Интернэт ба монгол хэл
Хүн төрөлхтөний агуу нээлтүүдийн тоонд интернэт зүй ёсоор ордог билээ. Хоорондын зайнаас үл хамааран мэдээлэл солилцох өргөн талбар болох интернэт одоо энэ дэлхийн олон сая хэрэглэгчдийг холбосон аварга сүлжээ болжээ.
Хүн төрөлхтөний агуу нээлтүүдийн тоонд интернэт зүй ёсоор ордог билээ. Хоорондын зайнаас үл хамааран мэдээлэл солилцох өргөн талбар болох интернэт одоо энэ дэлхийн олон сая хэрэглэгчдийг холбосон аварга сүлжээ болжээ. Интернэт хэрэглэгчдийн тоо 1994 онд ердөө дөрвөн сая байсан бол 2010 оны байдлаар нэг тэрбум 966 сая болсон байна. Энэ нь дэлхийн хүн амын 28,7 хувийг эзлэх аж. Монгол улс интернэтэд 1994 оноос эхэлж холбогджээ. 1996 оны нэгдүгээр сард интернэт нэвтэрснийг албан ёсоор зарлаж нээлтийн ажиллагаанд тухайн үеийн ерөнхийлөгч П.Очирбат оролцсон байдаг. 1996 онд интернэт хэрэглэгчдийн тоо Монголд ердөө 500 гаруйхан байсан бол одоо албан газар, өрх бүр шахуу интернэтэд холбогдож хувийн болоод албаны бүхий л ажил хэрэг үүгээр өрнөдөг болжээ.
Интернэтийн ашиг тус өгүүлж баршгүй их юм. Шинэ мэдээллийг шуурхай авч байна, худалдаа хийгээд төлбөр тооцоо хийгдэж байна, зар сурталчилгаа явагдаж байна, захиа солилцож хоорондоо утсаар хүртэл ярилцаж байна, мэдлэгээ хуваалцаж байна, үзэл бодлоо илэрхийлж байна, сургалт явагдаж байна гэх мэтээр түүний боломж асар өргөн юм. Дээхэн үед мэдээлэлд ном голлох үүрэг гүйцэтгэж байлаа, дараа нь телевиз, харин одоо энэ байр суурийг интернэт баттай эзлэн авчээ. Өөрөөр хэлбэл интернэт нь цаасан хэвлэлийг халснаар хүмүүсийн хоорондоо бичгээр харьцаж байгаа мэдээллийн нэлээд томоохон хэсэг энд төвлөрчээ.
Сүүлийн үед мэдээллийн том портал сайтууд, хувь хүмүүсийн блогууд, хувийн болон төрийн байгууллагуудын мэдээллүүд интернэтээр төвлөрч ажил хэргээ явуулах нь түгээмэл болжээ. Үүнийгээ дагаад интернэтийн асар том хэрэглээ үүсч, түүнийг өдөр тутам амьдралдаа хэрэглэгчид маш ихээр нэмэгдлээ, цаашдаа ч энэ тоо улам их болох төлөвтэй байна. Мэдээллийн энэ их урсгал мэдээж хэлээр дамжина. Монгол улсын төрийн албан ёсны хэл бол монгол хэл. Монгол хэлээр дамжиж байгаа мэдээллийн урсгалд эх хэл маань ч тодорхой хэмжээгээр бохирдох, эвдрэх, нөгөө талаар хөгжих нэгэн хөрс суурь нь интернэт болжээ.
Нөгөө талаар монгол хэлийг хамгийн их “алж” байгаа газар интернэтийн ертөнц болсон байна. Нэг талаас интернэтийн орчин ямар ч хяналтгүй байгаа бөгөөд мэдээллийн хүчтэй хэрэгсэл болохынхоо хувьд иргэдийн эх хэлний боловсролд үзүүлж байгаа нөлөө нь ч асар их юм. Монгол хэл бичгийн судлаачид сонин сэтгүүл, радио телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслийн хэл найруулгыг маш их ярьдаг, судалдаг. Гэтэл дээрх бүх хэрэгслээс хамаагүй хүртээмжтэй, идэвхтэй, хүчтэй, газар авч байгаа хэрэгсэл болох интернэтийн орчны монгол хэлийг судлах илүү шаардлагатай болжээ.
Английн хэл шинжлэлч, профессор Дэвид Кристал “Интернэт хэл шинжлэл” хэмээх судалгааны шинэ чиглэлийг үүсгэсэн бөгөөд “Хэл ба интернэт” гэсэн бүтээл туурвижээ. Өмнөх судлаачид нь хэлний стандарт алдагдаж интернэт хэлний ирээдүйд муугаар нөлөөлнө гэсэн бол Дэвид Кристал харин үүнийг хэл шинжлэлд гарсан хувьсгал гээд хэлний олон хувилбар бий болж, хүний бүтээлч сэтгэлгээг нэмэгдүүлнэ хэмээн интернэтийг сайшаажээ.
Харин Монголд энэ асуудлыг одоохондоо “блогийн хэл”, “интернэтийн хэл” гэх мэтээр муушаан ярих төдий л байна. Хэлийг бохирдуулж байгаа талаас нь шүүмжлэхээс биш шинжлэх ухаанчаар судлах талаар хараахан учир дутагдалтай байна гэж хэлж болно. Товчоор хэлэхэд интернэт нь гар утасны мессежээр, цахим шуудангаар, чатаар, вэб сайтаар гэх мэтээр дамжин монгол хэлэнд нөлөөлж байна.
Аливаа хэлэнд олон аялгууны дундын харилцааны хэрэглүүр болдог утга зохиолын хэл гэж бий. Энэхүү утга зохиолын хэл нь бичгийн хэл, ярианы хэл хэмээх хоёр хэлбэртэй байдаг. Бичиг нь хэдий аман яриатайгаа ойр байлаа ч яг хэлдэгээрээ бичдэггүй. Бүх хэлэнд ийм хууль бий. Хүн хүн, нутаг нутагт үгийг өөрөөр дууддаг учраас зөв бичих дүрмийг мөрддөг. Мэдээж бичгээр бичсэн зүйлийг ч аман ярианд яг бичсэнээр нь дууддаггүй билээ.
Ерээд оноос манай сонин нийтлэлд нэлээд давамгайлах болсон хэл найруулгын нэгэн шинэ хэв маяг бол ярианы хэлний найруулгаар бичих үзэгдэл юм. Энэхүү хэв маяг нь уншихад ойлгомжтой, сонирхолтой байдаг онцлогтой. Энэ нь харин ч монгол хэлний хэл найруулгыг улам хөгжүүлэн баяжуулсан байдаг. Учир нь бичгийн хэлээ эвдэхгүйгээр ярианы найруулгаар зөв бичгийн дүрмээ баримтлан бичиж байсан юм.
Харин одоо ярианы хэл найруулгаар бичихдээ зөв бичгийн дүрэм баримтлахгүй бичих нь интернэтийн орчинд хамгийн түгээмэл болжээ. Энэ нь тийм ч аюултай зүйл биш мэт боловч хүчтэй мэдээллийн хэрэгслийг ашиглаж байгаагийнхаа хувьд бүх нийтийн бичиг үсгийн боловсролд буруу үлгэр дууриал үзүүлж байна. Ердөө л ярьж байгаа шигээ дур дураараа бичээд байвал зөв бичгийн дүрэм гэж байхын хэрэг үгүй юм. Энэхүү бичлэгийн хэлбэрийг сүүлийн үед сэтгүүл зүйд хүч түрэн орж ирж буй блогчид, мэдээнд сэтгэгдэл бичин үлдээж буй гол төлөв залуус улам ташуур өгөн “хөгжүүлж” байна.
Энэхүү “шинэ бичлэгийн хэлбэр” нь ердөө л ярьж байгаа мэт, бичсэнийг нь харахад ярианы галигаар тэмдэглэсэн мэт бичдэг. Энэхүү амнаас гарч буй бүх үгийг нийлүүлэн бичих “ярианы галиг” нь кирил үсгээр болон латинаар бичигдсэн байна. Энэ нь “яаж байгаа юм бэ” гэхийг “яажийгаамбэ”, “загнана л биз” гэхийг “загнанализ”, “яадаг юм бэ” гэхийг “аадийн”, “оръё” гэхийг “орий” гэх мэтээр хүн хүн янз бүрээр бичдэг. Энэ жишээнээс л эх монгол хэлний маань аман болон бичгийн хэлний ёс горим, хэм хэмжээ хэрхэн эвдэрч байгаа нь харагдана. Энэ буруу нөлөө нь зөвхөн интернэтийн ертөнцөөс хальж телевизээр, сонин хэвлэлээр зөв бичгийн дүрмийн алдаа түгээмэл, энгийн зүйл шиг гарах болсноос улам илүү нотлогдох боллоо. Эх хэлнийхээ үгийг харь хэлний найруулгаар, ярьдаг бичдэг байсан бол одоо харь үсгээр, хаана ч байхгүй “шинэ хэлээр” бичиж байна.
Энэхүү хэв маяг нь өвөрмөц харагдах, ярьж байгаа мэт бичих, үг товчлох буюу яриагаа хэмнэх, хурдан бичиж ойлголцох, сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлэх гэх мэт хэрэгцээнээс үүдэлтэй бололтой. Угаасаа хүний хэлэнд яриа хэмнэх, товчлох хандлагууд байдаг. Яриагаа хэмнэх, хурдан ойлголцох гэх мэт хүний ярих явц дахь хэлэхүйн үйл ажиллагаанаас шалтгаалан үг, үеийг хурааж хэлэх хууль хэлэнд бий. “Өр өвдөх” гэдгээс “өрөвдөх”, “тэсч ядах” гэдгээс “тачаадах” гэх мэт шинэ үг үүсэн үгийн санг баяжуулдаг. Энэ үзэгдэл аливаа хэлэнд тодорхой хэмжээнд байх ёстой боловч одоо манай интернэтийн орчин дахь олон үгийг нийлүүлж бичиж байгаа шиг хэмжээнд арай хэтэрч болохгүй юм.
Мөн кирилээрээ буруу бичихийн хажуугаар латинаар ч хамаа намаагүй бичиж байна. Хэлний эрдэмтэд болон зарим иргэдийн боловсруулсан латин галигууд нийтэд хэвшээгүй, албан ёсны болоогүй учраас дур дураар бичсэн хэвээр л байна. Энэхүү дур дураар бичсэнийг нь бусад хүмүүс ч төвөггүй ойлгодог учраас ямар нэгэн төвөгшөөх асуудал гардаггүй нь энэхүү эмх цэгцгүй байдлыг улам дэврээсээр байгаа юм.
Латинаар галиглах стандартыг мөрдөхгүй байгаагаас зарим нь бүр нэг үсгийг хоёр гурван янзаар тэмдэглэх, үгийг бол бүүр олон янзаар бичиж байгаа нь яавч зөвтгөх зүйл биш билээ. Жишээ нь, Мөнхөө гэсэн хүний нэрийг зургаан янзаар (Monhoo, Munhuu, Munkhuu, Monkhoo, Monxoo, Munxuu), Чингис хааныхаа нэрийг доод тал нь дөрвөн янзаар (Chinggis, Chingges, Genghis, Qingis) бичиж байгааг иргэн А.Баярхүү анзааран бичжээ. Энэ нь гадны улс орон, хүмүүстэй харьцахад төвөг удахаас гадна бүх зүйлд компьютер ашиглаж байгаа үед цаашдаа эхийг компьютерт таниулах гэх мэтэд хүндрэл учруулах юм.
Интернэт гэдэг зүйл үнэхээр хүчтэй мэдээллийн хэрэгсэл юм. Энэ хүчтэй мэдээллийн хэрэгсэл нь сайн дэвшилтэт зүйл дагуулахын хамтаар хор уршиг тарихдаа ч хүчтэй ажээ. Ийм учраас интернэт дэх мэдээллийн хэрэгслүүд нь олон нийтийн бичиг үсгийн боловсрол, хэлний хэм хэмжээ зөрчигдөхөд, монгол хэлний аюулгүй байдалд бүр илүү хүчтэй нөлөөлөх нь дамжиггүй.
Ярихдаа ярианы хэлээрээ ярьж, бичихдээ бичгийн хэлээрээ бичих нь хамгийн зөв билээ. Үүний тулд ярианы хэл, бичгийн хэл, зөв дуудах, зөв бичих хэм хэмжээ гэдэг зүйлс байдаг билээ. Одоогийн дэлхий ертөнцийн дэг жаягаар бүх зүйл даяаршиж байгаа боловч бидний эх хэл маань л дангааршиж үлдэх ёстой болов уу. Интернэт гэдэг зүйлийг бид эх хэлээ эвдэх биш цэвэр ариунаар нь байх орчин байлгах нь зүйтэй. Нөгөө талаар интернэтийг бүх нийтийн эх хэлний боловсролд муугаар биш харин сайнаар нөлөөлөхөд нь ашиглавал их хэрэгтэй юм. Энэ бол интернэт монгол хэлэнд сайнаар нөлөөлөх давуу тал болно.
Эцэст хэлэхэд, монгол хэл маань зөв бичгийн дүрмийн хүрээнд сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлж ч чадах, хурдан бичиж ч болох, ярианы найруулгаар бичсэн ч болох, хэлээ эвдэхгүйгээр бусдад өвөрмөц харагдаж ч болох хангалттай боломжтой баялаг хэл билээ. Интернэтийн орчинд монгол хэл маань мөхөөд байна уу, хөгжөөд байна уу? гэдэг асуудал урган гарч байна. Мэдээж бүх зүйл хоёр талтай байдаг. Нэг талаар монгол хэлийг улам баялаг агуулгатай болгох, найруулгын олон өнгө төрхтэй болгох талаасаа хөгжүүлж байгаа боловч нөгөө талаар монгол хэлийг эвдэх, бүх нийтэд буруу үлгэр дууриал болохын хувьд мөхөөх тал нь давамгайлах хандлагатай гэж дүгнэж болохоор байна. Учир нь интернэт олон нийтэд нөлөөлөх маш хүчтэй хэрэгсэл юм. Цаашдаа улам илүү хүчтэй болох нь гарцаагүй.

Radek Novotny
dons
Lenka Bolkova
beatrice
Ann
Ann
Ann
rapidefinance72@gmail.com
rapidefinance72@gmail.com
rapidefinance72@gmail.com
rapidefinance72@gmail.com
andreguyot991@gmail.com
andreguyot991@gmail.com
andreguyot991@gmail.com
Хувийн зээл, таны өөрийн төслийн санхүүжилтийн ас

Зээлийн тусламжийн таны төслүүдийг санхүүжүүлэх

Ц.Буянхишиг
АСУУЛТ ???
Зочин
Уншигч
иббббмыб
Төгсжаргал
xbox toi bol nashaa
Computershop.mn АНУ-гаас ирсэн бүх төрлийн зөөврий
Зочин
Зочин
Төмөрбаатар
Зочин
зочин
Зочин
Глава
Зочин
Зочин
Зочин
Зочин
bulgaa
bichsen Mongol
Tiim shuu
Есү
Зочин
Хоосон ярихаас өөр арга үгүй хайран цаг
bichsen Mongol
bichsen Mongol
bichsen Mongol
Trojan Horse-d
www.photosmongolia.com
Зочин
Зочин
Зочин
Зочин
Trojan Horse
Trojan Horse
Үнэнд Бууж өгөцгөө хэххэхэ
tomjaal
Бодол
Бодол
Computershop m n АНУ-гаас ирсэн бүх төрлийн зөөври
Зочин
Зочин
Зочин
Зочин
chinzo
зочин
АГУУ - АУРИУМ
АГУУ - АУГАА
Zochin