Сүйтгэн байгуулалт
Нэг мэдэхэд миний мэдэх Улаанбаатараас юу ч үлдэхгүй бололтой.
Нэг мэдэхэд миний мэдэх Улаанбаатараас юу ч үлдэхгүй бололтой. Социализмын жилүүдэд зугуухан боссон нийслэл хот хүссэн хүсээгүй шинэчлэгдэх жамтай ч XX зууны Монгол улсын түүх, дүр төрхийг гэрчилсэн хэдэн сайхан байшин, ганц нэг гудамж талбайг үлдээхсэн.
Өнөөдрийн капиталист бүтээн байгуулалтын эрч хүч, тэнгэрт санаархсан tower, plaza, бүхэл бүтэн villa, town, castle-ийг жилээр биш, өдөр сараар сүндэрлүүлдэг арга технологи, тэгээд хаа ч хамаагүй зайчилж юмуу нураалгаад эзэлж авдаг их мөнгөний дайралтанд хуучин Улаанбаатар тэсч үлдэхгүй. Уг нь хуучин болгон муу, муухай, тэр тусмаа устгах ёстой биш. Ядахдаа хотын төвийн зарим хэсгийг цохож байгаад хамгаалах ёстой.
Үүнийг тэр үеийн Улаанбаатарт төрж өссөн нийслэлчүүд шаардах ёстой болов уу. Ноднин нийслэлийн нутгийн зөвлөл гээд хэдэн овсгоо сүржигнэж эхлэхэд юу ярихыг нь сонсоход, ажлын цагийг наймаас эхлүүлнэ, хог хаяж болохгүй, бас орон гэргүй хүмүүст туслана гээд зогссон. Увсын юмуу Хэнтийн нутгийн зөвлөлийнхөн хийсэн ч болох, бүр хийх ёстой ажил. Яагаад гэвэл тэд бас Улаанбаатарын иргэд. Харин 1950-иад оноос хойш Улаанбаатарт ид барьж байгуулж байх үеийн уугуул иргэд (одоо хэдийнээ ахмадууд болцгоосон) 40 мянгатынхан, субботник, хүүхдийн парк, “Соёл эрдэнэ” гэх мэтээр хачин сайхан дурсамж ярьдаг мөртлөө ганц нэгийг ч болов хадгалж үлдээхийн төлөө ганц үг ганхийдэггүй нь хачирхалтай.
Хүүхэд насны дурсамж хамгийн үнэ цэнэтэй бөгөөд хүчтэй. Харин нийслэлийн одоогийн Засаг дарга Г.Мөнхбаяр Ховдын уугуул учраас түүний санах ойд 1960, 70-аад оны Улаанбаатарын гудамж талбай бус, тэртээ Ховдын төв, эргэн тойрны уул хад оршдог биз. Иймээс хуучин барилгыг устгаж шинийг босгох захирамжинд гарын үсэг зурах мөчид түүний тархин дотор нь ямар ч реакци явагдахгүй.Өмнөх богинохон хугацааны Засаг дарга, гэхдээ олон жил Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга байсан Т.Билэгт хичнээн олон барилгыг буулгасан төлөвлөгөө батлах ажлыг удирдав? Улаанбаатарын уугуул яавч биш. Ц.Батбаяр гэж хотын хөдөөнөөс ирсэн Засаг дарга хүртэл Сүхбаатарын талбайн өмнөх цэцэрлэгийг сүйтгэснээрээ нийслэлийн [төвийн] уугуул иргэдийг яаж доромжилж буйгаа хэзээ ч ухаарахгүй. Тэгвэл нийслэлийн төвд төрж өссөн (даргын хүүхэд) хэрнээ хамгийн урт хугацаанд сүйтгэн байгуулсан М.Энхболдоос яагаад? гэж асуух нь зүйн хэрэг. Түүний дурсамжийг эрх мэдэл, мөнгө хоёр юу ч үлдээлгүй арчсанаас зайлахгүй. Ийм Засаг дарга нарыг захирч байх учиртай нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчид бол нэр дэвшүүлсэн намаараа сүлжилдсэн бүлэглэл. Хүмүүс хотын ч хамаагүй улс төрд гарахаараа уугуул байтугай суугуул иргэн ч биш болдог ажээ.
Өндөр, гоё, тансаг хэрнээ миний танихгүй Улаанбаатар. Ноднин хэдэн байрны дунд үлдсэн цэцэрлэг, тоглоомын талбайг булааж барилга барихыг эсэргүүцсэн оршин суугчдыг компанийн захирал залуу “та нар бүтээн байгуулалтыг эсэргүүцлээ” хэмээн зад загнасан. Энэ бол бүтээн биш сүйтгэн байгуулалт. Гэхдээ оройтчихлоо.
Өнгөрсөн 2-р сард болсон Биеийн тамир, спортын үндэсний зөвлөгөөн дээр Ерөнхий сайд С.Батболд “Спортын төв ордны барилга нь бэлтгэл сургалтуудын шаардлага болон засвар үйлчилгээ авах тал дээр стандартын шаардлага хангахгүй болсон учир уг обьектийн суурин дээр нь орчин үеийн спортын бэлтгэл сургалтын бааз болох шинэ цогцолбор барихаар төлөвлөж байна” гэж мэдэгджээ. 1958 оны 10-р сард нээлтээ хийж хагас зуун жилийн турш монголын спортын амьдралын төв байсан энэ барилгыг хоцрогдож муудсанаар дуудаж элдвээр гоочилдог ч газрын хөрснөөс арчихад дэндүү хайран. Өршөөх хэрэгтэй.
Дараа нь жил нь буюу 1959 онд ашиглалтанд орсон Төв цэнгэлдэх хүрээлэн бол тэр чигээрээ монгол наадмын түүх. Гэтэл эргэн тойрны газрыг булааж орон сууцны барилгуудаар бүслүүлчихээд одоо “наадам явуулахад багадлаа, наадамчид багтаж шингэх зайгүй”-гээр дуудсаар буулгах арга чарга хайдаг болжээ.
11-р хорооллын урд оршдог “хуучин гэмтэл” буюу “түлэнхийн төв”-ийн барилгыг нурааж буурин дээр нь найман давхар шинэ байшинг концессийн гэрээгээр босгох компани нь хэдийнэ тодорсон. Нураахын тулд огт засахгүй, сүүлийн арван жил нэг ч грамм шохой хүргэж будаг хүргэхгүйгээр Улаанбаатарын хамгийн сарампай байшин болгож гутаалаа. Эмнэлгийг өөр газарт бариад үүнийг музей болгохсон.
Урдаа эх, хүүхдийн хөшөөтэй 1-р төрөх эмнэлгийн хоёр давхар анхны барилга бол хуучин Улаанбаатарын бас нэг билэг тэмдэг. Тэгвэл уржнан нурааж, буурин дээр нь “Бороо гоулд” компани төрөх эмнэлэг бариад дуусгаж байна. Яагаад заавал нэгийг нурааж байж нөгөөг барих гэж? Эх хүүхдийн төлөө учраас шүүмжлэх аргагүй, гэхдээ дараачийн 40 тонн алтны орд газрын лицензтэй тэнцэх наймаа…
Эхлээд Налайхад, тэр нь бүтэхээ больмогц Багануурт оюутны хотхон байгуулж улсын их, дээд сургуулиудыг бүрмөсөн нүүлгэж аваачих утгагүй ажил ид ундарч байгаа. Харин хотын төвд үлдэж хоцрох МУИС-ын түүхэн барилгыг яах тухай элдэв таамаг явдаг. Гэхдээ хэн нэгний толгойд тов тодорхой төлөвлөгөө бий гэдэгт эргэлзэх хэрэггүй.
Ноднин БСШУЯ-наас гаргасан “Соёл урлагийн зарим байгууллагын материаллаг баазыг шинэчлэх дунд хугацааны төлөвлөгөө” нэртэй баримт бичигт Монголын Үндэсний номын сан, Монголын үндэсний түүхийн музей, Байгалийн түүхийн музей, бас Улсын драмын эрдмийн театрийн барилгуудыг акталж буюу нурааж шинээр зориулалтын барилга барихаар тусгажээ. Үндэсний номын сангаас эхэлж байх шиг. 1951 онд баригдсан баганат барилгыг засаж тордох, эсвэл арагш өргөтгөхийн оронд (даанч арын цэцэрлэгийг устгаад барилга барьчихсан) хаа нэгтээ шинийг барих нэрээр хөсөр хаяж, тус бүртээ сая ном хэвлэл хадгалаастай хоёр жигүүрийн нэг талд “Моннис” цамхагийг босгочихсон бол нөгөө жигүүрт нь дараачийн барилгыг нааж байгаа.
XX зууны Монголын түүх, соёлын бөгөөд уран барилгын дурсгал болсон энэ барилгуудыг актлах тухай бичиж чадсан хүмүүс соёл хариуцсан яаманд суудаг нь харамсалтай. Харин Д.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагын музейн хуучин төрхийг хадгалаад өргөжүүлэн шинэчлэх тухай бичжээ. Эргэн тойронд сул талбай нэг кв.метр үлдээгүй тул яаж хэрэгжихийг бүү мэд.
Харин улсын Дуурь, бүжгийн эрдмийн театрын барилгад их засвар хийнэ гэжээ. Дэндүү сайхан учраас нурааж зүрхлэхгүй. Гэхдээ урд талд нь 17 давхар Central Tower хэдийнэ сүндэрлэсэн бол хойт талд нь илүү өндөр гозойх АН-ын Ардчиллын ордны суурийг ухаж эхэллээ. Ихэнх улс орны нийслэл хотын төвд түүхээ сахиж эзэн хаан, парламентын ордны дээрээс өнгийхийг зөвшөөрдөггүй бол манайд хад асганы ёроолд хаясан мэт харагдах боллоо. Төрийн ордны зүүн талд Хэвлэх үйлдвэрийн түүхэн барилгыг балгас болгохын оронд үлдээчихгүй дээ. Хувьчилж авдаг л юм байгаа биз.
Тун удахгүй Улаанбаатарын хуучин барилгуудыг нурааж дуусна. Шалтаг нь: хоцрогдсон, хуучирсан, газар хөдөлбөл дарж ална. Энэ логикоор бол Төрийн ордныг бушуухан буулгаж шинийг барих хэрэгтэй. Гэхдээ жинхэнэ шалтгаан нийслэлийн төвийн газруудыг хэн нэгэнд авч өгөөд барилга бариулахад байгаа юм.
Хэрвээ ямар ч байшин барилгыг хэдэн арван жилээр засаж тордохгүй бол холцорно, муудна, яйжийна. Харин байлгая гэвэл засаад, газар хөдлөлтөөс айвал бэхлээд явбал ямар ч барилга дахиад зуун жил тогтоно.
“Оросууд Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг боловсруулахдаа сая давсан хүн амтай болно гэж төсөөлөөгүй”, “Анх таван зуухан мянган хүнтэй хот байхаар төлөвлөж өгсөн Улаанбаатар хот өнөөдөр сая гаруй хүнтэй болчихоод байна”. Хэт төвлөрөл, газрын маргаан, агаарын бохирдол, замын түгжрэл гэхчлэн Улаанбаатарын хамаг зовлонгийн тухай сурвалжлага, тайлбарыг ингэж эхлүүлдэг заншилтай. Дээрхэн нэгэн телевизийн сэтгүүлч залуу “манай нийслэлийг оросууд ийм олон машинтай болохыг мэдэхгүйгээр шавааралдсан байшин барьснаас автомашины зогсоолын газар алга” хэмээн хатуу шүүмжилсэн. Өмнөх амьдралыг сайн мэдэхгүй залуучууд буруу зөрүү ойлголттой явах нэг хэрэг. Харин ийм тайлбар Улаанбаатарыг замбараагүйтүүлсэн Засаг дарга нарт бөөн зол болж байгаа юм.
Монголын нийслэл яаж томрох, хөдөөнөөс хот руу нүүж шавааралдахыг байтугай өөрийнхөө улсыг задарч сүйрэхийг мэдээгүй оросуудыг зүгээр орхиё. Харин ч Улаанбаатарын ихэнх барилга байшин, хорооллыг барьж өгөөд зогсохгүй хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэг, өргөн цэлгэр гудамж, нийтийн эзэмшлийн талбайг дэд бүтэц, шугам сүлжээтэйгээр үлдээснийг бид өнгөрсөн хорин жилийн турш мөлжиж дүүргэсээр өнөөдрийг хүрсэн билээ. Хорьхон жилийн “алсыг харж чаддаггүй” ах нарын барьж өгсөн дөрөвдүгээр цахилгаан станц өнөөдөр 1,2 сая хүнтэй болсон нийслэлд элбэг хүрэлцээд байгаа нь гайхалтай. Иймээс “оросууд манай хотыг сая давсан хот болно гэж мэдээд ийм том цахилгаан станц ярьж өгсөн” гэж ярьдаг болцгоох уу?
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нэрээр Туул голын дагуу тэртээ тэргүй зэлүүд зүлэг, бургас байсан газрыг хашаалж аварга том хаалга босгоод дотор нь энд тэндгүй цемент цутган мод тарьдаг дуулиантай бүтээн байгуулалт өрнөж байгаа. Гэхдээ нийслэлийн иргэдэд бүр ойрхон, яг хажууд нь, бүр хот дунд маш сайхан хоёр цэцэрлэгт хүрээлэнг өнгөрсөн зуунд байгуулж хэдэн арван жилийн турш хэдэн мянган мод тарьж ургуулсаар шинэ зуунтай золгосны нэг – Сэлбэ голын баруун эрэг дэх ДСНК-ийн гэгдэх томоос том цэцэрлэг нэг мэдэхэд орон сууцны хороолол болж төрөл арилжсан бол нөгөөх нь Хүүхдийн паркийн газрыг хэдэн том компани хэрчиж хуваагаад дуусгах замдаа оржээ. Ингэхийг далдуур зөвшөөрсөн, дараа нь түүндээ тааруулж нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөг өөрчилж засварлан хууль ёсны болгож харагдуулсан нийслэлийн дарга нар өмнөх нүглээ цайруулахыг оролдож байгаа нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэн юм. Мэдээж татвар төлөгчдийн мөнгөөр. Үүнийг сүйтгэн, тэр байтугай устган байгуулалт гэвэл зохилтой.
Иргэний танхимд “Хотыг дахин хөгжүүлэх тухай” сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг болж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон УИХ-ын хэсэг гишүүд, мэдээж нийслэлийн удирдлагууд оролцов.
Улаанбаатар хотын 2020 он хүртэлх ерөнхий төлөвлөгөө гэж хэдэн зуун хуудас цаас, картонон макет, самбаран зургууд байдаг хэдий ч нийслэлийн удирдлага өөрсдийн хаалттай олгосон газрын зөвшөөрөл, түүн дээр бариулсан барилгууддаа тааруулан засварлаж суудаг бүрэн дампуурсан баримт бичиг юм. Хууль засдагтай адил юм. Хэдхэн жилийн өмнө Улаанбаатар хотыг баруун тийш тэлж хөгжүүлнэ, ЗДТГ-ын шинэ барилгыг Сонгинохайрхан дүүрэгт босгоно хэмээн макет хүртэл үзүүлж гайхуулсныг бид мартсан. Өнөөдөр нийслэлийн төр, захиргааны “Хангарьд” ордон хаана сүндэрлэснийг харвал тэр нь хүртэл залилан байжээ.
Гэтэл энэ хэлэлцүүлэг дээр Налайхаас цааш баригдахаар дуншдаг Их дээд сургуулийн хотхоны явцыг сонирхож, хэрхэн бүтэлгүйтэж байгааг чагнан толгой сэгсэрцгээж цаашдаа уялдаа холбоотой ажиллах, Хотыг дахин төлөвлөх хууль гаргах, 2020 оны Ерөнхий төлөвлөгөөний тодотголыг сайн хийх талаар зөндөө олон мэргэн санаа урсгаад тарцгаав. Ганцхан хариуцлага ярьсангүй. Нийслэлийн толгойд ээлж дараалан гардаг эрх мэдэлтнүүд өмнөхөө цайруулах, цаашдаа айх юмгүйгээр дураараа дургихдаа халхавч болгон ашиглах дараачийн цааснуудын үйлдвэрлэл эхэллээ.

x x x

Нийслэлийн уугуул иргэн
Aalznyi tor 6
д тэмүүжин
д тэмүүжин
д тэмүүжин
д тэмүүжин
zochin
УБ-ын иргэн
Зочин
zochin
moskvagaas
moskvagaas
Зочин
Зочин
zochin
BAT
BAT
GALAA LONDON
Зочин
Deg
wwwwwwwwwwwwwwwwwwwwww
УБ-ийн ууган иргэн
Зочин
odgoo
Зочин
Зочин
Зочин
Зочин
ragchaa
Зочин
Зочин
Зочин
EEJ
zochin
Зочин
zochin
д тэмүүжин
д тэмүүжин
д тэмүүжин
Зочин
Зочин
onom
ymar ch bsan demjlee
Уншигчдад
Зочин
Зочин
Зочин
УБ иргэн
b
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
çî÷èí
delgermaa
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
munkh
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Эрдэнэ
gerleek
ATG-d
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
zochin
зочин