Туулын заяа Ус уух хувь
Туул гол Зайсангийн гүүр хүрэлгүй ширгэж тасалдах шалтгаан байгаль талаасаа болоогүй.
Туул гол Зайсангийн гүүр хүрэлгүй ширгэж тасалдах шалтгаан байгаль талаасаа болоогүй. Хэнтийгээс эх авсан бусад голууд дулааралтай холбоотой бага зэрэг татарсан ч урссаар л байна. Тэгэхээр Улаанбаатарынхан урд голоо ховх соржээ. Горхин дээр шавсан малын даац хэтрэхээр зуны гурван сардаа ширгээж орхидог. Малчин өөр ус хайгаад нүүсэн хойгуур булаг ахин сэргэнэ. Тэгвэл ширгэсэн Туул хэзээ буцаж ирэх вэ?
Хотынхон хотлоороо нүүхгүй. Засгийн газрын ордонг ачаалахгүй. Усны хэмжээ багасахтай зэрэгцэн улс амьтны тоо нэмэгдээд байдаг. Асуудал улам ноцтой боллоо. Энэ янзаараа цаашид арван жил явж тэсэхгүй гэж байна. Нэг сая гаран хүн ам хийгээд нийт улс даяарт зориулсан үйлдвэр үйлчилгээнд зарцуулдаг усны хэрэглээг тооцоолоход агуу тоо гардаг. Манай улс цөөхүүлээ ч манай нийслэлийн хувьд бол дэлхийн том хотуудын тоонд орно. Сан-Франциско, Копенгаген зэрэг алдартай хотуудаас ч аль хэдийнэ өнөр өтгөн болчихсон. Далай тэнгисийн хөвөө хийгээд үргэлжийн хур бороо асгарсан сайхан нутагт сая сая хүн амтай том хотууд үүссэн бол манайхан уртаашаа ганцхан гол дээр цугларчихжээ. Усанд оролгүй өнжихөд тоосонд дарагдлаа гэлцэх нь зөвхөн шүршүүр гэхэд л тасралтгүй цэвэр усаар гоожиж буйг илтгэж байна. Хэдэн малд тохирсон хуурай нутагт нойтон амьдрал цогцлоож, усан оргилуур хүртэл олноор барина гээд байдаг. Гэтэл сүүлийн жилүүдэд ил урсаж байгаа гол нь үе үе ширгэж нүдэнд харагдахаа болилоо. Ус холдох тусам амьдрал холдож түүний төлөө байгаа бүхнээ зориулж таарна. "Түмпэнтэй уснаас Нарангарвуу охиноо өгчээ" гэсэн мэдээ дуулдах вий.
Туул голын төлөөх сэтгэл зовнилтыг байгаль хамгаалах ерөнхий санаашралд уусган сарниулжээ. Ер нь л нэг тиймэрхүү гэсхийгээд яриад өнгөрч байна. Уул уурхайн нөөцөө тоолоод уух усаа анзаарсангүй. Ус элбэг дэлбэг мэт байгаа болохоор иргэдийн сэтгэл энэ тал дээр тайван явна. Санаа зовж байгаа хүн байхгүй болохоор санаачилга гаргаад олны дэмжлэг авахгүй. Өнөө маргаашдаа оноо авахгүй сэдэв дээр улстөрчид эрх баригчид шийдвэр гаргаад өөрсдөд нь ашиггүй. Харин хэдхэн жилийн дараа усгүйдэл нь шатахууны хямралаас аюултайгаар нийслэлд нүүрлэж магадгүй. Улаанбаатарын усны хэрэглээнд ийм том гол хүрэлцэхгүй байгаа бол хангалт авах өөр хувилбар бараг байхгүй. Татарт бүслэгдсэн дундад зууны хотууд шиг сөнөнө гэсэн үг.
Шинжлэх ухаан буюу хүн төрөлхтөн газрын гүнийг гүйцэд танин мэдээгүй байна. Газрын гүнд байдаг ус хэзээ бий болсон, хаанаас урсаж ирдэг, эргээд нөхөгддөг эсэх, эсвэл алт эрдэнэс шиг нэг удаагийн баялаг юм уу гэдэгт усны мэргэжилтнүүд тодорхой хариулт өгч чаддаггүй. Төв Азийн өндөрлөгөөс газар дээгүүр урсаж буй ус өөрийн гэсэн сүлжээгээрээ дамжин Хойд мөсөн далайд оччихоод буцаад үүл болон ирдэг эргэх холбоо худлаа болоод байна. Тэнд хуримтлагдсан эх газрын ус далайд юүлэгдэн доошоо шүүгдэн газрын гүнд нэвчдэг эсэхийг мэдэхгүй. Гүний ус хэрхэн бий болдог нь тодорхой биш. Газар дорхи судал наашаагаа уруу байгаад тэр нь Хэнтийн нурууны орой хавьд өөдөө цоройн ундарсан нь Туул гол юмаа гэхэд итгэж өгөхгүй байна. Тийм бол ч худгийн ус ширгэхээс санаа зовохгүй байх сан.
Өнөөдөр нийслэлийн усны хэрэгцээг Туулын ай сав доторх гүний хэд хэдэн том худгаас соруулж авч машинаар зөөдөг юм билээ. Эдгээр худгууд нь Туулыг цоорхой тогоо шиг болгочихсон. Ус хэдий чинээ авна Туул хайрга руугаа улам шигдсээр л. Улам их ус авах юм бол эхлээд ил урсаж байгаа гол бүр мөсөн ширгээд дараа нь гүнд байгаа нөөц нь барагдах төсөөлөл буугаад байна. Мэргэжилтнүүдийн мэдэж байгаа юм бол манай гол мөрний ус хур борооноос л тэжээгддэг гэнэ. Бороо орохоо татарвал гол мөрөн гэсэн ойлголт байхгүй. Хэрэв үнэн бол өнөө цагт энэ нь "Роснефть"-тэй шатахууны гэрээ хийдгээс ч найдваргүй асуудал юм. Энгийн хар ухаанаар бодоход өвөлжингөө цас ордог юмаа гэхэд тэсгим хүйтэнд тэр нь хайлаад голын усыг нэмж юмуу хэвийн байлгаж чадахгүй. Тэр хооронд харин өвөлжингөө худгаас ус авсан хэвээрээ. Хавар газар гэслээ ч цасны ус голын ай савыг ханатал дэвтээж амжихаа больчихсон. Сүүлийн жилүүдэд ажиглаж байхад хаврын шар усны үер газарт шингэхээсээ илүү хоёр гурван хоног оволзтол үерлээд тэр хойд мөсөн далай руугаа зугтаачихаж байна. Зун цагийн бороо ч мөн ялгаагүй. Хоол зохихоо байсан дотор муутай хүн шиг юу л орно бүгдийг нь гүйлгээд алдчихдаг. Хагас өдөржин орсон борооны дараа хагас цаг нар шарахад хурын ус хаашаа ч юм сураггүй алдарч цуг урсаж ирсэн шавар нь үлдэж хоцроод тоос манаргаж байх жишээтэй.
Манай орны байгаль цаг уур нь эдийн засгийн талаас харвал бөөн алдагдал л юм. Тэнгэрээс Туул дээр буусан усыг нягтлангаар бодуулахаар баланс бариад байдаг гэнэ. Жилийн эцэст дүгнэхэд олон жилийн дундаж хур тунадасны хэмжээ хэмжээндээ л байна. Олон жилийн өмнөхөөс ялгаатай нь гэвэл жигд ороогүй бөөндчихсөн аж. Тэгэхээр ямар олиг байхав дээ. Ороогүйгээсээ илүү хорлонтой үер, ган, зуд, түймэр гарах нөхцөл хүртэл бий болгоод байгалийн гамшиг нүүрлэлээ.
Хэдэн зуун мянга, сая гаран хүн амтай хот суурингууд дор бүрнээ цэвэр усны нөөц базаадаг уламжлалтай. Манай уламжлал сэтгэхүйд ус муудвал давын өмнө нүүгээд явчих санаа л бууна. Хэрэв Улаанбаатарт литр ус 100 төгрөг болчих юм бол маш олон айл дэрхийтэл нүүцгээнэ дээ. Ингээд ус татраад байвал харин ч зүгээр юм уу. Яагаад Засгийн газар Улаанбаатарт усны сав бэлдэхгүй байна. Энд хоёр шалтгаан бий. Бэлдлээ гэхэд тэрнийг нь хүмүүс ойлгож алга ташиж өгөхгүй. Нөгөө нь гэвэл удахгүй эхлэх усны бизнесийг анаж чимээгүй сууцгааж байгаа. Бид л хэнхэгтэй, хэт эх оронч хоцрогдсон үзэлтэйгээрээ түрүүлж дуугарч хүнд санаа авахуулаад байдаг юм шиг бололтой. Уг нь санаагаар болдогсон бол Туулын эх дээр томоо далан аль хэдийнэ барьчих байлаа. Тэнд тэнгэр үүл хоёр үнэгүй зөөгөөд ирэх үерийн усыг саатуулж хуримтлуулаад машинаар биш трубагаар урсгаж усны гачаалаас гарцгаана. Орон сууцанд суудаггүй бүх айлд усны нөөц сав "дөчийн бидон" бий. Шийдвэр гаргагчид гэр хороололд аж төрдөггүй болохоор мэддэггүй байх. Нийслэл хот бол томсгосон нэг айл л гэсэн үг. Энэ айлын авгай нь хэн юм бол. Монгол эзэгтэй ус түлээ хоёрт ер ханадаггүй сэн. Савтай ус талдаа ороогүй байхад, түлээ дуусаагүй байхад үглээд нөхрийг ер зүгээр суулгадаггүй. Гэтэл энд үргэлж дулааны проблем болох утаа май тавиастай, усны найдваргүй ирээдүйтэй явсаар л байна.
Шар нар бор хоногийн амьдралд нөлөөлж болзошгүй байдлаас үүдэн Туул голыг хамгаалах асуудал урган гарч ирлээ. Сайндаа ч байгаль хамгаалагч болоод байгаа хэрэг биш. Энэ голын усыг бүрдүүлдэг Тэрэлж, Заан, Галтайд их хэмжээгээр мод огтолдог байсны гай өнөөдөр усанд нөлөөллөө гэлцдэг. Одоо голын дагуу мод тарьж нөхөн сэргээх боломж байхгүй. Тэнд сүрэг сүргээрээ ямаа бэлчиж ширэг хатан улаан халцгай болсон. Бэлчээрийн даац хэтэрчихлээ гэчихжээ. Аялал жуулчны компаниуд хаяа дэрлэн ярайна. Эрхбиш их хэмжээгээр нойтон мод огтлоод байхгүй ч дандаа эсрэг үйл ажиллагаанууд явагддаг. Гадаадын жуулчид Монголд тэмээ, говь, хээр үзэх гэж ирдэг. Жуулчны байгууллага Тэрэлжид ус биш манхан, усны шувуу биш тэмээ мал тэжээхийг хүснэ. Амрагчид голын эхэн дээр очиж хирээ угаацгааж байна. Самарчид, оргодол босуулууд, хулгайн анчид хууль хяналтаас дайжин ойд бүгэн гал түймэр тавих, эсэн бусын үйлдэл хийдэг. Энд гэгээлэг оюунлаг орчин байхгүй. Томоохон их дээд сургууль, цэрэг цагдаагийн анги нэгтгэл, эрүүл мэндийн байгууллагыг байгаль хамгаалах давхар үүрэгтэйгээр байршуулбал оновчтой. Туулын томоохон дэм түшиг болох Гачуурт, Улиастайн гол бол бүр аймаар. Тэр хавийн модыг нүд халтиртал хядсаар л байгаа. Мөн л малжих район. Аялал жуулчлалын байгууллагуудад устай холбоотой хариуцлага хүлээлгэмээр байгаа юм. Ер нь Туулын эрэг дагуух нутгийг эзэнжүүлж хэн дуртай нь машинаа угаах боломжгүй болгох хэрэгтэй.
Хатан Туулын ай сав газарт монголчуудын талаас илүү нь нутаглаж байх шиг байна. Энэ голын усыг ууж байгаа бол ёсыг нь дагахгүй байж болохгүй. Манай голынхон, нэг нутаг усныхан гэж ярьж сурахаас эхлээд өөриймсөх сэтгэл их үгүйлэгддэг. Улс орон бүр гол усан дээрээ том соёл иргэншил цогцлоон нийслэл хотоо барьсан харагдана. Тэглээ гээд аль ч цаг үед бидэн шиг уух усаа ширгээж хатаасан балмад явдал гаргаагүй байх юм.
Дэлхийн Монгол туургатнууд, элэг нэгтнүүд маань амьд яваа насандаа хатан Туулынхаа уснаас амсаж үзэх юмсан гэцгээдэг. Эртний монгол баатрууд Туулын уснаасаа сүүлчийн удаа амсаад хэзээ ч эргэж ирэхгүй алсын алсад одсон юм. Нүүдэлчдийн байгуулсан хүчирхэг улс гүрнүүдийн ихэнх нь энэ гол дээрээс энэ хавиас гараагаа эхэлсэн байдгийн баримт хиргисүүрүүд Туул өгсөөд уруудаад хаа сайгүй бий. Их учир утгатай том голомтон дээр бид сууж, ууж, угааж бас угаадсаа ч асгаж байна. Монголчууд Туулын эрэг дээрээ эргэж төвхнөөд 375 орчим жил болчиж уу. Мандан бадрах хувь заяа минь энд л бий гэсэн далд зөн билиг монгол хүн бүрт бий. Тураг ядраад уулаа бараадах лугаа Улаанбаатарыг зорих их нүүдэл үргэлжилсээр л байна.

Ariun
Soko
Hacaa
aagii
Зочин
Зочин
зочин
jargal
d temuujin
d temuujin
Зочин
Зочин
.
Зочин
Хүрлээ
Зочин
Зочин