Афарын гурвалжин
Манай дэлхий дээрх хамгийн халуун цэг. Тэр бол Африкийн “Афарын гурвалжин” буюу Афарын хотгор юм.
Манай дэлхий дээрх хамгийн халуун цэг. Тэр бол Африкийн “Афарын гурвалжин” буюу Афарын хотгор юм.
Жилийн дундаж температур 34.4С. Дээр нь хуурайшилт гэж нөхцөлгүй. Хайруулын тавган дээр өндөг унагавал нүдлэгдэж шарагдахаасаа өмнө хатсан өндөг болж орхино.
Зунаар 50С-ээс доошгүй өдрүүд 3 сарын турш үргэлжилнэ.
Бурхнаас хүмүүст заяасан хамгийн ширүүн газар. Тэр бол Афар билээ.
Яагаад ийм халуун юм бол?
Афарын хотгор нь далайн түвшнээс доош (-100 м) хотойсон аварга том тогоо шиг хэлбэртэй. Африкийн халуун салхи энэхүү суусан газарт шурган орж, агаарын дулааныг туйлд нь хүртэл хөөргөж, бас хатааж байдаг.
Нэмээд газар доорх магма ч бас нөлөөлж, нэг ёсондоо энэ аварга том хайруулын тавгийг дээр доороос нь хаттал нь хайрч байдаг хэрэг юм.
Гайхалтай нь, энэ Афарын хотгорт эрт цагаас нааш хүмүүс амьдарсаар ирж.
Тэдний нэг бол багахаан гүний усанд (худгийн ус) түшиглэн, ямаануудынхаа хамтаар үе залгуулан амьдарч ирсэн Аваш тосгоныхон юм. Дал модоор тооно хийсэн энгийн гэр нь салхи нэвтрүүлэхээр тооцож хийсэн сэрүүхэн болон, халуун салхи нэвтрүүлдэггүй битүү гэх мэт олон төрлөөр барьж ашиглана.
Иддэг хоол нь халуун, бас аагтай (spicy). Биенд халуун юм ороход биеийг сэрүүцүүлэх механизм нь идэхвждэг юм гэнэ. Жишээ нь хөлс бол түүний нэг илрэл.
Улаанбаатарт орон сууцны нэг иргэнд өдөрт 100 илүү литрийн ус ноогддог бол, тэндэхийн хүмүүс өдрийн 8 литр хэрийн усаар амьдардаг. Худаг хэдий байвч, тэр нь аягаар л хутгах дайны өчүүхэн бөгөөд, хэзээ ч ширгэчиж мэдэхээр хариугүй зүйл.
Ийм чухал нандин ус боловч, эртнээс нааш түүнийг хэрэглэх нэгэн дүрэм бий гэнэ.
- Сул доройгоосоо эхэлж ус ууна.
Хүүхэд байвал хамгийн түрүүнд хүүхэд уух ёстой.
Тэдний гол аж ахуй гэвэл “давс олборлох” явдал. Афарын хотгор нь урьд цагт далай байсан гэдэг.
Африкийн эх газраас Арабын хойгийг (Саудын Араб) заагласан ул мөр нь Афарын хотгор тул, хэсэг хугацаанд Афарын хотгор нь далайн ёроол байж. Олон жилийг элээсний эцэст, ойр хавийн газруур өргөгдөж ирэхэд Афарын хотгор л ганцаараа нуур болон үлдэж. Гэвч дээр өгүүлсэн хуурай ширүүн нөхцөлүүд бүрдсэнээр нуурын ус бүхэлдээ ууршиж, далайн усанд агуулагдаж байсан давс нь л Афарын хотгорт үлдэж хоцорчээ.
Афарын хотгороор цэлийх давсан их талд ойролцоогоор 1 тэрбум тонн хэртэй давс хадгалагдан бий гэгддэг. Тэндээс олборлосон давсаа тэмээнд ачаад худалдаалахаар тээж одно.
Өчүүхэн хэмжээний ус, тэгээд асар их давс.
Афарын хотгорт байгаа нь ердөө л энэ гээд хэлчхэд хилсдэхгүй.
Харин, тосгоны буурайн үгээр бол
- Энэ байхад л хангалттай. Хэрэгтэй зүйлс бүгд байна
гэнэ.
Эд агуурсанд хөглөрөн амьдрах бидний мэдрэмжээр харвал “Афарт үнэхээр юу ч байхгүй”. Галзуурчихдаггүй л юм бол, тэнд амьдаръя гэж үнэхээр бодох юм биш.
Гэвч тосгоны буурайн хэлснээр нээрээ л “Хүн ус, давс байхад л амьд явах бүрэн боломжтой”. Үнэхээр ч тэд өдийг хүртэл удам таслалгүй амьдарсаар иржээ.
Усаар ч хүнсээр ч дутмаг тосгоны хүмүүст “хуваалцах” сэтгэл үйлдэл бүр дээр илрэнэ. Усыг эхлээд доройгоос нь, хоолыг эхлээд ажил хийснээс нь. Эд юмс дутмаг учраас хуваалцахгүй л бол амьдрах боломжгүй.
Эд юмсад хахсан ертөнцөд “хуваалцах” нь байтугай харин ч “хөнөөлдөн булаалдах” хандлага илүүтэй. Юм хангалттай болоод л Афарчууд хуваалцдаг байлгүй дээ? гэж бодвол, та бага зэрэг эндүүрч байна.
Харин ч юм хомс байснаар “хуваалцах сэтгэл” төлөвшдөг бололтой юм. Харин эмгэнэлтэй нь, элбэг байх тусам хүний “булаалдах” шинж тодрон товойно.
Эд юмс элбэг болох тусам хүний дотор бачууран агшдаг юм болов уу?
Эд юмсаар хомс Афарын хүмүүсээс хүнлэг сайхан сэтгэлийг ямар ч үед хялбархан мэдэрч болно.
Гээд бодохоор эд, сэтгэл хоёр дүүжингийн хоёр үзүүр ч юм шиг (нэг нь ихсэхэд нөгөө нь багасдаг). Хэрэв тийм бол бид бүхэн эдээр сэтгэлээ хөөн дундруулахаас болгоомжлох ёстой мэт.
Афар гэдэг үнэхээр хатуу ширүүн газар. Гэсэн ч тэрхүү хатуу ширүүн газарт уян зөөлөн сэтгэл баттайгаар оршин байна. Шалихгүй багахаан устай ч гэлээ, хүмүүсийнх нь сэтгэл уужим том болон ургасан байна шүү дээ.
Энэ өдөр Афарт бороо орлоо. Жилдээ 2, 3 удаа л ордог бороо.
Афарт бороо орох нь нэн ховор, туйлын хязгаарлагдмал боловч, түүнд талархах хүмүүсийн хөөр баярт харин хязгаар үгүй мэт.
Харилцан адилгүй үзэл бодлын дунд амьдрах бидний хувьд, эд юмс бялхах тусмаа “байхгүй” юм шиг санагдаж, ховордох тусам “байгааг” нь мэдрэх нь ч бий. Эд юмс байснаар аз жаргалтай болчихдоггүй юм аа гэдэг, өнөө цагийн хүмүүсийн даанч гүнзгий ухамсарласан хяслант үнэн биз.
Афарт юу ч байхгүй болохоор аз жаргал харин ч амархан олддог юм шиг.
Харин тэр аз жаргал бол элбэг хангалууны мэдрэмж нь мохсон өнөөгийн бидэнд дэндүү бага доозтой гэж санагдах вий. Гэвч тийм бага доозноос мэдрэмж авч чадахаа болих тэр цагт, хүн нэгэнт юунд ч сэтгэл ханах чадваргүй болно.
Хязгааргүйг хүсэмжилж буй дор бүх юм хязгаарлагдмал л (хангалтгүй) байх болно. Хязгаарлагдмалд сэтгэл ханасан тэр цагт л, сая хязгааргүй их хишгийг мэдэрч чадах биз.
Удахгүй Авашчуудын ямаагаа сааж тос хийх улирал ирнэ. Хүүхдүүд хөөр баяртайгаар ямаагаа туун хурааж харагдана. Хэрхэвч арвин гарахгүй болов уу тэр тос бол, тэд хүмүүсийн хүсэн хүлээсэн бас нэгэн аз жаргал билээ.
Зочин
Сайхнаа
Зочин
Dis
munguu
unshigch
Ганба
Зочин
123