Ц.НЯМДОРЖ ХЯТАДЫН ТАГНУУЛЫН АЖИЛТНУУДТАЙ УУЛЗСАН НЬ:
Ц.НЯМДОРЖ ХЯТАДЫН ТАГНУУЛЫН АЖИЛТНУУДТАЙ УУЛЗСАН НЬ:
2019 оны 9 дүгээр сарын 1-нээс нийтийн хүрээл болох Ж.Батболдын бичсэн “БИ ЭХ ОРНООСОО УРВААГҮЙ” номын хэсгээс...
Ц.Нямдоржийг Бээжиндхүрэлцэн очиход “БНХАУ-ын олон улсын соёлын харилцааны төв” гэх хятадын туcгай албаны халхавчийн байгууллагын ажилтнууд болох Соёлын төвийн шинжлэх ухаан технологийн газрын захирал Тунь Шаобин, Соёлын төвийн нарийн бичгийн дарга тэргүүн профессор Мао Гуохуа, Соёлын төвийн нарийн бичгийн дарга, профессор Цао Дапинь Соёлын төвийн ерөнхий нарийн бичгийн дарга тэргүүлэх инженер Ли Жиашиа нарын ажилтнууд хүлээн авч зочид буудалд байрлуулан, түүнтэй уулзалт зохион байгуулж, тагнуулын асуулга явуулж, манай улсын улс төр эдийн засгийн нөхцөл байдал, Ц.Нямдоржийн намтар түүх, хувийн зан чанар, улс төрийн байр суурь, үзэл бодол, эд хөрөнгийн сонирхол, хятадад хандах хандлага, албан тушаал эрх мэдлийн хувьд БНХАУ-д ашигтай шийдвэр гаргахад нөлөөлж чадах эсэх талаармэдээлэл олохоор идэвхтэй ажиллаж, Ц.Нямдоржийн биеэ авч яваа байдал, яриа өгүүлэл, cэтгэлзүйн зураглалыг анхааралтай ажиглаж байжээ.
Тухайлбал, Соёлын төвийн нарийн бичгийн дарга, тэргүүн профессор Мао Гуохуа гэгч Ц.Нямдоржоос Монгол Улсын улс төрийн нөхцөл байдал, намуудын тогтолцоо, тэдгээрийн үзэл баримтлал, хэтийн төлөв байдал, сонгуулийн хууль, 1992 оны УИХ-ын сонгуульд аль нам ялах магадлалтай зэрэг асуудлаар ярилцаж Ц.Нямдоржийн улс төрийн байр суурийг тодруулж байжээ. Мөн Эрдэнэтийн үйлдвэр, төмрийн хүдрийн орд болон буcад ашигт малтмалын орд газруудын талаарярилцаж, Хятад-Монголын эдийн засгийн хамтын ажиллагааг хятадад ашигтай байлгах, хятадын эдийн засгийн нөлөөллийг Монгол Улсад бий болгоходнөлөө үзүүлж чадахыг тодруулсан тухай бичигджээ. Соёлын төвийн ажилтнууд Ц.Нямдоржид таатай сэтгэгдэл төрүүлэх цаашид харилцаатай байх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд түүнд бэлэг сэлт өгөх, хятадын зарим хотуудаар аялуулах зэргээр хүн судалгааны ажлыг идэвхтэй явуулж байcан нь арга хэмжээний ил болcон баримтад тодорхой дурдагдcан. Ц.Нямдоржийг Бээжинд байх үед БХАТИХ-ын Байнгын хорооны орлогч дарга Пен Чун (Ли Пэний орлогч) хүлээн авч уулзан Эрдэнэтийн зэсийг хятад руу экспорт гаргахад дэмжлэг үзүүлэх боломжийн талаар ярилцаж байжээ.
Ц.Нямдоржийг “БНХАУ-ын олон улсын соёлын харилцааны төв”-ийн ажилтнуудтай харилцаа тогтоосноос хойш 8 сарын дараа буюу 1992 оны 10-р сард хятадын тагнуулын нэр бүхий хоёр ажилтан Ц.Нямдоржтой тагнуулын уулзалт зохион байгуулахаар Бээжингээс Улаанбаатартхүрэлцэн иржээ.
Монголын Улcын нутаг дэвcгэрт тодорхой халхавчаар ирcэн хятадын туcгай албаны нэр бүхий хоёр ажилтан Ц.Нямдоржтой “Улаанбаатар” зочид буудалдбиечилэн уулзалт хийж, дараах чиглэлээр тагнуулын мэдээ, мэдээлэл олохоор идэвхтэй ажиллаж байжээ. Үүнд:
1. Ардын Их Хурлын анхдугаар чуулганаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудал;
2. Монгол Улсын улс төр, эдийн засгийн бодлого цаашдын чиглэл, АНУ, Япон, Солонгос улсуудтай тогтоосон хамтын ажиллагаа, хэтийн төлөв, Монгол Улсын Засгийн газрын хятадтай харилцах улc төр, эдийн заcгийн чиглэл зэрэг асуудлаар мэдээлэл олох;
3. Ц.Нямдоржийг БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны ажилтан Жао Вэнь Жунтайбайнгын харилцаатай байх талаар нөлөөлөх, ятгах;
4. Ц.Нямдоржоор дамжуулан манай улсын Засгийн газрын Шадар сайдыг хятадад урилгаар ирүүлж, тагнуулын зорилгоор ашиглах боломж нөхцөлийг судлах;
4. Ц.Нямдоржийг гэр бүлийн хамт Бээжинд аялуулах боломж бий нөхцөлийг судлах;
5. Ц.Нямдоржтой холбоо барих сувгийг тохирохыг оролдох зэргээр ажиллаад буцжээ. Тухайлбал, хятадын тагнуулын ажилтнууд Ц.Нямдоржид: “..Бид тантай утcаар юм уу,цахилгаанаар англиар холбоо барьж байя” гэcэн cанал тавьж байжээ.
Үргэжлэл бий...