Монголын хөлбөмбөг ба сагс
Өнөөдөр монголын сагс тэс өөр түвшинд хөгжжээ. Үзэгчид нь хүртэл багталцахаа болив. Одоо сайн мэнэжмэнт бодлоготой явбал азидаа дээгүүр орох боломж харагдаж байна. Хятад, Япон, Өмнөд Солонгосын гаргах гэж үйлээ үздэг жижиг тоглогчийн байрлалд Ш.Энхийн-Од маань гараад ирлээ.
Манай хөлбөмбөгийн шигшээ өчигдөр маш сайн тоглолоо. Тоглолтын агуулга, хөлбөмбөгийн тактикын мэдлэг, суурь техник, ер нь хөлбөмбөгийг яаж тоглох ёстой вэ гэдэг мэдлэг хамаагүй өндөр болж. Палестин хэдий дайн байлдаантай байгаа хэдий ч Араб, Персийн улсуудад хөлбөмбөг маш өндөр хөгжсөн байдаг. Чансаа нь үүнийг харуулах биз ээ. 8 жилийн өмнөх шигшээ ингэж тоглодоггүй байсан. Тоглолтын хувилбар муу, ёстой бүгд ардаа хамгаалж урагш цөлсөн азны тоглолтууд л хийдэг байлаа.
2006-08 онд сагсны хувьд БНСУ-ын Донг Гукын их Сургуулийн баг ирээд манай шигшээг хоёр тоглолтонд 20 гаран оноогоор хөнгөхөн хожоод явж билээ. Ц.Шаравжамц ах, Т.Түвшинбаяр ах эд нар хүртэл тоглож байсан үе. Төвийн тоглогч нь 194 см О Ки Сок гэж нөхөр бсан гээд бод доо. Гэтэл дараа жил нь Донг Гукын тэр шигшээ баг ирэхэд манай шигшээ баг өгөө аваатай тоглож хожигдсон байдаг. Нэг жилийн хугацаанд манай шигшээ асар хурдан сайжирч яаж хамгаалахаа мэддэг болсон байв. Дараа нь Танг Гук Их сургууль болон Өмнөд Солонгосын хувийн их дээд сургуулиудын шигшээ баг ирэхэд манайх 3 хожоод сүүлийн нэг тоглолтонд хувийн сургуулийн шигшээ багт нь хожигдож байлаа.
Манай багийн спорт маш богино хугацаанд яаж тоглохоо, яаж хамгаалахаа мэддэг болсон шалтгаан нь гаднаас ирсэн хоёр дасгалжуулагч. Хөлбөмбөгт Войкан Бралушич, сагсанд Пак Сун Гин. 10 жил бараг өөрчлөгдөөгүй сагсны лиг тэс өөр болж, хамгаалалт довтолгооны хувилбар солонгорч эхлэв. Хөлбөмбөгийн шахалт, хамгаалалт тэс өөр түвшинд ирэв. Өмнө нь гаднаас ирсэн дасгалжуулагч, мэргэжилтнүүдээс илүү энэ хоёр эрхэм асар том хувьсгал хийсэн юм. Чадвартайгаас гадна үнэн сэтгэлээсээ ажилладгийг нь уурлаж бухимдаж буй эмоцоос нь шууд харж болно. Нэг баг биш нийт спортод нь нөлөө үзүүлсэн хүмүүс. Гэтэл үнэндээ тухайн спортын холбоод нь ямар тааруу ажиллаж нэг нь авилгалдаа баригдаж, улс төрчдийн уурхай болж, нөгөөх нь хоёр хувааагдаж улс төр, сагсчдынхаа түвшинд хүртэл том хуваагдал гарсныг бүгд мэдэж байгаа. Мэргэжилтэн дасгалжуулагч, гадны хөрөнгө оруулалт ямар чухал гэдгийг эндээс харж болно. Өнөөдөр монголын сагс тэс өөр түвшинд хөгжжээ. Үзэгчид нь хүртэл багталцахаа болив. Одоо сайн мэнэжмэнт бодлоготой явбал азидаа дээгүүр орох боломж харагдаж байна. Хятад, Япон, Өмнөд Солонгосын гаргах гэж үйлээ үздэг жижиг тоглогчийн байрлалд Ш.Энхийн-Од маань гараад ирлээ. Өмнөд Солонгос руу саяхан л явж байсан С.Өрнүүнбилэг, Б.Билгүүн нарын хувьд хол байсан Солонгосын Дээд лигт монгол тоглогч Н.Батбаяр тоглох болов. 15 жилийн өмнө Тайвань л Зүүн Азийн хэдэн жижиг улсдаа азаргалж байсан бол одоо Тайваний лигийн тоглогч Д.Баясгалан гараад ирлээ. NCAA-д спортын тэтгэлэгтэй монгол тоглогч гарахыг харахгүй л байх гэж бодож мөрөөдөж байсан нь бодит боллоо. Бүр гадаадад тоглож байсан биш Монголын сагсны дундаас гарч ирсэн Ш.Энхийн-Од. Гадны өндөр хөгжилтэй улсын оюутны лигт тоглох нь бидний хувьд байдаг л зүйл болов. 3х3 сагс дэлхийд тоглож байна.
Хөлбөмбөгт анх удаа Дэрэн клубын тоглогч О.Мөнх-Оргил германы аль лигт тоглох боломжтой вэ гэдэг монгол тоглогчийн баримжааг гаргаж ирэв. 5-р лигт монголчуудад тоглох боломж байна. Г.Ганбаяр Зүүн Европын лигт тун давгүй тоглож, монголоос гарсан тоглогчдын чансааг хадгалж явсаар. Чехэд монгол хүүхдийг Питр Чехийн агент гэрээ хийж өөрийн тоглогчоо болгов гээд үсрэлтүүд гарсаар байна. Хөлбөмбөгийн маш өндөр стандарттай Дэрэн клуб бий боллоо. Одоо улс төрөөс ангид, сонгууль нь шударга болох хэрэгтэй.
Сүүлийн 15 орчим жилийн хугацаанд энэ хоёр спортод ямар өөрчлөлтүүд гарч байгааг товчхон дүгнэхэд ийм байна.
BAT
Спорт сонирхогч
Спорт сонирхогч
Баяр