Гэр хорооллынхондоо талархах ёстой!
“Газар” хөдөлгөөний гишүүн А.Лхагвадорж гэр хорооллынхныг хэрхэн муучлан хэлэлцдэг болсон тухай, тэр нь явсаар «Хашаа бол муу муухай бүхний үүр...» хэмээн ойлгогдоход хүрснийг хөдөлгөөнийхөө хэлэлцүүлгийн үеэр харамсан өгүүлж билээ.
“Газар” хөдөлгөөний гишүүн А.Лхагвадорж гэр хорооллынхныг хэрхэн муучлан хэлэлцдэг болсон тухай, тэр нь явсаар «Хашаа бол муу муухай бүхний үүр...» хэмээн ойлгогдоход хүрснийг хөдөлгөөнийхөө хэлэлцүүлгийн үеэр харамсан өгүүлж билээ. Тэрбээр өөрөө гэр хороололд төрж өсөөд өдий хүрсэн Улаанбаатарын унаган иргэн юм.
А.Лхагвадоржийн хэлсэн үнэн. Саяхан, нийтийн орон сууц барих гэсэн чинь 100 айлын 11-р хорооны гэр хорооллынхон хашааны газраа чөлөөлж өгөхгүй байгаа тухай мэдээ гарчээ. Интернэтийн комент бичигсэд тэднийг хэлэх хэлэхгүй муу үгээр дайран давшилжээ.
Комент бичигчид нийгмийн санаа бодлын толь болохгүй л дээ. Тэдний дунд, нугасны махаар сайхан хоол хийж болдог тухай мэргэжлийн тогоочийн бичсэн энгийн нэг нийтлэлийг уншихдаа хүртэл «...муу хужаагийн эрлийз,олигархи...» гээд л дэмийрчихдэг мэдрэлийн «хумхаа» туссан өвчтөн цөөнгүй байдаг юм. Интернэттэй цуг төрсөн үзэгдэл. Англиар «Spammer maniac geek complain» гэж нэрлэдэг юм билээ. Сэтгэл судлаачид, хулчгар хүмүүс интернэтийн цаана нуугдахаараа зоригжоод хорслоо тайлж байгаа үзэгдэл хэмээн «хумхаатай коментчид»-ийг, оношилсон байдаг. Хэрэвзээ, интернэтийн мэдээгээр «...өрх толгойлсон эмэгтэй хашааны газраа өгөхгүй ...» гээд гарчихсан бол манай хумхаатай коментчид «... хужаагийн өвөрт хэвтсэн я...» гэх зэргээр, халуундаа дэмийрэхдээ юу ч гэж солиорох байсныг би тааварлаж байна.Ийм хүмүүс, нийгэм дэх сэтгэл мэдрэлийн эмгэгийн түвшинг илэрхийлэхээс биш нийтийн санаа бодлын толь болохгүй нь ойлгомжтой.
Гэхдээ,орон сууцанд амьдардаг хэсэг нь гэр хорооллынхныгоо хажигладаг нь нууц биш ээ. Сүүлийн үед,утаанаас болоод ийм хуншгүй зан авир улам бүр газар авч байна. Уг нь «харагдаж байгаагийн цаадахийг олж харж» чадвал манай гэр хорооллынхоннийгэмдээ тун их ач тус хүргэж буй хүмүүс гэдэг нь тодорхой болно.
Гэр хорооллынхныг социализмын үеэс л ад үздэг байсан. Газрыг нь хурааж (үүнийгээ газарт оруулна гэдэг) аваад дээр нь нүсэр том том нийтийн орон сууцны хороолол барьдаг байлаа. Хэдийгээр боломж байсан боловч гэр хорооллын айлуудыг цэвэр усны болон дулааны шугам зэрэг инженерийн дэд бүтэцтэй холбох ажлыг зориуд хийдэггүй байсан. Гэр хорооллын гудамжаар хатуу хучилттай зам тавих тухайд санахын ч хэрэггүй байлаа. Бүх иргэдээ нийтийн орон сууцаар хангахад коммунистуудын хүч хүрээгүй учраас л гэр хороолол оршин тогтнож байв. Намзасгийн тэнхээ нь хүрсэнсэн бол гэр хорооллыг газрын хөрснөөс арчих байлаа.
Иргэдийнхээ аюулгүй байдал талаас нь ч бодоод үзсэн,тав тух талаас нь ч бодоод үзсэн инженерийн дэд бүтэцтэй холбогдсон амины тохилог орон сууц нь нийтийн орон сууцаас хол илүү чанарын орон сууц байдаг. Өнөөдөр социализмын үед баригдсан олон арван арван орн сууцанд хүн амьдрах боломжгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гараад байна. Өнөөгийн Оросод жил бүр, Зөвлөлтийн үед баригдсан 150 000 мянган орон сууц хүн амьдрах аргагүй болоод актлагдаж байна.
Нийтийн орон сууцнаас хүн зөвхөн квартир л авдаг. Харин амины орон сууц бол газарт гагнагдсан үл хөдлөх хөрөнгө юм. Түүгээр барахгүй,амины орон сууц өөрсдөөр нь бариулах замаар иргэдээ орон сууцжуулах нь нийтийн орон сууцны нүсэр хороолол барьж орон сууцжуулахаас гурваас дөрөв дахин богино хугацаа шаардагдахаар байдаг. Гэтэл коммунистуудяагаад амины орон сууцыг нүд үзүүрлэж байв?
Хариулт нь тэдний бодлого, сурталд нь бий. Коммунистууд их ч бай, бага ч бай хувийн өмчийн бүх хэлбэрийг тэвчдэггүй юм. Тэдний зорилго хувийн өмчийг устгах явдал байлаа шүү дээ! Гэтэл хашааны газар дээр баригдсан амины тохилог орон сууц гэдэг чинь хувийн өмчийн сонирхолыг сэрээх аюултай байсан. Амины тэр орон сууц нь бага ч атугай хэмжээгээр эрх чөлөөг эзэндээ мэдрүүлэх нь дамжиггүй.
Амины орон сууцтай хүн нийтийн орон сууцтай нөхрийг бодвол бие даасан санаатай болдог аж. Харин нийтийн орон сууцанд оршин суугчдыг командлахад хялбар, хянахад амар. Социализмын үед нийтийн орон сууцанд амьдрагсад гэр хорооллынхныг бодвол коммунист субботникодоо идэвхтэй оролцдог байсан учир нь энэ.
Хувийн өмчийг жигшдэг Зөвлөлтийн болоод манай коммунистуудын хүчин чармайлтаар Улаанбаатар хот маань нийтийн орон сууцны нүсэр нүсэр хорооллоос бүрдэж, аюул тээсэн хот болж хувирсан. Би III, IY хорооллын дундуур явж байхдаа найман баллын газар хөдөлбөл !?... хэмээн төсөөлөхөд л нуруу руу хүйт оргиод явчихдаг. Швейцарийн нэгэн иргэн III хорооллын есөн давхарт орж үзчихээд манайд ийм байшин барих зөвшөөрөл өгсөн хүн өчиггүй шоронд орно гэж байсан юм даа.
Харамсалтай нь шинэ цагийн манай төр ийм байшингуудыг акталж оршин суугчдыг нь амины шинэ орон сууцны хороололд шилжүүлэх ажлыг эхлүүлэхийн оронд шинээр нийтийн орон сууцны хороолол барих ажлыг сүр бадруулан зарлаж, хашааны газар хураан авч эхлээд байна. Нийтийн орон сууц барьж болно. Өөрийн гэх газаргүй иргэддээ зориулан нийтийн орон сууцыг аль ч улсад барьдаг юм. Хотынх нь нутаг дэвсгэрийн бараг 90 хувь нь манайхаар бол «гэр хороолол» байдаг Америкад;хувийн газаргүй шилжин суурьшагчид, залуу гэр бүл, хотын төвд байнга ажиллах шаардлагатай ажил хэргийн хүмүүст зориулан нийтийн орон сууц барьдаг л даа. Гэхдээ тэнд асар өндөр стандартыг шаарддаг бөгөөд зөвшөөрсөн, барьсан хоёрыг ямар нэгэн юм болбол шоронд хийх болзолтойгоор бариулдаг юм.
Манай улстөрчид, тэр дотроо аймаг, нийслэлийн удирдлагууд, яахаараа орон сууцжуулна л гэхээр мөнөөх улиг болсон нийтийн орон сууцны хороолол барих тухай бодоод байдаг юм бэ?
Миний ажигласнаар дарга нар Зөвлөлт маягийн сэтгэлгээнээс салаагүй байна. Социализмын үеийнх шиг гэр хорооллыг орон сууцжуулна гэхээр айлын хашааны газрыг аваад дээр нь нийтийн орон сууц барих юм байна гээд л төлөвлөчих аж. Ардчиллын үе юм болохоор эрхбиш шууд булаагаад авчихгүй бас хэдэн төгрөг өгдөг болсон нь овоо. Гэхдээ,орон сууцтай болохыг шөнө зүүдэлж,өдөр мөрөөдөж суугаа хэдэн зуун мянган иргэдийнхээ өөрсдийнх нь оролцоотойгоор инженерийн дэд бүтцэд холбогдсон амины тохилог орон сууц барих нь нийтийг орон сууцжуулах хугацааг хэд дахин товчилж болно гэдгийг ядахнаа ухаарчихаж дөнгөхгүй юм. Тэд өндөр хөгжилтэй орнуудаар зөндөө явж туршлага судалсан. Ийн явахдаа, зуун мянган айлын орон сууц зэргийг 6-10 жилд биш, инженерийн дэд бүтцийг нь татчих юм бол 1-3 жилд барьж болох юм байна гэдгийг олж хармаар юм. Гай таарахад, хоёр айлын хашаанд хорин давхар байшин бариад ашиг олно гэж тооцоод байгаа барилгын компаниудийн лоббид мөн автаад ч байх шиг. Бүгдээрээ сайхан амьдарвал хэн хэнд маань хожоотой байхад ийм жижигхэн лоббид автах нь инээдтэй баймаарсан. Энэ мэт олон янзын тааврыг дээрхи асуулт дагуулах болно.
Бид гэр хороолынхноо ад үзэх биш харин ч тэдэндээ талархах хэрэгтэй. Тэд Монголын шинэ цагийн хотжилтыг хамгаалан хадгалсаар энэ цагийг хүргэжээ. Гэр хороолын сууринд дээр хот төлөвлөлтийн шинэ загварт шилжих бололцоо боломжтой болжээ. Бас Эрнандо дэ Сотогийн хэлж буйгаар зөвхөн Улаанбаатарын гэр хорооллол 7,2 тэрбум доллароор үнэлэгдэх актив ажээ. Ийм их активийг Улаанбаатарын гэр хорооллынхон улсдаа бий болгож өгсөн байна шүү дээ! Түүнийг нь амины тохилог орон сууцаар «хувцаслачихвал» юун Таван толгой, Оюу толгой болно. Тэгэхээр гэр хорооллынхондоо талархахаас яахав. Бид харагдаж байгаагийн цаадахийг олж хармаар байгаа юм.

Зочин