“Машин ачилт”
Тэр замаар нэвтэрч гэртээ ордог арван хэдэн байрны хэдэн зуун айл машинаа хаалтны гадаа үлдээж байр луугаа явган орох болов. Хүмүүс тэргээ тэр хавьд байдаг бүх зогсоолд уралдаж тавиад дүүргэнэ. Хоцорсон тун олон машин замын нэгдүгээр эгнээнд үлдэхээс өөр аргагүй боллоо. Тэгээд үлдээлээ. Олон хоног тавьцгаасан.
Эхний тохиолдол: Өнгөрсөн намар маний амьдардаг орон сууцны хорооллыг хөндлөн гарсан шороон замыг хар зам болгохоор хоёр үзүүрт нь хаалт тавьлаа.
Тэр замаар нэвтэрч гэртээ ордог арван хэдэн байрны хэдэн зуун айл машинаа хаалтны гадаа үлдээж байр луугаа явган орох болов. Хүмүүс тэргээ тэр хавьд байдаг бүх зогсоолд уралдаж тавиад дүүргэнэ. Хоцорсон тун олон машин замын нэгдүгээр эгнээнд үлдэхээс өөр аргагүй боллоо. Тэгээд үлдээлээ. Олон хоног тавьцгаасан. Бараг сар илүү юу ч тохиолдсонгүй. Гэртээ л холоос алхаж ирж очих жаахан төвөгтэй, нялх хүүхдүүдтэй бол бүүр ч. Шороо манараад л.
Гэтэл нэг л өдөр тэр машинуудыг ачиж гарав. Тэрэнд миний муу тэрэг өртөв. Гараад хартал өнөө олон машинаас хэдхэнийг цоолдоод аваад явчихаж. Тэгээд хэдэн гайхалтай бодол толгойд орсон.
-Яагаад өмнөх хоногуудад ачаагүй юм бол?
-Хэрэв замын цагдаагийн газар өнөөдөр л мэдсэн юм бол маргааш, нөгөөдөр ер нь зам нээж хүмүүс машинаа гараашдаа тавьдаг болтол өдөр бүр ачих уу?
-Үлдсэн бусад машин зөв газар тавигдсан болоод ачигдаагүй юм уу?
-Замын цагдаа зам засвар хоёр холбоотой ажиллаж байгаа гэж бодсон үгүй байх нь ээ?
Анхнаасаа анхааруулсан бол би лав гараашаас машинаа гаргахгүй, тэнд нь үлдээх байсан. Хөгжил цэцэглэл, сайхан хар замын төлөө хэдэн хоног явган явахад яахав. Дараа нь анхааруулсан ч хаа нэг газар машинаа хэд хоног үлдээж бас болох байсан...
Надад нэг л гомдолтой санагдаад байлаа. Замын цагдаагийн газраас цаг зуурын арга хэмжээ аван, тэр хавьд зохицуулалт хийж иргэдийг чирэгдүүлэхгүй байж болохгүй гэж үү? Ядаж дотор нь утас бичсэн цаас байхад сануулж хэлж болдгүй юм байх даа. Ачих л гэж ачиж дээ.
Сонирхолтой нь, би тэргээ журмын хашаанаас гаргаад нөгөө л газраа олон хоног тавьсан. Ахиж ачаагүй.
-Яагаад ачихгүй байна вэ? Бидэнд хууль зөрчихийг зөвшөөрч байгаа юм уу? гэсэн бодол толгойд эргэлдээ л, гайхаа л.
Удаах тохиолдол: Би буруу газар машинаа үлдээсэн тул ачигдсан. Маргах эрх байхгүй. Гэхдээ нөгөө л нэг асуулт толгойд ургасан.
-Үлдсэн машинууд зөв газар тавигдсан юм байх даа?
Би бусдыг ачигдаагүйн төлөө шаралхаж байгаа юм биш. Зүгээр ачих журам яагаад ийм эвгүй хэрэгждэг юм бэ л гэж байгаа юм. Ямрыг хойно ярий.
Азгүйн хохь
Хотын автозамын ачааллыг бууруулахын тулд нэгдүгээр эгнээнд машин тавихыг хориглосон журмыг маш их дэмжиж байгаа. Ер нь дэлхийн ихэнх том хотод бүх хүн машин унадаггүй юм билээ. Манайд ч бас тийм болоосой. Нийтийн унаагаа сайжруулаад, дугуй энэ тэр хэрэглэдэг болчуул агаарын тоос, утаа ч багасна, хүмүүс ч хөдөлгөөн нь нэмэгдэнэ, нас нь уртасна. Удахгүй бид метротой болно. Гэхдээ авч байгаа арга хэмжээ цаг хугацаандаа зохисонгүй юу, эсвэл арга барил нь өөрөө зохихгүй байгаа юм уу.
Юуны түрүүнд зогсоол хүрэлцээгүй байх шиг байна. Зогсоолын тухай мэдээлэл гэж байдаг юм уу ер нь. Би саяхныг болтол Драмын театрын урд талбайд төлбөртэй зогсдог юм байна гэж түй ч мэдээгүй явсан.
Самуун дэгдэж, төр эргэсэн газарт хүчнийхэн гудамжаар явахдаа дургүй хүргэсэн хэн нэгнийг шууд л баривчилж, эсвэл жадлаад, буудаад яваад өгдөг кино олон байдаг даа. Дундад зууны европ, саяхны Гитлерийн дэглэм, бүр өнөөгийн талибууд ч адил. Азгүй нь хохироод л бусад нь залбираад өнгөрдөг. Хууль яаж хэрэгжиж байна, тэгш үйлчилж байна уу энэ тэрийг хянах завгүй ч байдаг биз, самуураад. Манай улсын машин ачих журам яг ингэж л хэрэгжиж байна. Арван машин байвал хоёрыг нь аваад явна. Гэхдээ журамд нь “аятайхан санагдсан газраасаа аваад явмаар санагдсан машинаа ачих...” гэж байгаа ч юм билүү. Тэгвэл ч юугаа ярихав.
Зөрчсөн бол торгуулна, зүйтэй. Гэхдээ хүнийг мөнгөнийх нь дээр цагийг нь барна гэдэг залхаан цээрлүүлэлт биш юм уу. Ахиж тавьж чадахгүй болтол чинь хашраагаад өгий гэж байгаа байх л даа.
Ачилтын гарууд ч зарим машиныг кардантай нь чирээд алж байгаа харагддаг. Эд хөрөнгөөр нь давхар хохироож байна. Аа хохь чинь ер нь! Өнөөдөр чиний азгүй өдөр л байхгүй юу кккк.
Дарга минь...
Машин унах нь өөрөө эзэндээ лайтай санагдаад яваандаа явган явахаа илүүд үзэж машин цөөрнө, түгжрэл багасна гэж тооцоолсон бол лав л одоогоор тийм юм алга харагдаж байна. Хэдэн жил ачсаны дараа цөөрөх юм бүү мэд.
Цагдаа нар машин ачуулсан тоогоор урамшуулал хүртдэг биз. Ачдаг компани ч бүр цулайж байгаа. Энэ арга хэмжээг болиулах сонирхол хэнд ч байхгүй байх. Иргэд ч гэсэн хэчнээн эгдүү нь хүрсэн ч хэл ам хийж лай удаж байхаар гээд бушуухан мөнгөө төлөөд тэргээ гаргаж авцгаадаг.
Хүмүүс, за энэ удаа хойд талынхыг ачаад минийхийг үлдээчих байлгүй дээ гэж залбираад нэгдүгээр эгнээнд тэргээ тавих нь бий. Гараад ирэхэд нь байж л байдаг. Гэхдээ нэг л нартай өдөр ачна биз. Машин ачих журам нэг иймэрхүү ойлдон цойлдон, алдаг оног, туулай буудаж байгаам шиг л хэрэгжиж байна даа. Хүмүүс журамд баригдах биш азандаа найдаад л. Хуулийн нэр хүнд унаад байна гэж яриа л...
Тэрний оронд...
Харин толгой дараалан торгуулийн хуудас наадаг бол хэн тэгэх вэ? Уг нь орчин цагт хүний түрийвчтэй ярих нь хамгийн шилдэг арга болсон. Торгоод л сайхан. Нэгэнт гэрийн хаягаар торгуулийн хуудас явуулж болдог болсон юм чинь буруу газар тавьсан бүх машинд өндөр торгууль өгчихөж болдоггүй юм байх даа. Тэртэй тэргүй 70-80 мянган төгрөг төлж машинаа журмын хашаанаас гаргадаг юм байна лээ дэг. Утас, таксины төлбөр бас нэмэгдээд ер нь зуу шахна.
Журам гаргасан дарга нар минь, ингэж байхаар 100 мянгаар торгодог болгооч. Давтсан тоо болгоноор өмнөх торгууль нь нугардаг байя. Тэнэг л биш бол хэн хорьсон газар машинаа үлдээх вэ? Мөнгөтэй тэнэгүүд цагдаа руу мөнгө шидээд тавиад байдаг байж болно. 4 дэх удаагаа тавихад торгууль нь 800мянга болно. Ядаж эхнэр нь загнана. Ер нь ч тэгээд том жийпийг ачдаггүй л юм билээ шд. Ачдаг юм нь даадгүй гэнэ үү. Ажаад байхад жижиг хэрнээ үнэтэй тэргийг ч бас ачиж зүрхэлдэггүй юм билээ. Журмын хашаанд чааваас таарсан хэдэн тэрэг л зогсож харагддагийг хэн хүнгүй мэднэ дээ. Тэхээр ачдаг байсан ч, торгодог байсан ч мөнгөтэй нөхдийн машин байдагтаа л байх нь байна. Энэ тохиолдолд машиных нь хэлбэрээс буюу орлогын хэмжээнээс шалтгаалж торгуулийн мөнгөний хэмжээ өөр байж ч болно.
ЭРДЭНЭЧИМЭГ
Сандаг
1321321
tulga
sanjaa
Онон
Ана
зочин
баагий
Ganbold sh
u-rai.t.i
demjigch
Ганаа
Д.Ламжав
Зочин
Равдан 2
Хэ хэ
зочин
torguuliin huudas
жадаа
Зочин
зочин
Зочин
Б
зочин
зочин
зочин
зочин
зочин
зочин
зочин
uugii
unshigch
zochin
Unshigch
Зочин
xa xa
Зочин
zochin
Зочин
zochin
Зочин
Зочин
unen
Зочин
Зочин
hariul
Зочин
Зочин
Зочин
Зочин
heregjuulj suragui
санал
гаабий
хараал ид
зочин
ene
Зочин
Зочин
Зочин
Зочин
зочин
Зочин
Unshdag
Хахаха
Зочин
тожоо жолооч
Зочин
Зочин
Зочин