“Хотын” Үүл ба хотын даргын үйл
Тэр чимээгүйхэн алхаж явна. Зүгээр ч нэг алхаад байсангүй,ажлаа хийж яваа юмсанж. Саяхан цахим хуудаснаа нэгэн жиргээч “Хотын даргыг алхаж явахтай таарлаа” хэмээсэн. Яагаад? Тэр машин унах дургүй юу. Аль эсвэл түгжрэлийн менежментээ хийж чаддаггүйтэй нь холбоотой юм болов уу.
Тэр чимээгүйхэн алхаж явна. Зүгээр ч нэг алхаад байсангүй,ажлаа хийж яваа юмсанж. Саяхан цахим хуудаснаа нэгэн жиргээч “Хотын даргыг алхаж явахтай таарлаа” хэмээсэн. Яагаад? Тэр машин унах дургүй юу. Аль эсвэл түгжрэлийн менежментээ хийж чаддаггүйтэй нь холбоотой юм болов уу. Манай дарга нар нийслэлийн автозамын түгжрэлийг яаж ч чадахаа болиод “Түгжрэлийн менежментээ хийж сур л даа” хэмээн ширэв татах болсон. Ингээд “Ардчиллын анхдагчдын нэг” Э.Бат-Үүл хотын дарга болсон ч алхсаар байгаа хэрэг.
Эргээд харахад Э.Бат-Үүл УИХ-ын гишүүнээр гурвантаа сонгогдсон байдаг. Хүний насаар бол нэгэн үе. Гэхдээ АИХ-ын депутатаар ажилласан хоёр жилийг УИХ-ын гишүүнээс нь хасаж тооцоод тэр гээд бодоход түүнд олон нийт ямар их итгэдэг юм бэ. Харин 2009 онд намынхаа баяраар Улсын баатар цол хүртсэнээсээ хойш улс төрөөс чимээгүйхэн алсрахыг хичээх болсон нь ажиглагдсан. Хэвлэл мэдээллээс дөлсхийгээд, бас чуулганы нэгдсэн хуралдаан дээр намынхандаа хатуухан үг хэлчихдэг болсон түүний хувийн “шинэчэл”-ийг ажиглагчид ёстой л хүссэнээрээ тайлбарлаж байв. Сайдын суудал аваагүйдээ гоморхсоных. Хамтарсан Засгийн газарт орсон цагаас л намынхаа удирдлагуудад “дайсагнах болсон” гэлцэнэ. Аль, аль нь ортой л байх. Ортой ч байсан түүний талд үнэн багтаад байсан юм.
УИХ-ын 2012 оны сонгуульд оролцсонгүй. НИТХ-ын сонгуульд намын жагсаалтыг тэргүүлсэн тэрбээр ерөөсөө л намаа ялна гэдгийг мэдэж байж. Тэгээд ч суудал булаалдаж байснаас “Хот минийх”. Өсөж төрсөн, овоглосоор өдийг хүрсэн унаган хотоо би өөрийн гараар өөд татах өртэй юм гэх мэт түүний энэ үйлдэл анхнаасаа ойлгомжтой байлаа. Тийм ээ, хот түүнийх байж. Гэвч “Мориноосоо буугаад төрийг төвхнүүлэх хэцүү” гэгч болж байлаа. Яг үнэндээ ажлаа хүлээж авсных нь дараахан түүнтэй гар нийлээд ажиллачих баг байсангүй. Нүүрэн дээр нь шарваганавч нөгөөг хараад урваганадаг монгол араншин ажилд нь төвөг учруулж байв. Наад зах нь л шил дараалсан ослуудын үеэр нүүрээ буруулсан багийнхныг нь олон нийт харж л байлаа.
Э.Бат-Үүл хотын дарга болсон ч хүнд суртлыг багасгах оролдлогууд хийснээс нийслэлийн удирдлагын менежментэд “Restart” хийж чадсангүй. Амбиц, атаархал, багийн биш хувийн тоглолт хийх хэнээрхэл, энэ бүхнийг хэн богино хугацаанд өөрчилж чадах бол. Таашгүй.
Уг нь боддог юм. Өнөөгийн Засгийн газар Р.Амаржаргалтай, Э.Бат-Үүлтэй, бас Х.Баттулгатай. Тэдний зөвлөхүүдээр анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай ажиллаад л...Намын дотоод хямралаас болж гарсан лидерүүдээс Ерөнхий сайд М.Энхсайхан, тэр ч байтугай бурхны орноос авчирч болдогсон бол Ж.Наранцацралт агсан, бүр давраад М.Зориг агсан....Уншигч та бүхэн ч гэсэн ийм Засгийн газрыг хүсэхгүй байна гэж үү. Тэгэхээр энд юу дутаад байна гэсэн үг вэ.
Олны нүдэнд зөв харагдах манлайлагч. Тухайн тойрогтоо бус Монголын хаанаас ч дэмжлэг авч чаддаг лидер дутаад байна. Итгэж болох удирдагч хэрэгтэй байна. Ажлын туршлага, амбицаа дарж ашиг хонжооныхоо ард тавьж чаддаг улстөрчдийг Ардчилсан намаас хайгаад байгаа юм биш үү. Наад зах нь Ардчилсан нам хэзээ “алга болсон ч үгүйлэгддэггүй” генсектэй байсныг сана даа. Мэдээж албан томилолтоор одсон байх л даа. Гэхдээ “явчихлаа”, “хаачив”, “явсан зорилго нь үнэн байна уу”, “ирэх гэж байна”, “ирчихлээ” гээд л мэдээлэл тасалддаггүй байсан. Ц.Оюундарьд санаа зовсондоо биш ээ. Яагаад үгүйлэгдэхгүй байна вэ гэдгийг зүгээр л сонирхсон, хачирхсан, харамссан юм.
Нэг ийм л нам болчихож. Хайран Ардчилсан нам. Үүний төлөө олонх болсон гэж үү. Магадгүй энэ талаар тархиа гашилган дотроо хайлан алхаж явдаг хүмүүсийн нэг нь урдах ажлаа барж ядан байж санчгиндаа буурал нэмэн санаа зовинох Э.Бат-Үүл дарга ч юм билүү. Хотын даргын ажил тун ярвигтай. Харин ч өмнөх дарга Г.Мөнхбаяр нь аж ахуйн ажлыг хийж сурсан тулдаа өдий дайтай үлдээсэн биз. Гэхдээ л он удаан жилийн түүхтэй, тэр хэрээрээ буртаг, балгаа хадгалсан, намын төв удирдлагын командаар ажилладаг байсан болохоор санасандаа хүртэл “перестройка” хийж чадаагүй нь олон нийтэд анзаарагддаг. Үүл очсоноос хойш нийслэлчүүд аавдаа эрхэлдэг охид шиг л хошуугаа унжуулж хов зөөж санасандаа хүрч буй. Мэдээж тэгэхдээ алхам алхмаар, аажмаар дөхөж яваа. Түүнээс биш Үүлийн хөрш хэдэн хөгшчүүд “Манай байрыг хуучных гээд нураавал сайхан мэдээрэй. Нутгийн хүү гарчихаад байхад бидний нөхцөл байдал хэвээрээ л байна” гэхчлэн эрхэлсээр...
Ийнхүү Үүл даргатай хот, Хотын даргын үйл үргэлжилсээр. Гэхдээ түүнийг хотын Үүлээс гадна. АН-ын Үүл, Монголын Үүл юмсанж гэх бодол төрсөөр байх аж.