Хууль зүйн яам “Оффшорт хайртай, бас хартай” улстөрчдөөс ялагдал хүлээв
Ардчилсан намынхан Их хурлаа хийж буйтай зэрэгцэн УИХ-ын Хууль зүйн байнгын хороо нэгэн чухал хуулийн төслийг сэм унагаж харагдлаа.
Ардчилсан намынхан Их хурлаа хийж буйтай зэрэгцэн УИХ-ын Хууль зүйн байнгын хороо нэгэн чухал хуулийн төслийг сэм унагаж харагдлаа. Энэ ньЗасгийн газраас өнгөрсөн аравдугаар сарын 7-нд өргөн мэдүүлсэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийнлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл байв.
Уг хуулийг хэлэлцэх эсэх тухай энэ сарын 10-ны чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн байдаг. Тухайн үед уг хуулийн төслийг сайжруулах шаардлагатай гэж үзээд ажлын хэсэгти буцаажээ. Гэвч хэлбэр биш агуулга нь таалагдахгүй байгаа нь анхнаасаа андашгүй байсныг мэдрээгүй өнгөрсөн гэвэл худлаа. Ингээд үүргийн дагуу дахин төсөл дээрээ ажиллаад танилцуулсан ч уг хуулийн төслийг дахин унагав.
Арай ч дээ. Энэ хуулийн талаар хэн хэн, хэзээ, хэрхэн цэцэрхэж, оффшор данстнуудаа жигшиж албан тушаалыг нь өгүүлж байсныг олон хүн тод санаж байгаа биз ээ. Бас оффшор данс гэгчээр далимдуулан цөөнгүй улстөрч, тэдний гэр бүлийнхнийг хэлмэгдүүлсэн нь ч маргах аргагүй үнэн.
Энэ хуулийг батлахгүй байх шалтгаан, улс төрийн талаасаа ч, нийгмийн талаасаа ч харагдахгүй байгаа. Харагдаж байгаа бол шууд хэлэх хэрэгтэй. Гэтэл үс, хялгас түүх мэт өчүүхэн шалтаг хэлээд цаг хожих, эсвэл батлуулахгүй байх шалтаг олонх болсон УИХ-д, тэр тусмаа сөрөг хүчнийхэн нь намынхаа их хуралд суугаад завгүй байхад Байнгын хороогоороо хэлэлцээд дэмжчихэж чадахгүй байна гэдэг дэндүү атгаг бөгөөд ойлгомжтой ашиг сонирхол биш гэж үү.
Энэ хуульд заасан “Оффшор бүсэд эзэмшдэг данс, компаниас татгалзах, эсхүл нийтийн алба хашихаас татгалзах ёстой. Хэрэв энэ талаар мэдээлээгүй тохиолдолд нийтийн албанаас халж, тухайн үйлдэл нь гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй бол холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. Тухайлбал, мөнгө угаах, эсхүл авлига албан тушаалын хэрэгтэй холбоотой бол Эрүүгийн хуульд заасан ял оногдуулна” гэсэн нь мөнгө угаах, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийтийн эрх ашгийг хувийн ашиг сонирхлоос хамгаалах асуудлыг зохицуулах хууль, эрх зүйн орчинд том дэвшил болно гэсэн хүлээлт бий.
Гэхдээ бизнес эрхэлж байгаа тохиолдолд оффшор бүсэд данс эзэмших, компани байгуулах нь хууль ёсны асуудал. Энэ эрхийг яаж хязгаарлах гэж байгаа юм бэ? Харин өчигдөр “унасан” хуулийн төсөлд тухайн бизнес эрхлэгч нь нийтийн алба хаах болсон тохиолдолд дээрх хуулийн төсөлд заасан хориглосон хязгаарлалтыг тодорхой зааж өгсөн. Тухайлбал, “......тухайн этгээд оффшор бүсэд өөрийн нэр дээр банкны данс эзэмшдэг, компани байгуулсан бол энэ тухай урьдчилан мэдээлэх ба томилогдсон, эсхүл сонгогдсон өдрөөс хойш 3 сарын дотор бусдад шилжүүлэх, зарж борлуулах зэргээр зохих арга хэмжээ авч, энэ талаар 30 хоногийн дотор холбогдох байгууллагад мэдүүлэх...”-ээр тусгасан. Өөрөөр хэлбэл, энэ бол тухайн хүний сонголтын асуудал. Хэрвээ та нийтийн албанд ажиллая гэвэл нийтийн эрх ашгийг хамгаалах үүднээс энэ хязгаарлалтыг дагаж мөрдөх ёстой. Үүгээрээ “бизнесийнхэн төр рүү зүтгэх”, улстөртэй холбогдох сонирхол буурч, бизнесийнхэн бизнесээ хийж, улстөрчид нь төрдөө зүтгээд Норвегийн хөгжлийн технологи руу дөхөх нэг алхам болох юм.
Өнөөдрийн байдлаар оффшор бүсэд Монголын хэдий хэрийн хөрөнгө байгааг яг тодорхой хэлж чадах хүн алга. Энэ бол өнгөрсөн 20 жилд хэн, хэнд хэдэн төгрөгийн авлига өгсөн бэ гэдгийг асууж байгаатай адил нууж ядан байгаа зүйлийг илрүүлэх гэж байгаа алхам юм шүү дээ. Хамгийн нарийвчилсан, дөхүү тоо гэвэл 1990-2015 оны хооронд Монгол Улсад гадаадын орнуудаас нийт 14.2 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орсны 75 хувь буюу 10.8 тэрбум нь оффшор бүсийн улс орнуудаас орж ирсэн гэсэн судалгаа байдаг юм байна. Одоо ч манай улсад хууль ёсоор бүртгэгдэн татвараа төлөөд үйл ажиллагаагаа явуулж байгаа оффшор бүсийн хөрөнгө оруулалттай 900 гаруй хуулийн этгээд байдаг гэнэ. Тэдгээрийг “хууль ёсных” гэж үзээд байгаа юм. Оффшорт бүртгэлтэй хуулийн этгээдийн хувьцаа эзэмших бол хууль ёсны зүйлээ гэдгийг тодорхой болгож байгаа хэрэг. Үүгээрээ Оффшор гэхээр л “хадны мангаа” харсан юм шиг хашгирдаг, оффшортой холбож улс төрийн өрсөлдөгчөө харлуулан хэлмэгдүүлдэг явдлыг таслан зогсоох цаг болсон. Нэг ёсондоо хууль ёсны эрүүл “оффшор”, хулгай дээрмийн хуудуутай “оффшор” хоёрыг ялгаж салгах цаг нь болжээ гэдэг үүднээс л энэ хуулийг боловсруулсан хэрэг. Гэтэл үүнийг оффшорчдыг өмөөрлөө, өршөөлөө, өмнөх оффшорчдоо яллах уу, яагаад ар гэрийнхэнд нь хамаагүй гэж? Гэхчлэн хууль тогтоогчдын амнаас гарамгүй үгсээр ёстой л шүршиж байх юм.
Юуны өмнө хууль эргэж үйлчилдэггүйг хууль тогтоогч мэддэг байх ёстой. Үүнд ямар ч өшөө хорсол, өнө эртний явдал хамгаагүй. Хуулийг хуулийн хэлээр л ярихаас аргагүй. Түүнчлэн Үндсэн хуулиа мэдэж бусад хуулиа ярих хэрэгтэй. Ар гэрийнхнийг нь яллая л даа гэж чичирч дайрахаасаа өмнө хэн нэгнийг хэлмэгдүүлэх вий гэдгийг бодож үзэх учиртай. Учир нь ингэж ярьдаг хүмүүс хуулийн байгууллагад шалгуулахаараа хэлмэгдүүлэлт ярих дуртай, хомроголж байна гэж сүржигнэдэг хуучтай байдгийг олонтаа харлаа. Тиймээс "албан үүргээ гүйцэтгэж байхдаа” гэсэн заалтыг оруулж өгсөн нь амарч сувилуулж байхдаа данс нээлгэж болно гэсэн агуулгыг агуулж байна. Оффшор бүс гэдгийг нарийн тодорхойлолгүй, зөвхөн гадаад дахь данс хэмээн тусгасан нь сурах, сувилуулах нэрээр данс нээх бололцоог бүрдүүлж өгчээ. Түүнчлэн гэр бүлийн гишүүдийг хуулийн үйлчлэлд хамруулахгүй байхаар оруулж өгсөн нь учир дутагдалтай байна” гэлээ гэхчлэн өөнтөглөхөөсөө өмнө хуулиа унш гэмээр байна.
Энэ хууль цэвэр хууль. Үндсэн хуулиа дагаж мөрдсөн, Монгол Улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөх, ёс зүйн хэм хэмжээг баримтлах нөхцөлийг бүрдүүлсэн, хэн нэгнийг хэлмэгдүүлэх агуулгагүй, Монгол төрийн нэр хүндийг доройтуулах эрсдлээс ангид нэг ёсондоо сэтгэлийн хөөрлөөр “зохиодог” хууль биш. Тиймээс ч Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогоо мэдүүлдэг 40 мянга орчим хүндээ хамааруулсан. Тэдний гэр бүлийнхнийг эрхэд халдаагүй, хэлмэгдүүлээгүй, албан ажлаа өгч хариуцлагаа хүлээсэн тэр хүмүүст элдэж хөөж хариуцлага тооцохгүйгээр зохих хэм хэмжээндээ үйлчлэхээр боловсруулагдсан байна.
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт ч авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийг чангатгах, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсоох чиглэлээр тодорхой зорилт туссан. Энэ үндсэн дээр нийтийн албан хаагчид оффшор бүсэд данс эзэмших, компани байгуулахыг хориглох зохицуулалтыг тусгасан хуулийн төслийг Засгийн газраас боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлээд холбогдох байнгын хороогоор хэлэлцүүлсэн ч ийнхүү хойшлогдлоо. Дээрх хөтөлбөрт ч, хуулийн төслийг боловсруулсан ажлын хэсгийнхэнд ч “Бусдыг гэр бүлийнхнийх нь хамт хэлмэгдүүлэх”, “Бизнес эрхлэгчдийн эрхэд бүдүүлгээр халдахгүй байх” зарчим баримталсан нь ийнхүү уг хуулийн төсөл батлагдахгүй байх шалтгаан болж байгаа бололтой. Тэгвэл шударга ёс, эрх чөлөө, ардчиллын талаар ярих хэрэг байгаа юм уу.
.