Үгэн тоглоом
доллар яг хэд дээр очвол ЭЗ сөнөх нь, ЭЗ сөнөнө гэж юуг хэлэх, ер нь ЭЗ гэж юуг хэлэх нь ч сонин биш. Өөрсдөө хүмүүст таалагдаж, сэтгэлийг нь хөдөлгөж байх нь л чухал
Угтаа хөрөнгө оруулагч гэдэг ашиг хайгчаас өөр юу ч биш. Зарим “тэмцэгчид” хөрөнгө оруулах гэдгийг шууд утгаараа баахан хөрөнгө Монголд “оруулах” мэт ойлгодог, эсвэл хүмүүст тэгж ойлгуулдаг. Тэгээд “Хөрөнгө оруулагчид зөвхөн ашгаа бодож байна..” хэмээн муулах нь бахтай. Investment гэдэг үгийг анхнаасаа “хөрөнгө оруулагч” биш “ашиг хайгч” гэж орчуулсан бол манай эдийн засаг илүү бараан байх байсан биз. Яагаад гэвэл “Ашиг хайгчдыг эх орондоо авчрая” гэж хэлэх зоригтой улс төрч гарч ирэхгүй. Азаар “хөрөнгө оруулагч” гэхээр ардад их аятайхан сонсогдох. Зүгээр л гоё үгнээс хамааралтай улс төржилт. Үгэн тоглоом ч юмуу даа.
Баялаг гадагшаа урслаа л гэнэ, гүү тэгээд урсаж байгаа учраас л баялаг гэж хэлээд байгаа биш юм уу? Хэн ч худалдаж авахгүй хэвтэж байвал ямар ч сайхан орд хүдэр баялаг биш. Ногоон намын Энхбат дарга твитэртээ бичсэн “Ангараг гариг дээр надад алтан уул бий. Энэ баялаг мөн үү?” гэж. Ангараг уруу төмөр зам татаадахвал яах аргагүй баялаг л даа. Үнэндээ “Нүүрс зарах” гэдэг ч өөрөө их хэцүү наймаа, аан харин үгэн тоглоомоор бол зүгээр л “баялаг урсах”. Баялаг урсах = Нүүрс зарах, Хөрөнгө оруулагч = Ашиг хайгч. Харин хоорондоо ижилхэн ойлголтыг яаж тайлбарлах нь тухайн улс төрч, сэтгүүлчдийн мэдэх хэрэг. Түүнд яаж автах нь таны мэдэх хэрэг.
“Замын үүдэд хятадын консул нээгджээ, арай ч дээ” гэсэн пост соошлоор явав. Уг нь Эрээнд манай консул нээгдсэн бололтой юм билээ. Хүмүүс туйлширч байнаа “Ховд, Улиастайн амбан шиг замын үүдэд шинээр хятадын амбан нээгдлээ новшнууд...” гэх зэргээр. Уг нь 20 –р зуунд хятадууд манай тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөний илэрхийлэл болгож өөрийн консулыг байршуулж байв. Консул гэдэг тусгаар тогтнолын том илэрхийлэл, харин Манжийн амбан бол тусгаар тогтнолгүй гэдгийн илэрхийлэл. Нанхиад хүн тусгай байшинд ирж суух нь л ижилхэн харагдсаны төлөө ийм эсрэг тэсрэг хоёр зүйлийг хооронд нь зүйрлэж үгэн тоглоом хийнэ.
Доллар өсөөд бүгд хямарч байна. Харин яг 2000 хүрэхээр л ЭЗ төгсөнө гээд зарим нь дөвчигнөх юм. Яагаад 2000 гэж сонгож авсаныг нь мэдэхгүй, гоё тоо болоод тэр биз. Юу гэхээр, ихэнхи тэмцэгчдийн хувьд долларын ханш 1800 эсвэл 1995 төгрөг байх нь онц ялгаагүй, харин 1995 ба 2000 хоёр асар их ялгаатай, учир нь 2000 бол “сэтгэл хөдөлгөм” тоо, харин улс төржихөд сэтгэл хөдлөл хамгийн чухал. Үнэндээ 2000 гэдэг тоог ямар ч тооллын системд ямар ч цифрээр бичиж болдог нь тэдэнд сонин биш. Жишээ нь 2 –тын тооллын системд 2000 –ыг 11111010000, 1850 –ыг 11100111010 гэж бичдэг. Хэрвээ 2 –тын тооллын систем хэрэглэдэг байсан бол тэмцэгчид 10000000000 гэдэг аймар олон тэгээр төгссөн гоё тоон дээр л дөвчигнөх нь тодорхой. Сүгсэлзүүрүүдийн хувьд доллар яг хэд дээр очвол ЭЗ сөнөх нь, ЭЗ сөнөнө гэж юуг хэлэх, ер нь ЭЗ гэж юуг хэлэх нь ч сонин биш. Өөрсдөө хүмүүст таалагдаж, сэтгэлийг нь хөдөлгөж байх нь л чухал. Валютын ханшны өсөлтийн хорыг Нарантуулын архичин ч мэдэж байхад өөрсдөө л ганц ухаарсан юм шиг дөвчигнөх тэмцэгчид онцгүй. Хэрвээ хүний нэрийг Морзын кодоор бичдэг болчихвол “гурван цэгтэй нэртэй хүнээс хол яваарай” энэ тэр гэж шинэ онол зохиох биз.
Улсын үйлдвэр, нэгжүүдийг хувьчиллаа гэхээр зарим хүнд их таагүй сонсогдоно. Хувьчилна гэхийн оронд “Эзэнжүүллээ”, “Эзэнтэй болголоо” гэвэл арай дөнгүүр байх байсан биз. Эзэнтэй болгоно гэдгийг “Ард түмнээс салгалаа” гэж ойлгуулах нь харин тэмцэгчдийн ажил.
Гэх мэт гэх мэт. Зөвхөн өнгөн дээр нь ажилласан үгэн тоглоом, улс төржсөн хийрхэл хаа сайгүй . Түүнд харин бага автаж, цаад гүнийг нь хараасай л гэж.
Зочин
zochin
Билгээ
Гана
Зочин
Anhaar
Anhaar
Anhaar
Анхаар
Зочин
догсом
Уншигч
romeo
Ганаа
zochin
Unen
zochin
Зочин
my mgl
ИЙМ ЮМ БИЧДЭГ МОНГОЛ ХҮН БАЙХГҮЙ ЭЭ ХААНА ЧБАЙХГҮЙ
АНХААР МОНГОЛЧУУДАА
zochin
Зочин
СӨНӨӨНӨ.
ИРГЭДЭД ОЙЛГУУЛ
Зочин
Зочин
Зочин
анчин
Зочин
Anhaa
Зочин
Зочин