Сайхан сэтгэлээр “хуурах” нь...
Нэг зуун хорин мянга хүрэхгүй хүн амтай жижигхээн тосгон байх юм. Манайхаар бол сум юмуу даа. Гэхдээ Монголд биш Америкт л даа. Далайн эрэг дээр орших тэр жижигхэн суурингийн иргэд бүгд бие биенээ танина. Тэнд аж төрөн суудаг айл бүхэн хөршийнхөө амьдралыг гэрийнхээ хөргөгчинд юу байгаагийн адил нэгд нэгэнгүй мэднэ.
Нэг зуун хорин мянга хүрэхгүй хүн амтай жижигхээн тосгон байх юм. Манайхаар бол сум юмуу даа. Гэхдээ Монголд биш Америкт л даа. Далайн эрэг дээр орших тэр жижигхэн суурингийн иргэд бүгд бие биенээ танина. Тэнд аж төрөн суудаг айл бүхэн хөршийнхөө амьдралыг гэрийнхээ хөргөгчинд юу байгаагийн адил нэгд нэгэнгүй мэднэ. Хүүхдүүд нь өсч том болоод насанд хүрэхээрээ хот хүрээ рүү сургууль соёлд ороод арилж өгнө. Уйтгартай тэр буйдхан газарт залуус яаж ч тогтох билээ. Улсаас загасчилахыг хориглосон болохоор ажлын байр байхгүй. Бүгд халамжаар амьдардаг тул тэдэнд шинээр олох орлого гэж байхгүй. Тогтмол орлоготой болохоор сард гурван аяга кофе уудаг бол хэдэн жил өнгөрсөн ч тэр л янзаар ууна. Өглөө нэг өндөг, хоёр талх иддэг бол яг л тэр чигээрээ насаараа идэх болно. Амьдрал улам л уйтгартай, сонирхолгүй болсоор. Айлууд нь дүрвэж өөр хотыг бараадна. Харин энэ үеэр тэдэнд нэгэн сайхан мэдээ сонсогдож эхэлсэнээр нэгэн хэвийн уйтгарт амьдралаасаа салах боломж бүрддэг. Киноны үйл явдал яг эндээс эхэлдэг... Тэгэхээр би юнвишний кино санд байх нэгэн киноны тухай л бичээд байгаа хэрэг шүү дээ. Нэр нь “The Grand Seduction”. Монгол хэлээр орчуулсан байна билээ...
За тэдэнд ямар сайхан мэдээ сонсогдсон бэ гэхээр тухайн тосгонд Химийн үйлдвэр барих гээд нэгэн компанийнхан зураг төсөл боловсруулж эхэлжээ. Үйлдвэр барихын тулд тосгон заавал эмчтэй байх ёстой гэнэ. За тэгээд тосгоноороо эмчийн эрэлд гарна даа. Гоо сайхны мэс заслын эмч залууг нэг сар эмчээр ажиллахыг санал болгодог. Тэгээд эмчийг нэг сар тосгонд ажиллах хугацаанд тосгоныхон түүний “хайрыг татаж” үүрд үлдэх шийдвэр гаргатал нөлөөлөх ёстой. Ингээд эмч залуугийн хайртай хүүхэнтэйгээ утсаар хэрхэн ярихыг замаас нь сонсдог болно. Ямар хоолонд дуртайг, юу сонирхдог бүхнийг судлаад үзэж тарна. Залуу орой болгон байрныхаа гаднаас мөнгө олно. Тэр нь тосгонд байвал азтай байна шүү гэдгийг мэдрүүлэх үүрэгтэй. Эмч загасчилах дуртай. Түүнийг тэнгист завьтай гармагц урьдаар бариад хөргөгчинд хө хадгалсан загасыг шумбагч дэгээнд нь өлгөж орхино. Өнөөх нь загас барьчихлаа гээд сүйд болно. Аавгүй өссөнийг мэдээд нэг нь хүүгээ алдсан болж эцэг хүний халамж мэдрүүлэх гэж оролдоно. Тосгондоо ганцхан үлдсэн царайлаг бүсгүйд төрөлх тосгоныхоо тусын тулд эмчид сээтэн хаяхыг тушаана. Тосгоныхоо хамгийн тохилог айлын байшинг зочид буудал болгон өгчихөөд гэрийн эздийг айлын хажуу өрөөнд оруулна. Эмчийн сонирхдог спортыг огт мэдэхгүй байж тосгоноороо мэддэг дүр үзүүлнэ. Ингэжээ байтал өнөөх химийн үйлдвэр барих компани 150 мянган хүн ажиллах үйлдвэр барих тул хүн амын тоо 200 мянгаас хол давсан байх шаардлага тавина. Гэтэл тосгонд хүүхэд хөгшид нийлээд 120 мянган хүн байдаг. Компанийхныг ирэхэд зоогийн газартаа 80 гаруй хүн цуглуулчихаад үзүүлдэг. Тэгээд “Яг одоо сүмд очьё” гээд тойруу замаар алхуулах хооронд өнөөх 80 гаруй хүн дөт замаар гүйж очоод хувцасаа солиод ороод суучихдаг. Компанийн төлөөлөгчид хараад итгэнэ. Зөвхөн нэг орой гэхэд л баар хийгээд сүмд 160 гаруй хүн байгаа юм чинь гэртээ төдий хэмжээний хүн байгаа гэдэгт итгүүлж дөнгөнө. Энэ мэтээр тосгоныхон ажлын байртай болж орлого олж, амьдралаа дээшлүүлэхийн төлөө яг л нэг хүн шиг багаар ажилладаг. Ядаж байхад өөр нэгэн тосгоныхон бас өнөөх үйлдвэрийг тосгондоо бариулах гээд өрсөлдчихнөө. Эцэст нь эмч өөрийг нь хуурч байгааг мэдсэн ч тосгонд үлдэхийг зөвшөөрнө. Нөгөө компани ч үйлдвэрээ барина. Тосгоныхон ажилтай болж улмаар залуус нь эргэн ирдэг. Өөр бусад тосгоноос ч ажиллах хүч ирж суурьшна. Тэд зул сараа тэмдэглэх мөнгөтэй, биеэ үзүүлэх эмчтэй болж зөвхөн халамжийн мөнгөөр амьдардаг үе түүх болон үлдэнэ. Эл киног үзэхэд уйдахгүй. Дандаа ахимаг насны оршин суугчид залуу хүн шиг харагдах гэж, бас эмч болоод бизнесмэнүүдийн анхаарлыг татах гэж хэрхэн хичээж , хөгжилтэй санаануудыг бодож олдог гээч. Тэдний зорилго бол ердөө л үйлдвэртэй болж ажилтай орлоготой амьдрахын тулд төлөө бүхнийг хийх. Арга ч үгүй биз дээ, дандаа төрөөс нийгмийн халамж авч “үхсэн” мэт амьдарч байснаас үйлдвэртэй болж ажил амьдрал өрнүүлэхийг чин сэтгэлээсээ хичээсэн амь нэгтэй хүмүүсийн түүх юм. Сайхан зорилгын төлөө тосгоноороо нийлээд хэрхэн “хуурч” байгааг хөгжилтэй хэлбэрээр үзүүлсэн кино. Үзэх эсэхээ та өөрөө шийдэж дээ, юнвишний кино санд байгаа шүү.