Вена дахь НҮБ-ын төвд зочилно уу
Төвийг сахисан Австрийн нийслэлд Дунай мөрний хөвөөнөө 230 000 ам дөрөвөлжин метр талбайг эзэлсэн энэхүү хотхоныг “UNО-сity” буюу НҮБ-ын хотхон хэмээнэ. Австрийн Холбооны канцлер Бруно Крайскийн (Bruno Kreisky) санаачилгаар Вена хотноо НҮБ-ын олон улсын энэхүү төв байгуулагдсаныг саяхан болтол “Бруносити” гэж нэрлэж байжээ.
Төвийг сахисан Австрийн нийслэлд Дунай мөрний хөвөөнөө 230 000 ам дөрөвөлжин метр талбайг эзэлсэн энэхүү хотхоныг “UNО-сity” буюу НҮБ-ын хотхон хэмээнэ. Австрийн Холбооны канцлер Бруно Крайскийн (Bruno Kreisky) санаачилгаар Вена хотноо НҮБ-ын олон улсын энэхүү төв байгуулагдсаныг саяхан болтол “Бруносити” гэж нэрлэж байжээ.
Гэхдээ Венийн олон улсын төв (Vienna International Centre) гэдгээрээ алдаршсан. Хэмжээ дамжаагаар бол Нью-Йорк, Женев дэх НҮБ-ын төв байруудын дараа гуравдахь гэдэгт тооцогдоно. Энэ лут цогцолборыг архитектор Йохан Штабер цаасан дээр урлаж, 1973-1979 онд барилгыг бүтээн босгосон.
Дунай мөрөнд тулгаж шахуу зүүн эрэгт нь босгосон ба тэр газрын нэр нь Донауштадт. Хурлын төв танхим бүхий байраа тойрсон байдалтай 6 том цамхаг маягийн тауэр барилга байна. Хамгийн өндөр тауэр нь 28 давхар. Энэ лут цогцолборт НҮБ-ын 5000 орчим ажилтан албан хаагч ажиллаж, тэд нь НҮБ-ын төрөлжсөн 10 орчим байгууллагад харьяалагданa.
Бидний сайд мэдэхээр Олон улсын атомын эрчим хүний агентлаг, НҮБ-ын Олон улсын худалдааны эрхийн комисс (ЮНСИТРАЛ), НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллаг (ЮНИДО), НҮБ-ын хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх газар, НҮБ-ын Дүрвэгсдийн хэрэг эрхлэх дээд комиссарын газар, НҮБ-ын сансрын орон зайн асуудлаархи газар, Цөмийн зэвсгийг бүх нийтээр бүрэн хориглох тухай гэрээний байгууллага (CTBTO) энд байрладаг.
Kанцлер Бруно Крайскийн Засгийн газрын Гадаад хэргийн сайд доктор Виллибальд Паар (Willibald Pahr) гэж буянтай бууралтай уулзаж хөөрөлдөх мөч надад тохиосон юм. Энэ уулзaлтыг Вена дахь манай ЭСЯ, Элчин сайд Г.Батжаргал, Элчин зөвлөх Ж.Сэрээжав нар зохион байгуулсанд талархлаа илэрхийлье.
Манай улс Австритай 1963.07.01-нд дипломат харилцаа тогтоосон ба байнга төвийг сахих бодлого баримталж ирсний хувьд Австри нь “Хүйтэн дайн”-ы үед ч өрнөдийн орнуудаас манайтай хамгийн өргөн улс төр, худалдааны харилцааатай орон байжээ. Тэр утгаар ноён В.Паар бол социалист Монголд айлчилсан өрнөдийн анхны Гадаад хэргийн сайд байсан юм.
Тэрээр Монголд айлчилж байсан тухайгаа бидэнд хүүрнэлээ. Эх орных нь төвийг сахисан туршлага, давуу тал юу байв хэмээн би асуулаа. Тэрээр төвийг сахина гэдэг нь хувьсан өөрчлөгддөггүй ойлголт бус, Австрийн аюулгүй байдлын хэрэгцээ шаардлагад нийцэн өөрчлөгдөж байдаг гэсэн үг бөгөөд түүнчлэн зарим хувьсан өөрчлөгддөггүй тодорхой элементүүд ч байдаг гэв.
Австрийн төвийг сахих статусыг авч үзэхдээ Австри өөрөө энэ байдлаа тайлбарлах эрхтэй байх асуудалд бид үргэлж чухал ач холбогдол өгсөөр ирсэн хэмээн тэрээр ярив. Бусад улс манай төвийг сахих статусыг тайлбарлах гэсэн оролдлого хэзээ ч гарч байгаагүй гэж түүний хэлсэн нь бүр ч их анхаарал татав