны луйварчны халаасанд зүгээр шахам урсан орж буй. Хамтарсан засгийн газрын үед Монголд бизнес хөгжих, монгол хүн хөрөнгөжих бүх боломжийг хааж, зөвхөн олигариуд болон гадныхныг дэмжсэн колончлол цэцэглэв.
Улс төрийн хүрээн дэх авилгыг сөхөөд үз. Сонгуулийн санхүүжилт гэж бөөн авилга. АН-ын дарга Н.Алтанхуяг сонгуульд нэр дэвших гэсэн гишүүнээсээ 50 саяыг нэхээд сууж байна. АН-аас төр засагт бөөн өрний бөөснүүд дэвшиж очих нь. Тэд өндөр албанд очуут шархаа нөхөх гэж шууд хулгай хийнэ. Гишүүний босго 50 саяас нийгмийн өвчин гараагаа эхэлж байна. Нам доторх болон төрийн албан дахь улс төрийн томилгоо гэж нул авилга. Хамгийн аймшигтай авилга-намын санхүүжилт. Хэн гардан зохион байгуулж байна? МАН-ын удирдах Зөвлөл. Удирдах Зөвлөл буюу улс төрийн Товчооны цаасан дээр бус амаар өгдөг тушаал 1990 оноос хойш улс гүрэн, хүн амаар тоглож гүйцлээ. Үүнийг ардчиллын алтан харацай Э.Бат-Үүл дөнгөж сая олж харсан нь харамсалтай. Пост улс төрийн Товчоонд АН-ын удирдлага ууссанаар 90 онд мандсан зул бөхөв. Ямар ч шударга хүн УИХ-д сонгогдлоо гэхэд пост улс төрийн Товчооны нэгэн хэвийн үхмэл загвар болж хувирдаг. Хувируулдаг. Тэгэхээр хэнийг ч сонгосон ялгаагүй болдог. Ц.Нямдорж мэтийн догшид нэг муухай хашгираад л бүх гишүүдийн үзэл бодлын ялгаа арчигдана. Болохгүй бол боож унагаад өтгөн шингэнтэй нь холих нигуртай. Тэгэхээр “хүн” сонголоо гээд эцэстээ пост улс төрийн Товчооны хэдэн гишүүнийг л сонгож буй хэрэг. Тиймээс хувь хүний үзлийг шилж сонгоод ямар ч үр дүнгүй. Нэр дэвшигчийн сонгогч нараа сэнхрүүлж явсан үнэтэй үзэл баримтлалыг намын удирдлага, УИХ дахь намын бүлэг нулимаад, өөрийг нь явцуу хэдэн олигархийн манкурт улаан хамгаалагч болгоод, сонгогч нарынх нь эрх ашгийн эсрэг улайсгаад турхирчихна.
Н.Алтанхуяг АН-ыг биеэ үнэлэгч нам болгож дөнгөв. Хувийн хэвшил, хувийн өмчийг дэмжих ёстой АН-ын үзэл Н.Алтанхуягийн өнгөн дээр замхарч, бэлэн мөнгөний амлалт хавтгайрав. С.Зориг Ц.Элбэгдорж Э.Бат-Үүл нарын 90-ээд онд асаасан үзэл баримтлал бүдгэрлээ. Бараг унтрах шив. Н.Алтанхуягийн тоодгорууд (Р.Гончигдорж нар) хүчжиж, АН-ыг олигархийн бүлэглэлд дэлүү болгон наав. Яаж ч булхайцаж байсан өчүүхэн ч хариуцлага хуулиараа хүлээх ёсгүй дээд тооны-луйврыг бий болгож дөнгөсөн (УИХ-ын гишүүн сайд байж болно гэж Үндсэн хуулийг гутаасан) Р.Гончигдоржид баярласан гишүүн-сайд нар сар жилийн татвараа түүнд төлдөг ч юм билүү хэн мэдлээ. Р.Гончигдорж 20 жил парламентад залрахдаа ганц гялайх “гавъяа” байгуулсан нь энэ. Сэтгэлд хоногшсон өөр гавъяа эрхэм нутгийн гишүүнээс миний санаанд алга. Стандарт бусаар гэрлэсэн хоёр намаас сонгогч олондоо амалсан “үр хүүхэд” төрсөнгүй. Сувайрчихлаа. Бүр хараар хусарчихлаа. Дахин сонгогдохын тулд өмнөх амлалтаа заавал түгээж, нэр төрөө сэргээхээр ашигт малтмалаа хайр найргүй барьцаалж, хариунд нь орж ирсэн гаднын хөрөнгийг хүний хөгжлийн санд хамах! (Тавантолгойн нэг тэрбум доллар, Хятадын “Чайналко” компанийн манайд өгсөн урьдчилгаа төлбөр 250 сая ам доллар гэх зэрэг). Гол нь гишүүд сайд нарын хулгай луйврыг хэрэгсэхгүй болгодог шидтэй шинэ хууль зохиож батлах гэж үхэлдэж сууна. Хөтлөөд буй гэрэлт ирээдүй нь ердөө энэ. Тэдний нууж чадсан хулгай луйврыг сөхөх гээд санасны гарз. Жолоо алдсан. Ийм амьтдаас чинь салахаас өөр яах вэ? Тэднээс салах ганц түлхүүр-сонгууль. Түлхүүрдэх эрх сонгогч танд өмчлөгдөж буй. За тэгээд сонгогч таны гэгээн оюун мэдтүгэй.
2012 онд нөгөө авилгач хэд дахиад гараад ирвэл энэ чинь сонгогч таны л хийж буй ажил. Хэрэв тэгвэл сонгогч та нарыг “Авилгад идэгдэж дуусахдаа таарсан амьтад. Хохь чинь” гэж тавлах л үлдэнэ.
Шинэ гишүүд туршлага дутлаа ч улаан цагаандаа гарсан авилгач гишүүдээс хол дээр байх нь дамжиггүй. Өндөр сэнтийд удна гэдэг өөрийн сайных бус, өргөн түмнийх нь харанхуйх. Ю.Цэдэнбал шиг 40 гаруй жил суудалдаа тэссэн хүн ардчиллын өлгий Америкт гараагүй. Луйвраар УИХ-д 20-иод жил азаргалсан хэд улс орноо авилгын үүр болгосноо Бал даргын шийрийг хатааж явна гэж онгирдог юм уу, хаашаа юм бэ? Дахин сонгогдохын тулд нүдээ ухаж өгөхөд бэлэн болтой. Гэхдээ өөрийнхөө нүдийг бус эх орныхоо нүдийг ухах нь мэдээж. Тэдний хүнээс илүү гэж юу байхав, харин тэднээс илүү залуус олширчээ. Тэр хэдийн 20 жил балиартуулсан улс төр, эдийн засгийг баруун зүүний боловсролтой идэрчүүд чадахын цаагуур чадна. Хамгийн гол нь авилгын шархгүй шинэ гишүүд авилгачдыг бодвол нээнтгээс айх аюулгүй ажлаа шударга хийх горьдлого төрүүлнэм. Шинэ гишүүдээр 4 жил төр бариулахдаа явцын дунд хувьдаа баяжихаар луйвар хулгайн зам руу хальтарсан нэгнийг үтэр түргэн хуу хусдаг жишиг тогтоо. Тийм механизмтэй болъё. Өндөр сэнтий ямар ч суутныг бузарлах шидтэй байдаг.
За ингээд авилгагүй зураанаас ажлаа эхлэх алтан боломжийг Төр Засагтаа түмэн олон сонгогчид минь нэгэн үзүүрт чин санаагаар 2012 оны сонгуулиар олгоод нэг үзвэл яасан юм бэ? Аан!..

2011-08-20
Зочин
Зочин
Зочин
Зочин
NO CORRUPTION
So
Ganba
Зочин
zochin
Зочин
bnbn
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
д тэмүүжин
д тэмүүжин
Zaluu irgen
Zaluu irgen
Зочин
зочин
Зочин
таны уншигч
ХАРАА
Ogi
Уншигч
Уншигч
монгол
зочин
amarsanaa.wordpress.com
Зочин
Зочин
Зочин
сонгогч
Зочин
Зочин
Tod O. Londongoos
Tod O. Londongoos
Зочин
Setg. Z.
жаги
joshi
Зочин
шведээс
Зочин
Зочин
Зочин
ardtumen
Зөгий
demjij bn
Зочин
Зочин
Эрүүл саруул ухаан
zochin
zochin
Зочин
111bayarlalaa
Зочин
Зочин
Зочин
Зочин