Монгол кино: Төрийн дуу хоолойноос зах зээлийн чимээ хүртэл
Монгол кино үйлдвэр ЗХУ-ын загвараар байгуулсан, үзэл суртлын үйлдвэрлэлийн шугам байлаа. Кино бол “зөв хүн”-ийг олноор үйлдвэрлэх хэрэгсэл байсан. Камерт МАХН-д таалагдах “бодит байдал” л багтдаг байв. МАХН-ын Төр Хорооны нарийн бичгийн дарга нарын 1932 оны нэгдүгээр сарын 2-ны нэгдүгээр хурлаар “Киноны явдал нь ард түмнийг хүмүүжүүлэх явдалд нэгэн ихээхэн зэвсэг даруй мөн болох тул” гэдэг тогтоол гаргаснаас хойно, 1935 онд “Монгол кино” үйлдвэрийг байгуулсан юм.
Монголын кино урлагийг “алтан үе”, “сонгодог бүтээл”, “аугаа найруулагч” гэж магтах дуртай. Магтаалаар түүх бичихэд эрсдэлгүй боловч хамгийн хогийн ажил. Монгол киноны түүх бол үзэл суртал, хяналт хяргалт, дарамт шахалт туулсан 90 жил юм. Монголын киног “урлаг” гэхээсээ өмнө түүхийнхээ ихэнхэд төрийн захиалгат дуу хоолой байсан гэдгийг нь шулуухан хэлэх хэрэгтэй. Энэ бол уран бүтээлчдийн ёс суртахууны алдаа гэхээсээ илүү улс төрийн тогтолцооны үр жимс байв. Гэтэл бид өнөөг хүртэл энэ бодит үнэнтэй нүүр тулахгүй зугтсаар явна. Монголын кино урлаг гэдэг дэлгэцэн дээрх дүрс биш. Тухайн цаг үед ярихыг зөвшөөрсөн үнэний архив, нийгэм өөрийгөө хэрхэн харж, хэрхэн харуулахыг хүсэж байсны л тусгал юм. Тийм ч учраас Монгол киноны түүхийг авч үзэхдээ гагц уран бүтээлээс гадна улс төр, нийгэм, хүний сэтгэлгээний хувьслыг хамтад нь хардаг.
Урлаг биш улс төр
Монгол кино бүтээн туурвих эрх чөлөөнөөс бус улс төрийн хэрэгцээнээс төржээ. 1925 он хуралдсан МАХН-ын IV Их хурлаас “Намын үзэл суртал дэлгэрүүлэх явдалд цахилгаан сүүдэр зураг үлэмж тустай тул энэхүү зургийг үзүүлэх газруудыг байгуулбал зохино” гэж заасныг Монгол кино мэндэлсэн өдөрт тооцож 90 жилийн ойгоо хийсэн нь үүнийг бэлхнээ нотолно. Улмаар 1928 онд хуралдсан МАХН-ын VII Их хурлаас бодлогыг нь тодорхойлсон бөгөөд “Ший жүжгийн явдлыг хувьсгалын явдалд нийцүүлэн ...олон ядуу, дунд ангийг хамгаалсан зүгт хандуулан гаргах”-ыг заажээ. Ингэхдээ киноны хэргийг төрийн мэдэлд бүрэн авч Хүрээний Америк, Герман үзвэрийн газар, 1910-аад онд байгуулагдсан Оросын хорооны “Биржа” дэн буудлын кино танхим болон Хятадын Ший-Янзны театруудыг хааж, 1935 онд Монголын төр 150 суудалтай кино театр нээсэн байна.
Баримт ба уран сайхан
Монгол кино үйлдвэр ЗХУ-ын загвараар байгуулсан, үзэл суртлын үйлдвэрлэлийн шугам байлаа. Кино бол “зөв хүн”-ийг олноор үйлдвэрлэх хэрэгсэл байсан. Камерт МАХН-д таалагдах “бодит байдал” л багтдаг байв. МАХН-ын Төр Хорооны нарийн бичгийн дарга нарын 1932 оны нэгдүгээр сарын 2-ны нэгдүгээр хурлаар “Киноны явдал нь ард түмнийг хүмүүжүүлэх явдалд нэгэн ихээхэн зэвсэг даруй мөн болох тул” гэдэг тогтоол гаргаснаас хойно, 1935 онд “Монгол кино” үйлдвэрийг байгуулсан юм. Ийм нөхцөлд кино урлаг асуулт тавих боломжгүй, асуулт тавина гэдэг улс төрийн эрсдэл байлаа. Соцреализмыг дадуулж асан цагт камер бодит байдлыг эрж хайх хориотой, Главлит зөвшөөрсөн дүр зургийг л буулгаж байв. Баримтат кино хүртэл баримтад бус “зөв тайлбар”-т үйлчилж байсан нь түүх билээ. Монгол кино бол тухайн цагтаа тавсан асуулт биш, хариуг нь урьдчлаад мэдчихдэг систем байлаа. 1930–1940-өөд онд үүссэн Монголын кино үйлдвэр анхнаасаа баримтат, суртал ухуулгын шинжтэй байв. Камер бол урлагийн зэмсэг гэхээсээ илүү төрийн нүд байлаа. Түүхэн үйл явдлыг баримтжуулах, шинэ дэг журмыг сурталчлах, “шинэ хүн”-ийг бүтээхэд кино ашиглагдсан. Энэ үед кино хүний дотоод руу биш, нийгмийн гадна хэлбэр рүү чиглэж байв.
“Алтан үе” хэмээх албадмал гоозүй
Монгол киноны 1950–1970-аад оны “алтан үе” гэдэг нэршил өөрөө улс төрийн бүтээл. Кинонууд нь техникийн хувьд чадварлаг, жүжиглэлт сайтай ч гоо зүйн хувьд албадмал байсан. Дүрүүд нь амьд хүний зөрчил биш, үзэл суртлын схемийг л дагана. Гол баатар заавал ялна, төр заавал зөв байна. Монгол кино энэ үед хүнийг дүрсэлсэн мэт боловч, үнэндээ төрийн хүслийг жүжиглүүлсэн юм. Энэ оргилын цаана уран сайхны эрсдэл бараг үгүй, дүрүүд нь амьд хүнээс илүү уриа лоозон шиг харагддаг бодит үнэн бий. Баатар хэзээ ч буруу шийдвэр гаргахгүй, сөрөг дүр заавал шийтгэгдэнэ. Хүн гэдэг эргэлздэг, эндүүрдэг, айдаг амьтан гэдгийг кино хэлэх эрхгүй байв. Энэ үед Монгол кино хүнийг дүрсэлсэн мэт боловч, хүнийг ойлгох оролдлого хийгээгүй. 1950–1970-аад он бол Монгол киноны алтан үе гэж нэрлэгддэг. “Гологдсон хүүхэн”, “Түмний нэг”, “Хүний сайхан сэтгэл” зэрэг кинонууд өнөөдөр ч дурсагдсаар. Гэхдээ энэ үеийн кинонуудын дүрүүд байдаг л нэг хүн биш үзэл суртлын төгс төлөөлөл байв. Сайн хүн, муу хүн. Эргэлзээ, дотоод зөрчил бараг байхгүй. Гэсэн ч энэ нь сул тал гэхээс илүү тухайн цаг үеийн оюун санааны дүрэм байлаа. Кино бол хүмүүжлийн хэрэгсэл, итгэл үнэмшил түгээх зэвсэг байсан.
Улс төрөөс зугатаж дотоод сэтгэл рүү өнгийв
1970–1980-аад онд зарим найруулагч хүний дотоод ертөнц рүү өнгийхийг оролдсон. Гэвч энэ оролдлого системийн хилээс хэтэрч чадсангүй. Дотоод драм зөвшөөрөгдөх боловч, нийгмийн суурь асуултууд хориотой. Кино эргэлзээг зөвшөөрсөн ч, эргэлзээний шалтгааныг хэлж зүрхлээгүй. 1970–1980-аад онд зарим кино хүний дотоод зөрчлийг хөндсөн. Гэвч энэ нь улс төрийн хариуцлагаас халих аюулгүй бүс байсан. Хүн гуниглаж болно, эргэлзэж болно. Харин яагаад гэдгийг асуух хориотой хэвээр. Ингэснээр Монгол кино сэтгэл зүйн жүжигт нуугдсан улс төрөөс зайлсхийлт болж хувирсан. 1970–1980-аад оноос Монгол кино аажмаар хүний дотоод ертөнц рүү шагайж эхэлсэн. “Тэнгэрийн муухай арилдаггүй”, “Моторын дуу”, " Говийн зэрэглээ", “Сүүдэр”, “Илүү сартай зун” зэрэг кинонд дүрүүд илүү амьд, эргэлзээтэй, сэтгэл зүйн өнгөтэй болж ирэв. Найруулга, монтаж, дүрийн хэл яриа өмнөхөөсөө илүү чөлөөтэй болсон нь кино хэлийг баяжуулсан. Энэ бол Монгол кино “юу хэлэх ёстой вэ?” гэдгээс илүү “юу мэдэрч байна вэ?” гэж асууж эхэлсэн үе байлаа.
1990-ээд он: Эрх чөлөө ирсэн ч кино ирээгүй
Ардчилал кинонд эрх чөлөө авчирсан мэт ярьдаг. Үнэндээ төрийн хяналт арилмагц илүү ширүүн орж ирсэн. Төр санхүүжилтээ татсан ч, соёлын бодлого бий болгож чадсангүй. Үр дүнд нь кино урлаг нийгмийн хэлэлцүүлгээс хасагдаж, зах зээлийн логикт бүрэн бууж өгсөн. Шилжилтийн үед цензур алга болсон. Гэхдээ түүний оронд мөнгөний цензур ирэв. Кино хийх боломжгүй, бүтэцгүй, зах зээлгүй нөхцөлд уран бүтээлчид ганцаардав. Энэ үеийг “чөлөөт үе” гэж нэрлэх нь эндүүрэл. Энэ бол кино урлаг төрөөс салсан ч, нийгмээс дэмжлэг авч чадаагүй үе байлаа. 1990-ээд он бол Монгол киноны хамгийн хүнд үе. Төрийн дэмжлэг зогсож, кино үйлдвэр нуран унаж, уран бүтээлчид зах зээлийн шуурганд орхигдов. Үзэл суртлын хяналт алга болсон ч санхүү, бүтэц, систем үгүй болов. Чөлөөтэй боловч чадалгүй, ярьж болох ч хийх боломжгүй цаг ирсэн. Гэхдээ энэ хоосрол дунд шинэ эрэл хайгуул эхэлсэн нь хожмын өөрчлөлтийн эхлэл байв.
Орчин үе: Үзэгчид таалагдах уу, үнэн ярих уу?
Өнөөдөр Монгол кино хоёр туйлд хуваагдсан. Нэг нь инээд, айдас, хялбар сэтгэл хөдлөлөөр тасалбар зарна. Нөгөө нь фестивалийн үзэгчдэд зориулагдсан, дотоодын үзэгчдэд бараг хүрдэггүй бүтээлүүд. Хоёр тал хоорондоо ярихаа больсон. Үзэгчийг “ойлгодоггүй” гэж голно, үзэгч кинонд итгэхээ больсон. Энд гол асуудал киноны мөнгө, техник биш. Итгэл алдагдсан явдал. Орчин үеийн Монгол кино улс төрийн хувьд “эрх чөлөөтэй”. Гэхдээ энэ эрх чөлөө бодит биш. Кино бүтээгчид өнөөдөр төрөөс бус, тасалбарын касс, лайк, рейтингээс айдаг болсон. Тиймээс кино улс төрөөс зугтаж, нийгмийн хурц асуудлыг хошигнол, айдас, хялбар сэтгэл хөдлөлөөр орлуулж байна. Нөгөө талд, фестивалийн кинонууд дотооддоо бус, гадаадын шүүгчдийн таашаалд зориулсан экзотик ядуурал үйлдвэрлэх эрсдэлтэй тулгарчээ. 2000 оноос хойш Монгол кино хоёр өөр урсгалаар явж байна. Нэг талд зах зээлд зориулсан коммершл кино, нөгөө талд фестиваль, артхаус, автор кино. Зарим нь олон үзэгч татаж байна, зарим нь олон улсын наадамд Монголын нэрийг дуудуулж байна. Гэхдээ нэг асуулт нээлттэй хэвээр: Бид кино хийж байна уу, эсвэл зүгээр л дүрс үйлдвэрлэж байна уу?
Үнэнээс зугтах институц болсон кино
Монгол кино өнөөдөр асуулт тавьдаг урлаг байхаа больж, аюулгүй контент үйлдвэрлэх салбар болон хувирч байна. Төр киноноос айхаа больсон нь сайн хэрэг. Харин кино өөрөө үнэнээс айдаг болсон нь хамгийн том асуудал.
Монгол кино:
- төрийн суртал ухуулга байхаа больсон уу?
- зах зээлийн суртал ухуулга болж хувирсан уу?
- эсвэл үнэхээр иргэний дуу хоолой болж чадсан уу?
Эдгээр асуултад хариулаагүй цагт Монгол кино улс төрөөс ангижраагүй л байна. Зөвхөн эзнээ сольсон төдий. Кино урлагийн эрх чөлөө гэдэгт цензур хэрэгтэй. Үр дагавраас айхгүй үнэнийг хэлж чадах чадвар юм.
Монгол кино яагаад:
- үзэгчдээ доошоо хийсээр байна вэ?
- нийгмийн бодит зөрчлийг тойрч гарсаар байна вэ?
- уран сайхны эрсдэлээс айсаар байна вэ?
Эдгээр асуултаас зугтаад кино хийгэд байж болно, гэхдээ урлаг бүтээхгүй.
Эцэст нь
Монгол киноны түүхийг магтах амархан. Харин шүүмжлэх хэцүү. Гэхдээ шүүмжлэл бол үгүйсгэл биш сэрээх гэсэн оролдлого юм. Кино өнгөрснийг гоёор дурсахын тулд биш, өнөөдрийг шулуун харуулахын тулд оршдог. Хэрвээ Монгол кино дахин амьдрахыг хүсвэл, үзэгчдээсээ түрүүлж өөртөө үнэн асуулт тавих хэрэгтэй. Монгол киноны түүх бол төгс ялалтын түүх биш. Энэ бол оролдлого, алдаа, тэвчээр, дуугүй үлдсэн үнэний түүх. Өнөөдөр бид өнгөрснөө шүүмжилж чадна. Гэхдээ түүнийг үгүйсгэх бус, ойлгож байж л урагшилна. Учир нь кино бол дандаа үнэнийг хэлдэггүй.

