Энэ ДЭМИДБААТАР гэдэг чинь чухам хэн юм бэ?

Сүүлийн үед интэрнэтийн орчин дахь Демотиватор хэмээгдэх хөгжилтэй тайлбарт зургийн төрөлд ихэд шимтэн шохоорхож бас ч үгүй нилээдийг хийгээд амжлаа. Ямар болсныг хэзээд уншигч авхай таалдаг юм хойно би тэрэнд хошуу дүрээд яахав.Урьд “Тоншуул”-д “Уран тайлбарын уралдаан”, “Хошин фото” гэдэг булангууд байсан нь их төстэй санагдлаа.Харин хэлэхэд амаргүй энэ нэрийг нь ДЭМИДБААТАР гэчихвэл ёстой гоё таарах юм шиг ээ.Тэгээд мань ДЭМИДБААТАР-ын тухай бяцхан тодорхойлолтыг БААК ахын ирүүлснээр толилуулья.
Мотиватор болон демотиватор нь интернет ертөнцөд нэлээд эртнээс тархсан ч угтаа манай орны дунд үеийнхний хувьд бүр ч эртний танил юм. Зөвлөлт ах нарын бидэнд зааж сургасан “Сур, сур бас дахин сур”-аас авахуулаад “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахигтүн”-ээр төгсөх зурагт хуудаснуудыг бид бага балчир наснаасаа мэлнэ. Нэн сүртэй царайтай нэгэн эгч хуруугаараа амаа даран “Бүү чалч” хэмээн өгүүлж буй плакат тухайн үеийн хүмүүсийн сэтгэлд нэгийг бодогдуулж, шар хуруулж байв. Сонирхолтой нь бидний одоогийн ах нар америкчүүд ч албан газар, сургууль болон засан хүмүүжүүлэх гэх мэт газар дээрхтэй тун төстэй ухуулах хуудаснуудыг мотиватор эртнээс байрлуулж иржээ.
Аливаа нэгэн албархуу, сүржин, явцуу, нэгэн загварт баригдсан зүйл ямагт элэглэлийн бай болдогийн адил хүмүүс мотиваторуудыг элэглэн демотиваторуудыг зохиож эхэлсэн юм. Демотиваторуудын текст мэдээж мотиваторынхоос эсрэг агуулгатай бөгөөд этгээд марзан, сөрөг, үгүйсгэсэн, гутранги, заримдаа гүн ухааны гэмээр агуулгатай байдаг. Тэдний ихэнх нь үүссэн даруйдаа интернет мим болдог жамтай. “Тамхи эрүүл мэндэд хортой, уушигны өмөн үү үүсгэнэ” гэсэн тамхи татаж буй жирэмсэн эмэгтэйн гэрэл зураг бүхий мотиватор байлаа гэж бодоход, демотиватор нь “Тамхи эрүүл мэндэд хортой, хотын агаар бүр ч хортой” гэсэн маягтай байж болох жишээтэй. Хожим нь хөгжлийн явцад зөвхөн хошин шог чанартай демотиваторууд нэлээд тархжээ.
Ойлгомжтойгоор нэрлэхэд мотиватор болон демотиватор нь маш товчхон текст буюу уриа бүхий фотопостер юм. Гэхдээ аль аль нь тодорхой тогтсон форматтай. Демотиватор нь хар фон дээр гүйцэтгэсэн маш товч текст, түүнээс дутахааргүй товч тайлбар бүхий нарийн цагаан хүрээтэй постер юм. Мотиватор болон демотиваторын амин сүнс нь текст бөгөөд түүнийг ихэнхдээ Palatino Linotype. Georgia, Constanta, харин доод талын (tagline) тайлбарыг текстийн өндрийн гуравны хоёртой тэнцэх хэмжээтэйгээр Myraid, Grande, Calibri зэрэг цагаан өнгөтэй фонтоор бичдэг. Заримдаа тайлбаргүй, зөвхөн тексттэй мотиватор таарах нь ч бий. Демотиваторыг хөгжүүлэхэд түүнийг зарж борлуулдаг, хүмүүсээр өөрсдөөр нь демотиватор хийлгэх боломж олгодог Despair, Inc компани ихээхэн хувь нэмэр оруулсан гэдгийг дурьдах хэрэгтэй.
Ийнхүү бидний шинээр монголчлон нэрлэснээр ДЭМИДБААТАР нь мэдээллийн шинэ орон зай интэрнэт дэхь өвөрмөц хэлбэрийн харилцааны хэрэгсэл, товч тодорхой ухаалаг үгс, нарийн торгон хошин шогийн мэдрэмж бүхий цоо шинэ төрөл болон хөгжиж байна.
Бас ч үгүй бид гэсэн гар бие оролцож нэгэн шинэ түүхийг бүтээлцэж байгаа бус уу?

Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Шүрээ
Зочин
sda
зочин
Guest
Зочин
huyagaa
FAN
Зочин
Ayush
Зочин
Зочин
АПУ-ГИЙН БАТЧИМЭГИЙН ЗУРГИЙГ
APU Batchimeg
НЯМДОРЖ
Зочин
Bok
Зочин
зочин
Зочин
Зочин
Guest