Нэг л мэдэхэд айл гэр тардаг аж.
Хаврын урин цаг иржээ. Сумын төвийн айлууд хаалгаа онгойлгон гэр дотор байгаа хүмүүсийн яриа гадаа тод сонсогдоно.
Хаврын урин цаг иржээ. Сумын төвийн айлууд хаалгаа онгойлгон гэр дотор байгаа хүмүүсийн яриа гадаа тод сонсогдоно. Үдэш арван цаг өнгөрөөгөөд гудамжны хөл хөдөлгөөн гэнэт татарч, энд тэндгүй бөөн хэрүүл шуугиан болоод эхлэв.
Айлын авгай дээр нөгөө айлын авгай том охиноо хөтөлж ирээд чарлалдаад унав уу гэмээр үзэгдэл айл бүрт өрнөнө. “UBS” телевизээр тогтмол гарч буй “Эхнэрийн урхи” гэдэг Өмнөд Солонгосын олон ангит киноны ээлжит үзэгдэл сонсогдож байгаа нь тэр аж. Зурагт руугаа орон алдсан үзэгчид төд удалгүй реклам гараад ирэхлээр гялс сувгаа солингоо ойр зуур ажлаа хийгээд эхлэх юм. Тэр хооронд энэ ямар учиртай үйл явдал өрнөдийг асуулаа.
Манайхаар бол нэгэн жалганд амьдардаг хот айлын гурван гэрийнхний хүүхдүүд хоорондоо суух гээд ч байгаа юм шиг, болих гээд ч байгаа юм шиг уймарчихсан юмаадаа. Овоо хэдэн “мал”-тай байгаад хүүхдүүдээсээ болоод балраад байгаа Чон өвгөнийх хүү охинтой, бас нэг дагавар охинтой. Тарчигхан Ку гуайнх мөн л хүү, охин, өргөмөл хүүхэнтэй. Ихэд баяжиж байгаа нөхөргүй Мин авгай болохоор төрсөн хоёр охин нь гэрээсээ гараад явчихсан, хажууд нь байсаар байтал хаа байгааг нь мэддэггүй. Тэрээр хожим “траншейн”-аас нэг хүү олоод гэртээ аваад ирчихсэн. Эдний хэдэн хүүхдүүд бараг бүгд хоорондоо бөгс бөөрөөрөө холбогдоод заримаас нь хүүхэд ч гарсан. Хаа газрын амьдрал адилхан л даа. Манай хөдөөгийн уулын мухарт байгаа айлуудад ийм явдал бишгүй л тохиолддог.
Эдгээр “Долоон бор огтоно”-ы дунд дэлхий яаж дааж байна аа гэмээр их хайр дурлал, өс хонзон, тэмцэл өрнөөд сүйд майд. Нэгнийгээ аваачаад ус руу шидчих юм. Нөгөөх нь хөвөөд гараад ирнэ. Гарч ирээд түмпэнтэй угаадас толгой руу нь цацаж ганц сайн хариугаа авлаадаа. Энэ мэтчилэнгээр кино эхнээсээ дуустал улаан хэрүүлийн бичлэг хөврөнө.
Кино өнөөдөр, маргааш…хаваржин зунжин үргэлжилнэ. Гэрт суугаа авгай хүүхдүүдийн ярианы гол сэдэв бол хов ярих байдаг. Хов сонсох ч бас гоё шүү. Манай Ай. Төмөр-Очирын хэлдэгчилэн “Муу эр дайнд, Муусайн хүүхнүүд цайнд хөөрч” киногоо амь оруулан гэр орны амьдралд уялдуулчих юм. Нэг юмыг олон давтаад байхаар үнэн ч юм шиг санагддаг. Нэг л мэдэхэд кинонд гарсан уур хорсол айл гэрт нөлөөлж, гэртэй сайхан налайж суусан шар авгай хүүхэдтэйгээ тачигнатал хэрэлдээд унасан юм.
Дараа нь сонсож байхад “сериал” кино гэдэг чинь ёстой ад тийрэн гэнэ шүү. Кино үзсээр байгаад адайр аашаа нэмэх бол юу ч биш. Нэг л мэдэхэд гэр бүл салчихсан тохиолдол хаа сайгүй гэнэ. Судлаачид үүнийг олж тогтоогоод олон ангитай киног олон удаа үзсэнээс “бузартажээ” гэсэн онош тавиад байна. Иргэд нь тэр аяараа ядуу зүдүү амьдралтай атлаа айл бүр зурагт үздэг латин Америкийн орнууд телевизийн олон ангит киногоор ард түмнээ сатааруулдаг. “Халтар царайт” гэх мэтийн хямд төсөр зардлаар бүтсэн уйлагнасан бүтээлүүд тэнд чухам од мичид болдог. Хийе гэсэн ч ажил байхгүй нийгэмд ядуусыг бурхнаар молигдож барахаа байхаараа өөрсөдтэй нь адил амьдрал үзүүлж, өөрөө өөртэй нь зодолдуулж, тэмцэлийг гадагшлуулахгүй хамгийн сайн суртал бол “сериал”. Хүний амьдралын бүтэлгүй адал явдлыг үзэж цөхөрсөн гэр бүлүүд салж сарниж, ядуу зүдүү айл хүүхэд төрүүлэхээс татгалзах хандлага бий болсон гэж байна. Бразили орон гэхэд л зөвхөн киноноос холбоотойгоор жил бүр олон мянган гэр бүл цуцлагдаж, төрөлт буурсан үзүүлэлт гарчээ. Бүр киноны гол баатар салах, гэр бүлээ орхих бүрт хүн амын тодорхой хувь орон гэрээ самарсан хачирхалтай нотолгоог гаргажээ.
Манай “УВС” телевизийнхэн “Эхнэрийн эрх” киноноос их мөнгө олж байгаа сурагтай. Кино дууссаны дараа хичнээн айл салж, хэдэн хүүхэд “цонхоороо гарах” юм байгаа юм, бүү мэддээ. Бид хүмүүсийн уйдааг гаргах гэсэн биш өөрийн мэдэлгүй нүгэл хийж байгаагаа анзаарсангүй.
Ганц энэ “сериал”-ыг хэлээд байгаа юм биш. Сүүлийн үеийн олон ангит кинонууд цаад хэрэглэгчдэдээ зориулж салалт нийлэлт дагнасан сэдвээр туурвилаа бүтээдэг. Түүнээс В.И.Лениний зуун ботиор кино хийвэл орлого олохгүй. Архи, тамхи, садар самуун сурталчилахыг хориглосон хууль улс орнуудад байдаг. Одоо үүн дээр нэмээд хэзээ мөдгүй гэр бүлийн будилаан бүхий олон ангит кино туурвихыг хаах хууль гарч магадгүй. Яагаад гэвэл ийм төрлийн киноны хор уршиг дээрх гурвыг нийлүүлснээс илүү гайг жирийн иргэдэд чирч авчирдаг боллоо. Шинжлэх ухаан техникийн дэвшлийн хажуугаар комьпютерт орсон вирус шиг хорлогчин үзэгдэл бол ийм төрлийн кино ажээ.
“Уг нь дургүй л дээ. Гэтэл сурталчилгааг нь сонссоор байгаад Ху намд саналаа өгчихлөө” гэдэг яриа шиг “Савангийн дуурь”-ийг зурагтнаас олж хараад амьдрал хаа сайгүй ийм болчихжээ гэх ухамсар төлөвшиж, төгөлдөршдөг амой.