Тэрхийн Цагаан Нуур
Энэ нийтлэл мөн л Бямба, Ням гаригийн амралт чөлөөт цагийн аястай, алжаал тайлах зорилгоор бүтээгдэж буй.
Энэ нийтлэл мөн л Бямба, Ням гаригийн амралт чөлөөт цагийн аястай, алжаал тайлах зорилгоор бүтээгдэж буй. Зохиогч маань улс төрөөс дөлөөд бичихгүй байгаа юм биш, бичье гэвэл сэдэв мундахгүй олон байна. Гэвч амралтын өдрүүдээр, хэргээр чөлөөт зурагт нийтлэл тавьсан нь дээр гэж өөрөө үзсэнийг baabar.mn сайт хүндэтгэн үзсээр ирсэн. Зурагт нийтлэлийн шинэ жанрыг манай сэтгүүл зүйд эхлүүлж хэвшүүлж, бүр цаашлаад фото нийтлэлийн зурагт цомог ном болгохоор санаа шулуудаж байгааг нь талархан дэмжүүштэй. Тэрээр энэ удаа эхийнхээ төрсөн нутгаас дараахи нийтлэлийг бэлтгэснийг толилуулъя – baabar.mn
Архангай аймгийн Тариат сум бол миний ээжийн төрсөн нутаг. Хуучнаар бол Далай чойнхор вангийн хошуу. Тарвагатайн нуруу, Тэрх, Чулуутын голын хөндий, гарчигт дурдсан Тэрхийн Цагаан нуураар аялах тоолондоо би ээжийнхээ бага насны амьдралд “атаархах”, би энд төрж өсөх минь яав даа гэх харуусал төрдөгсөн. Үнэхээр сайхан нутаг даа. Цэнгэг уст Тэрхийн Цагаан нуур, Хоргын тогоо бол Архангай төдийгүй, Монгол орны нэрийн хуудас болох онгон дагшин үзэсгэлэнт газрууд билээ.
Нэг аймгийн нэг сум гэхэд Тэрх, Чулуут, Суман, Хөнжил зэрэг голууд, тэдгээрийн салаа салбар цутгалангууд, Тэрхийн цагаан нуур, Хөдөө нуур гэсэн хоёр нууртай, байгалийн маш өвөрмөц тогтоц, үзэсгэлэн цогцолсон Хорго хэмээх сөнөсөн галт уултай байна гэдэг ховорхон учрал, бүр хосгүй заяа тавилан юм болов уу гэж би боддог юм. Тэгж ч би Тариат сумаас удамтай ахан дүүсээ хөгжөөж, бүр зоригжуулж ирсэн гээч.
Архангай аймгийн Тариат сум бол миний ээжийн төрсөн нутаг. Хуучнаар бол Далай чойнхор вангийн хошуу. Тарвагатайн нуруу, Тэрх, Чулуутын голын хөндий, гарчигт дурдсан Тэрхийн Цагаан нуураар аялах тоолондоо би ээжийнхээ бага насны амьдралд “атаархах”, би энд төрж өсөх минь яав даа гэх харуусал төрдөгсөн. Үнэхээр сайхан нутаг даа. Цэнгэг уст Тэрхийн Цагаан нуур, Хоргын тогоо бол Архангай төдийгүй, Монгол орны нэрийн хуудас болох онгон дагшин үзэсгэлэнт газрууд билээ.
Нэг аймгийн нэг сум гэхэд Тэрх, Чулуут, Суман, Хөнжил зэрэг голууд, тэдгээрийн салаа салбар цутгалангууд, Тэрхийн цагаан нуур, Хөдөө нуур гэсэн хоёр нууртай, байгалийн маш өвөрмөц тогтоц, үзэсгэлэн цогцолсон Хорго хэмээх сөнөсөн галт уултай байна гэдэг ховорхон учрал, бүр хосгүй заяа тавилан юм болов уу гэж би боддог юм. Тэгж ч би Тариат сумаас удамтай ахан дүүсээ хөгжөөж, бүр зоригжуулж ирсэн гээч.
Тэрхийн цагаан нуур. Энэ нуурыг яагаад “Тэрх” гээд нэрлэчихсэн юм бол оо? Нэрийн гарлыг судлаад үзвэл, эрт дээр үед нуурын зүүн эрэг дээрхи овоо бүхий дөрөлж дээгүүр гарч ирсэн аяны хүмүүс гэнэт их нуур байхыг хараад “Хөөе, тэр их цагаан нуурыг хараач ээ!” гэж уулга алдсанаас үүссэн юм гэнэ лээ. Тэрхийн цагаан нуур гэдэг нэр буй болсон гэх домог ийн ажгуу.
Нуурын голд орших жижиг арал дээр шувууд үүрээ засаж өндөглөх ба нууранд хар галуу их ирдэг, хар галуу, цахлай зэрэг шувууд 5 метр хүртэл гүн рүү шумбан загасаар хооллодог. Цурхай загас нуурт элбэг, энэ бол Сэлэнгийн ай савын загас.
Энэ нуурыг 2011 онд CNN мэдээллийн агентлаг дэлхийн аялах шилдэг газруудын нэгэнд багтаасан ба энэ утгаар Монгол орны аялал жуулчлалын нэгэн томхон бааз цэг болжээ.
Энэ нуур руу явах зам дагуу Тариат сумын хойд хэсэг нь тэр чигтээ эрт галвын чулуун нүүрсний боржин чулуугаар хучаастай. Бодвол бидний Хорго гээд нэрлээд байгаа галт уул хэдэн зуун мянган жилийн тэртээ дэлбэрч, маш их лав урсан гарсан, бас маш их хайлсан чулуу цацагдсан байж таарна. Хоргын тогоо, Их-анга, Бага- анга гэх хожуу унтарсан залуу галт уулсаас оргилон урсаад царцсан тэр их хүрмэн хад чулуу, түүний зах сэжүүрийн тэр их том жижиг чулуу нуур руу явах замд машинд ёстой аранга болж байх шиг. Гэвч манайхан шантрахгүй тийшээ цувсаар.
Солонго татсан нуурын орой. Нар жаргах дөхөж буй үе. Энэ хушууг “Майхан толгой” гэх ба тэр толгойн баруун эрэгт бид буусан юм. Бороо шиврээд дөнгөж дуусмагц энэ агшныг би дурандаа ингэж буулгалаа.
Нуур маань Хангайн нурууны уулсаар хүрээлэгдэн байрлах ба нуурт Тэрхийн гол зэрэг 10 гаруй гол цутгаж, Суман гол нуураас эхээ авч байна. Суман гол нь цаашаа 50 орчим километр урсаад Чулуутын голд цутгадаг. Өглөөдөө ийм манан будан уулсын дунд буусан байх нь нэн сонин, бас гайхмаар юм билээ.
“Майхан толгой” гэх жуулчны бааз харагдаж байна. Хоёр тусдаа олон цагаан гэрийг эгнүүлсэн энэ баазыг бараадаж бид хэд хонолоо. Баазад гадаадынхан зонхилсон байх нь үнэхээр тэр CNN мэдээллийн агентлаг дэлхийн аялах шилдэг газруудын нэгэнд багтаасных гэж ойлголоо.
Нуурын урт нь 16 километр, өргөн нь 4-10 километр, нийт талбай нь 61 хавтгай дөрвөлжин километр, гүн нь дунджаар 20 метр, хөвөөний түвшин 2060 метр гэж лавлах эх сурвалжуудад бичжээ.
“Майхан толгой” гэх жуулчны баазад
Төрийнхөө далбааг хадан цохионы оройд сүрлэгээр мандуулсан байх нь
үнэхээр бахдам. Ер нь Тэрхийн цагаан нуурын эргээр орших тэр олон
баазуудаас хамгийн зөв ашигтай байршлыг энэ бааз (хэн гэгч хүний ямар
нэртэй компани эрхэлдэгийг олж тогтоосонгүй) эзэлсэн юм шиг, тэр хэрээр
Төрийнхөө далбааг ингэж сүрлэгээр мандуулсан өөр баазыг би олж
харсангүй. Хүү бид хоёр тэр оргил руу мацсаар дээр нь гарлаа.
Манай “бааз” тэр цаана, нөгөө Төрийн далбаат оргилын оройгоос харагдаж байна. “Бааз” гэж хашилтад хийсэн нь би ч гэсэн жуулчдын нэг багийг ахлан яваагаа егөөгөөр хэлж байгаа нь хэрэг шүү.
Манай “бааз” гээд байгаа маань энэ
гурван майхан л даа. “Майхан толгой”-г бараадаж буусан нь нэг талаасаа
байгалийн байршлыг нь сонгосных, бас умдны усаа залгаад байна. Боловсон
нойл, угаалтуур, цаашлаад ресторан дэлгүүрт нь үйлчлүүлчихнэ.
Миний хоёр хүү, ач охин маань миний блогийн уншигчдад нуурын хөвөөн дээрээс мэнд мэдэж мэндчилж байна. Эд маань аав, өвөөтэйгээ яг ноднин өдийд Египет, Ливан, Израилиар хөндлөн гулд аялаж байсан даа.
Миний хоёр хүү эх орныхоо Тэрхийн
цагаан нуурт усчлан сэллээ. Эмээ нь бага насаа энэ нуурын эрэгт тоглож
өнгөрөөсөн юм гэнэ лээ. Эд ч мөн тэгэг. Улаан тэнгисээс ялгаатай нь энэ
нуур давсгүй, цэнгэг устай, гэм нь усан дотор умбаад өвс ургамалаас өөр
юуг ч олж харахгүй. Цэнгэг гээд гэгээн цагаан өдөр шумбалаа гэхэд хар
ногоон, харанхуй руу орж явчих аж.
Тэрхийн цагаан нуурт зочилж аялан
зугаалсан манайхны хүүхдүүд. Манай хүү бэр хоёрын найзын хоёр охин,
миний ач охин энд байна. Тулгын чулуун дээр тогоо тавьж гал өрдөж байгаа
миний ачийг хараач. Аргагүй л нэг монгол хүүхэд дээ. Төсөөл дөө, гурав
хүрээгүй орос, хятад, америк, герман, япон хүүхэд ингэх үү дээ? Тэдний
толгойд ийм юм орж ирэх үү?
Тэрхийн цагаан нуурын хорхог. Энэ
бол миний, бидний сэдсэн жороор бүтсэн хоол. Жор ба технологи нь тун
амархан, заавал дуутай битүү цэрэг тогоо, дөчийн битон гэхгүй хийчихэж
болно. Хэн ч хийчихнэ. Ердөө жирийн кострульд. Эхлээд би хүүгээ нуурын
чулуунд явууллаа. Аль болох мөлгөрийг ол гэлээ. Олж ирсэн чулуу нь тэр
харлаад харагдаж байна. Чулуугаа аргалын галд сайтар улайсгана. Тэр
завсар кострульдаа махаа жижиглээд өрчихнө. Чулуу улайслаа хийлээ, эхний
доод эгнээ. Дахиад махаа хийнэ, төмс ногоогоо завсарт нь хийнэ, давс
амтлагчаа хийнэ, дахиад чулуу хийнэ, хоёрдугаар эгнээ. Энэ мэт хийсээр
дүүрсний дараа байцаагаар хучна. Таглалаа, дороос нь аргалын галаар
өрдөөд өгнө. Буцлаад байна. Усаа бага багаар нэмсээр аргалын галаар
өрдөөд өгөхөөр салахын аргагүй хорхог болж байгаа юм даа. Туршиж
үзээрэй.
Энэ нуурын үүсэл нь гэвэл маш сонин
тайлбартай. Хангайн нуруунаас эх авсан хойд, өмнөх Тэрхийн голын урсгал
нь Хорго галт уулын халуун хайлмал чулуун лавд боогдон тэр хэдэн зуун
мянган (хэдэн сая ч байж болно) жилийн тэртээ нуур болж их ус тогтсон
гэнэ билээ.
Нуур, нуурын эрэг, хөвөөгөөр ийм
олон янзын амьдрал харагдаж байна. Загасчилж байна. Завьтай загасчилж
байна. Усны мотоциклиор охид залуус ус татуулан давхилдах нь нэн
бахдалтай. Тэр элс харагдаж байгаа эргээр бол үд гэхэд хүмүүс дүүрэн,
пляж (наран шарлагын газар) ажиллаж байна. Харин энэ хүүхэд хөвж яваа
дугуй сав бол зориулалт нь буруу юм. Салхитайд хөмөрч мэднэ. Энэ бол ус
дүүргээд зуслангийнхаа хашаанд хүүхдийн тоглодог хиймэл бассейн шүү
дээ.
Энэ жижиг толгойг “Өвгөн хад” гэнэ.
Би өглөө, өдөр, орой хэдэн талаас нь татаж авсан зураг. “Өвгөн хад”-аар
баримжаалаад очиход гоё байршилтай газар сонгож болно. Бас хамт
аялагсдаасаа салж төөрвөл би “Өвгөн хад”-ны тэнд байна гэхэд баримжаа
авахад хэрэгтэй юм шиг. Байгалийн ийм өвөрмөц чулуун тогтоц мөн л олон
зуун мянган жилийн настай даг аа.
Энэ бол мөн л их өвөрмөц тогтоцтой
уул болов уу. Манай хүүхдүүд “Кинг Конг сууж байна” хэмээн егөөдөж
байв. Нөгөө америкийн кинонд гардаг аварга сармагчин хажуугаасаа ингэж
харагддаг юм болов уу.
Бид Тэрхийн цагаан нуурт хэд хоног сайхан амарч, алжаал тайлж аваад нүүхээр бэлтгэж байгаа нь энэ. Зам эрс сайжирсан болохоор Улаанбаатараас өглөө эртлэн мордвол 600 гаран километрийг зовлонгүй туулаад орой наран шингэхийн өмнөхөн Тэрхийн цагаан нуурын эрэг дээр оччих юм билээ шүү!
Togoo
Mko
.
Батбаяр