ДАРГА ӨРСӨЛДӨХГҮЙ ЯЛЖ, БУСАД НЬ ӨРСӨЛДӨЖ ЯЛАГДАНА
Намдаа төдийгүй, өрсөлдөгч АН-д хүртэл хүлээн зөвшөөрөгдсөн улс төрийн лидерийнх нь хувьд С.Баяр даргаас асуух юм байна.
-Хамтарсан засгийн авторуудад хаяглав-
Намдаа төдийгүй, өрсөлдөгч АН-д хүртэл хүлээн зөвшөөрөгдсөн улс төрийн лидерийнх нь хувьд С.Баяр даргаас асуух юм байна. АН-ын дарга нь түүний төлөө бурханд залбирч, энэ намаас томилогдсон сайд нар сонинд хүлээн зөвшөөрсөн ярилцлага өгч байхад С.Баярыг Монголын өнөөгийн улс төрийн лидер гэдэгтэй эвлэрэхээс аргагүй. Үүнийг батлахын тулд ихэмсэг, эрхэмсэг энэ эрийн улс төрийн амьдралын түүхийг бүхлээр нь 1990 он хүртэл урагш хөөх шаардлагагүй. Ерөнхийлөгчийн сонгуулийг хоёронтаа амжилттай удирдсан ялалтыг, 2008 оны сонгуулийн өмнөх задарсан, хямарсан МАХН-ыг жилийн дотор зангидаж чадсаныг онцолж болно. Муу нэртэй “Элсний 13”-ын эхлэл дээр С.Баяр төгсгөл сайн хийж чадсан учраас МАХН 2008 оны сонгуулиар 45 суудал авсныг онцолж болно. Хамтарсан засаг байгуулсны зөв, бурууг цаг хугацаа шүүх л байх. Хамгийн гол нь сонгуулийн дараа намынхаа 45 амбийцыг дарж, хүчтэй сөрөг хүчнээ бөхийлгөн нэгэн тугийн дор нэгтгэн захирч чадсан нь С.Баярыг улс төрийн лидер мөн болохыг бас илтгэнэ. Гэхдээ энд түүнийг лидер гэж бахдан дуулахгүй. Харин ам асуухын зэрэгцээ нэг намын бус нийт улс орны хэмжээний улс төрийн лидерийн хувьд амлалтаа биелүүлэхэд санаа тавихыг хүсэх гэсэн юм. С.Баярын таван төгөлдөршлийн нэг нь сонгуулийн шинэчлэл. Бас түүний хамтарсан засаг байгуулсны гол шалтгааны нэг нь сонгуулийн реформ байлаа.
УИХ-ын гишүүд энэ өдрүүдэд Сонгуулийн хуулийн тогтолцооноос бусад асуудлыг үндсэндээ шийдэв. Тогтолцооны хувьд “холимог” нэрийн дор урьдын адил мажоритар нь илт давамгайлсан 24:52 хувилбарыг хуульчлахаар гишүүд сэм тохиролцон наадам дөхсөн назгайрлыг хүлээж суугаа бололтой юм.
24:52 бол УИХ-ын 76 гишүүний 24-ийг намын нэрээр, үлдсэн 52-ыг өмнөх сонгуулиуд шиг мажоритараар сонгох хувилбар. Ингэхдээ одоо байгаа 26 тойргоо тус бүр хоёр хувааж 52 болгоно. Тойрог бүрээс нэг хүн сонгогдоно. Ингэснээр зарим тойрог ялимгүй томрох л болохоос 1996, 2000, 2004 оны сонгуулиуд шиг “жижиг 76”-г дахин хуульчилж байгаа хэрэг. Одоогийн томсгосон 26 тойргийг хоёр хуваалаа гэхэд Говь-Алтай, Дундговь, Орхон, Дархан-Уул, Говьсүмбэр, Сүхбаатар, Өмнөговь, Баянхонгор зэрэг хоёр мандаттай тойргууд буцаад “жижиг 76”-тайгаа яг адилхан болно. 1996 оноос хойш явсан, олон сул талтай “жижиг 76”-г арай дээрдүүлж, 2008 оноос томсгон аймгаар нь, дүүргээр нь тус бүр нэг тойрог болгосон билээ. Одоо эргээд аймгийг, дүүргийг дахин хоёр хувааж жижиглэн ахин “жалга довны гишүүд” бүхий парламент байгуулах нь. Жижиг 76 тойрогтой байхад улсын төсвийг 76 хуваадаг байлаа. 2008 онд томсгон 26 тойрогтой болсноор улсын төсвийг 26 хуваадаг болсон. Хэрвээ 24:52 гэж хуульчилбал ирэх дөрвөн жилд улсын нэгдсэн төсвийг 52 хуваана. Энэ дэвшил үү, ухралт уу. Таны тунхагласан сонгуулийн төгөлдөршил энэ мөн үү, С.Баяр дарга аа.
Хоёр намынхан хамтарсан Засгийн газар байгуулсан шалтгаанаа Оюутолгой, Тавантолгойн гэрээг байгуулна, сонгуулийн шинэчлэл хийнэ гэдгээр тайлбарладаг. Тэднийхээр хамтарсан засгийг зөвтгөх тулгын гурван чулууны нэг нь Сонгуулийн хууль байлаа. Алдаатай, оноотой ч, Оюутолгойн гэрээг байгуулсан. Будилж, буцаж байгаа ч гэсэн хувьцаа тарааж, тендер зарлах зэргээр Тавантолгойн гэрээг хөдөлгөж эхэлсэн. Харин сонгуулийн реформ нь хаана байна вэ. 24:52 хувилбараар жижиг 76-гаа дахин хуульчлах гэж байгааг сонгуулийн шинэчлэл гэх үү, өнгө будгийн өөрчлөлт гэх үү. Сахил хүртээд шал дордов гэдэг шиг өмнөхөөсөө муудсан, 24:52 шиг ийм хувилбарыг лав сонгуулийн шинэчлэл, төгөлдөршил гэхгүй. Жижиг 52 тойрогт хуваагдсан парламент, жалга довноос хараат гишүүд улс оронд, намуудад ямар ч шинэчлэл авчрахгүй. Үүнийг 76 тойргоор явуулсан урьд өмнөх сонгуулиуд харуулсан билээ.
Сонгуулийн хууль уг нь сонгогчдын хууль. Сонгогчид өөрсдөө хуулиа хуульчлан батлах боломжгүйг хувь заяаны шоглоом гэхээс өөр яах билээ. Харин тэдний өмнөөс УИХ-ын 76 гишүүн өөрсдөө дахин сонгогдох хамгийн өндөр магадлалд тохируулан сонгогчдын хуулийг өөрчлөх нь хууль батлах онцгой эрхээр тэдэнд олгогдсон хувь заяаны азтай тохиол юм. Гэхдээ улс орны эрх ашиг гэж бий. Энэ нь 76 улстөрчийнхөөс хавьгүй том учраас гишүүд улс төрийн эр зориг гаргах учиртай. Хамтарсан Засгийн газрыг байгуулахад гаргасан шиг улс төрийн эр зориг Сонгуулийн хууль дээр дутагдаж байна. Засагт хамтрахад зангидсан шиг улс төрийн лидерийн манлайлал Сонгуулийн хууль дээр үгүйлэгдэж байна. Тэд албан тушаал, сандал суудлын төлөө бол намаа, бүлэг фракцаа манлайлж чаддаг л юм билээ. Харин засагт хамтарсан гол зорилгуудынх нь нэг нүдэн дээр нь бөхөх гэж байхад хамтарсан Засгийн газрын авторууд яагаад чимээгүй байна вэ. Таван төгөлдөршлийнх нь нэг нурж байхад С.Баяр дарга хаана явна вэ. Агентлагийн даргыг хүртэл томилоход гаргадаг намуудын улс төрийн шийдвэр нь Сонгуулийн хууль дээр өнөө хүртэл алга. Хуулийг УИХ-ын гишүүд батлах ч, Засгийн газрыг, сайд нарыг бас л гишүүд томилдог. Хэрвээ 2008 оны сонгуулийн дараа гишүүдийн хууль батлах, Засгийн газрыг томилох онцгой эрхэнд нь улс төрийн шийдвэрээр халдахгүй гээд өнөөдрийн Сонгуулийн хууль шиг зөнд нь орхисон бол хоёр нам засагт хамтарч чадахгүй л байсан даа.
24:52 бол Монгол Улсын иргэн бүр Тавантолгойгоос хувьцаа эзэмшинэ, хувьдаа компанитай нь бүр олныг эзэмших эрхтэй гэдэг шог хуваарилалт шиг л юм. Нэр дэвшигч бүхэн өрсөлдөж ялна, харин намын дарга нар сонгуульд өрсөлдөхгүйгээр ялах эрхтэй гэж байгаатай ижилхэн байна. Жишээ нь, МАН-ын 76 нэр дэвшигчийн 52 нь тойрог дээр очиж мөнгө хөлс хүч гээд бүх л чадлаараа өрсөлдөнө. Гэтэл намын нэрээр өрсөлдөх 24 нэр дэвшигчийн эхний 6-8-д жагсах дарга нар ерөнхийдөө мөнгө хөлс хүчээ огт үрэхгүй. Хамгийн гол нь эдгээр 6-8 дарга сонгуульд найдвартай ялагдахгүй. Намын нэрсийн жагсаалтыг мэдээж намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга, бүлгийн ахлагч, тэгээд С.Баяр, Ц.Нямдорж, М.Энхболд гэх зэргээр нэр нөлөөтэй улстөрчид, хүчтэй бүлэг фракцын ахлагч нар тэргүүлж таарна. МАН, АН-ын аль аль нь нийт сонгогчдын 30-аас дээш хувийн саналыг авдаг, одоо ч авах байх. МАН нийт сонгогчдын 40 хувийн саналыг авлаа гэхэд \24-ийн 40 хувь нь 9.6\ есөн суудлыг авна. Иймд дарга нар 24 нэр дэвшигч бүхий нэрсийн жагсаалтын эхний 9-д багтлаа л бол сонгуулийнхаа ялалтыг авлаа гэсэн үг. Тодруулбал, МАН, АН-ын дарга нарын хувьд нэрсийн жагсаалтын эхний аравт, түүнээс урагш багтах нь сонгуульд найдвартай ялах баталгаа нь болно. Харин жагсаалтын эхний 10-аас хойш 24 хүртэл жагсах хүмүүсийн хувьд ялах бус ялагдах магадлал нь өндөр. Сонгуульд ганцхан АН юм уу, МАН өрсөлдөхгүй. УИХ-ын 76 суудлын зөвхөн 24-ийг л намын нэрээр авсан саналын тоонд нь харгалзуулан сонгуульд оролцож, тодорхой хувийн босго давсан бүх намуудад хуваарилна. Одоогоор босгыг таван хувь гэж байгаа юм билээ. МАН, АН аль аль нь 40 хувийн санал авлаа гэж бодъё. Тэгэхэд МАН-д ес, АН-д мөн төдий тооны суудал ногдоно. Хоёр намынх нийлээд 18-20 суудал болно. Үлдсэн 4-6 суудлыг нь босго давсан ИЗ-НН ч юм уу, бусад намуудад хуваарилна. Тэгэхээр нам дотроо нэрсийн жагсаалтын 10-аас хойш эрмбэлэгдсэнээс 52 тойргийн аль нэгд нэр дэвшин өрсөлдөж өөртөө найдсан нь, эрсдэлээ өөрөө даасан нь хамаагүй дээр. Тийм учраас л 24:52 бол бүх нэр дэвшигч сонгуульд өрсөлдөж ялах эрхтэй, харин дарга нар өрсөлдөхгүйгээр ялах давуу эрхтэй гэдэгтэй адилхан байгаа юм. Нэр дэвшигчийнхээ хувьд МАН-ын дарга С.Батболд, АН-ын дарга Н.Алтанхуяг, бүр ИЗ-НН-ын дарга Д.Энхбат хүртэл бусадтайгаа л адилхан эрхтэй, сонгуульд ялах, ялагдах магадлал нь ч гишүүдтэйгээ ижилхэн байж л шударга ёсонд нийцнэ. Дарга цэрэггүй, ижил эрхтэй байх нь ардчилсан, шударга сонгуулийн шинжийг тодорхойлно. Түүнээс бус, намын дарга давуу эрх эдэлдэг, намын даргад зориулж үнэгүй ялалт хуульчилдаг “free сонгууль” хаана ч байхгүй. Тэгж яривал хуучин тогтолцооны үед хүртэл Ардын Их Хуралд нэр дэвшигчид /ганц намтай байсан учраас/ “бүгдээрээ найдвартай ялах” гэсэн ижил эрхтэй байсан шүү. Харин дарга нар нь өрсөлдөхгүйгээр найдвартай ялах, бусад нь өрсөлдөж ялагдах гэдэг нь ардчилсан тогтолцоонд тийм ч сайн нийцэхгүй байх аа.
50:26 юмуу, ядаж 38:38 бол өөр. Адилхан л намын дарга нар нэрсийн жагсаалтыг тэргүүлэх ч, тэнд пропорциональ элемент давамгайлна, УИХ-ын олонхи нь Монгол Улс гэсэн нэг тойргоос сонгогдоно. 24:52 бол намын дарга нарынхаа сонгуулийн ялалтыг урьдчилан хуульчлан баталгаажуулж, дараагийн УИХ-ын гишүүний суудлыг нь үнэгүй бэлэглэж байгаатай л адилхан болоод байна. Ерөнхий нарийн бичгийн дарга нарыг нь эс тооцвол хоёр намын бүх дарга Засгийн газарт багтаж байгаа. Иймд 24:52 бол хамтарсан засгийг дараагийн парламентад хадгалах, эс чадвал олонхи дарга-сайд нарыг нь УИХ-д найдвартай ялуулахыг л хуульчлах нь гэж лавшруулан хардаж болмоор ч юм шиг.

Зочин
Сонгууль сонирхогч
*****COMPUTERSHOP mn***** АМЕРИКААС СУПЕР ПРОЦЕСС
Зочин
zochin
zochin
zochin
Монгол хүү
ZOCHIN
Хуйвалдаан
Зочин
Зочин
Зочин
Хаха
Otgoo
Зочин
Энхээ
ræýíæýý
иргэн
МОНГОЛ