Монгол үндэстэн эмзэг болохоор дахин дахин бичээд байгаа
Нөгөө л наадмын тухай сэдэв. Энэ жилийн үндэсний бөхийн барилдаан уйтгар гунигтай болчихлоо. Мөхөж байгаа үндэстэн л ингэж баярладаг боловуу гэмээр.
Нөгөө л наадмын тухай сэдэв. Энэ жилийн үндэсний бөхийн барилдаан уйтгар гунигтай болчихлоо. Мөхөж байгаа үндэстэн л ингэж баярладаг боловуу гэмээр. Бүх мэдээллийн хэрэгсэл наадмын өдрүүдэд төв цэнгэлдэх хүрээлэнд байршиж, хүчит 512 бөхийн барилдааныг улс даяар шууд нэвтрүүлж байв.
Бөхөд түрүүлж үзүүрлэж байгаа тамирчин хэн байх нь сонин биш. Харин хэрхэн яаж аваргаа шалгаруулж байгаа нь Манжийн колони байсан үеэс долоон дор болчихсон нь монголчуудад их эмзэг тусаад байгаа.
Хоёр бөх гарч ирээд толгойгоо занхагнуулан хэсэг зогсоно. Хуруу гарныхаа боолтыг үзэн холхиод л байна. Ихэнх нь гараа эсгэчихсэн юмуу гэмээр цагаан марлиар боолттой. Тэгс ингэс гэсээр цаг л явуулаад байна. Төд удалгүй шүүгч дөрвөлжин хайрцаг барьж ирээд зах байдаг луйварчин шиг этгээд хөдөлгөөн хийж азыг нь шодно. Азгүй нь араасаа бариулж, хажуунаасаа атгуулж, өрлүүлж байгаа хонь шиг бүлтэгнэх нь өрөвдмөөр. Аз ивээсэн ихэнх бөхчүүд “нохой мордох” гэдэг ганцхан мэхтэй. Монгол үндэсний бөхийн барилдаан гэгч ердөө л энэ. Энд хүн сонирхох юм юу байна вэ?
Монгол үндэсний бөхийг хөгжүүлэх гэж төрөөс хүртэл арга хэмжээ авч аргаа барж байна. Төрийн тэргүүн нь улсын цол олгодог болсон. Дэлхий дээрх улс орон бүр өөрийн гэсэн өвөрмөгц соёл, урлаг, спорттой. Зарим нь түүнээ илүү сайн хөгжүүлж дэлхий нийтийн хүртээл, олимпийн наадмын хөтөлбөрт багтаасан. Манай өвөрмөгц бөгөөд бахархалт үзүүлбэр болох үндэсний бөхийн барилдааныг харах гэж мөн ч олон жуулчин ирдэгсэн. Одоо ийм байвал гадаадынхан бүү хэл өөрсдөө сонирхохоо болих нь. Монгол бөхийг бүр монгол туургатны хэмжээнд хүртэл гаргаж ирэх гэсэн хүмүүсийн хичээл зүтгэл талаар боллоо.
Монгол гэсэн өнгө үнэр улам хорогдсоор даяаршиж уусаж байгаад улс орноо гэх сэтгэлтэй хүн бүр түгшиж байдаг юм. Хааяа сонирхон таашааж байдаг монгол бөхийн барилдаан маань найраа, авилгын жүжиг болчихоор урам хугарч байна.
Улсын баяр наадамд 512 хүчит бөх зодоглосонгүй. Лавтайя 160 орчим эрэгтэй цэргийн албан хаагчийг дайчлан дээрх тоог дүүргэсэн. Бусад жижиг барилдаанд барилдах бөх багталцахгүй байхад энэ өдөр яагаад ийм олон бөх дутдаг юм бол. Оноолтоор барилддаг нэг хоёрын даваанд хэн ч хаячих цэргүүдтэй учирсанаа хүч үзэж давлаа гэж яриад байх юм. Улсын аварга, арслангууд жижигхээн цэргийн хүүхэд элдээд тээхэлзэж яваа нь арай ч ичгэвэртэй санаа зовмоор.Үнэхээр барилдах гээд байгаа юм бол хоорондоо л барилдана биздээ. Бүр эндээс л хачин гаж үзэгдэлүүд эхлэх юм.
Гурвын даваанаас эхлэн улаан цагаандаа гарсан бууж өгөлтүүд тасралтгүй өрнөж аль нь үнэн аль нь худлаа барилдаад байгааг ялгахын аргагүй будилаан хутгана. Баттай эх сурвалжийн хэлж байгаагаар бол энэ жилийн начны ханш наяан саяас цааш давсан гэнэ. Энэ дунд шудрагаар барилддаг аймаг цэргийн цолтой дөчин хэдэн залуу хэрчигдэж хоорондоо үзсээр яагаа ч үгүй эрт үзэгчийн суудал бараадсан. Чухам тэднийг хорлох гэж ийм зохион байгуулалт хийсэн болж таарч байна. Одоо ид барилдаж байгаа залуучууд мөнгө ч өгөхгүй, бууж өгөхгүй нь мэдээж учраас хооронд нь “алалцуулж”, нөгөө талд барилддаггүй хүмүүс, ахимаг бөхчүүдийг нийлүүлж өгчээ.
Монголчуудад энэ бөх нь байж байвал уг нь зүгээр юмсан. Үүнийг мөхөөх унтраах сонирхол хаа нэгтээгээс ундраад байдаг ч юм шиг. Үзэгчид ирэхээ больчихвол бүх бөх аварга арслан болоод ч яах юм. Одоохондоо үндэсний уламжлалт тулдаа л ойрын хэдэн жилдээ тэсэх байх. “Хэрэглэгчдийн найдвартай түнш” гэсэн бичигтэй цэнхэр дарцагийг байгууллага болгон ямар нэгэн аргаар авсаар байгаад сүүлдээ нэр хүнд нь навс унасан. Энэн шиг юм болчих вийдээ.
Нэг хүнд зориулж гаргасан юм шиг бөхийн энэ хачин дүрмийг дахиад боловсронгүй болгох, улс төр зөвхөн шагналыг нь шүүрч аваад шийтгэлийг нь хаясан байдлыг болиулмаар байна. Аймаг сумын наадмыг улсын баярын өмнө явуулж зөвхөн тэндээс шөвгөрч гарч ирсэн бөхчүүлээр их наадмын бүрэлдхүүнийг бүрдүүлдэг болмоор ч юмуу. Улаанбаатар хотын бөх гэж байдаггүй. Наадмын өмнө нутгаадаа очиж хүчээ үзэн улсад барилдах мандатаа авдаг болвол замбараагүй олон аймгийн арсангууд ч цэгцэрч, хөдөөд наадам үзүүштэй болох талтай. Хөлбөмбөгийн дэлхийн аваргын бүс хуваадаг шиг бөх сайтай аймгаас арай олон мандат, тааруухнаас нь арай цөөвтөрийг зохицуулан 257- 512 гэсэн тоог гаргаж ирдэг болох. Улсын баяртай зэрэгцээд өөр аймагт ямар нэгэн барилдаан үл болох зэрэг өөрчлөлт хийчихвэл барилдаан болгон учир утгатай болохсон. Ийм тохиолдолд цэрэг өвөө хоёр байхгүй болно.

Иргэн
Иргэн
Бөх
Мичид
buh sonirhogch