Ганц уурхай аврал биш!
Сан хємрєг бүрдүүлдэг механизмынх нь шинж тєрхєєр “Эдийн засаг” хэмээх энэ том ойлголтыг “Мэдлэгт суурилсан”, “Байгалийн баялагт суурилсан”, “Ашигт малтмал олборлолт түшиглэсэн”,
Сан хємрєг бүрдүүлдэг механизмынх нь шинж тєрхєєр “Эдийн засаг” хэмээх энэ том ойлголтыг “Мэдлэгт суурилсан”, “Байгалийн баялагт суурилсан”, “Ашигт малтмал олборлолт түшиглэсэн”, “Мал аж ахуйгаар суурилсан”, “Дэд бvтэц-зам тээврээр суурилсан”, “Yйлчилгээний аж үйлдвэр” гээд олон янзаар ангилж болно. Энд би эхнийх буюу “Мэдлэгт суурилсан” гэдэгт нэн их ач холбогдол єгч сурталдаж байгаа. Түүнийгээ гарчгаас авахуулаад дор бичсэнээс дахин, гэхдээ шууд бусаар нотлохыг зорилоо.
“Уул уурхай аа!” гэж...
Манай улсын хувьд уул уурхай, ашигт малтмал, орд гэдэг ойлголт цоо шинэ юм биш ээ. Эрдэнэт, Шарын гол, Налайх, Багануур гээд социалист аж үйлдвэржилтийн сүрлэг бүтээн байгуулалтууд бэлхнээ байж байна. Эх орны хєгжилд оруулсан хувь нэмрийг нь єнєєдєр дэнслэх гээгүй. Гэвч ерєнхий утгаараа эдгээр “Уул уурхай” нь Монгол орныг овойлгож оцойтол баяжуулсангүй, бүх хүн ардад нэгэн зэрэг ач буянаа єгєєгүй, єгєх ч боломжгүй.
Тээр жил, 1970-аад оны дунд vед намайг МУИС-д суралцаж байх үед намын түүхийн багш Загд багш маань ийм нэгэн зvйл ярьсан нь ердєє ч санаанаас гардаггүй юм. “Эрдэнэтийн овоо єнгєтэй байна” хэмээх дуу цууриатаж, нээлт нь болж байсан үед намын түүхийн хичээл орж байж таарлаа л даа. Эрдэнэт ашиглалтад орсноор дэлхийд, Азид тэргүүлэх томхон үйлдвэр нээгдэж, манай улсын эдийн засаг бэхжиж, ард түмний амьдрал эрс сайжирч, тэр ч бүү хэл оюутан та нарын стипент хүртэл нэмэгдэнэ гэж Загд багш маань бахархан ярьж байв.
Тэр ярианаас хойш лав 30 гаран жил єнгєрсєн. Монголчууд овойж оцойгоогүй байна. Эрдэнэтийн єєрийнх нь ажилчдын хєлжиж баяжсаныг үгүйсгэж болохгүй. Гэхдээ л Эрдэнэт тэр чигтээ баячуудын тансаг хот болж чадаагүй. Чадах ч үгүй. Яагаад гэвэл уул уурхай нь ажиллуулсан хэдхэн хүндээ л шууд ач буянаа єгдєг, бусад хүн ардад бол дам, шууд бус, гэхдээ ихгүйгээр єгдєг дэлхийн хєгжлийн жам байдаг юм байна. Манайд ажиллаж байгаа уул уурхай, ордууд, алтны нинжа нар ингэхэд маньд хамаатай юу? Энэ тєрлийн үйлдвэрлэл, бизнесээс хол явдаг лав надад бол огтын хамааралгүй.
Маниас дээгүүр утгаар авч vзвэл, єнєє цагт орд тойрсон улс тєрийн маргаан хэрээс хэтэрч, лиценз олгох, уул уурхайн салбарын хєрєнгє оруулалт, гэрээ байгуулах, олборлолтын үйл ажиллагаа явуулах дээр бараг үхэл үү, сэхэл үү гэдэг асуудал тулсан мэт улс даяар шуугиж байна. Гадаадын уул уурхайн компаниудтай хамтран ажиллах нь улам бүр ээдрээтэй болж санхүүгийн мэдлэг менежмент илт дутаж, цааш хэрхэхийг тааварлахад ч бэрх байна. Дээрээс нь дэлхийн зах зээл дээрхи алт, зэсийн үнэ унахгvй гэх баталгаа байхгүй тул ганц уурхай аврал биш гэж тєрєєс зарлаад, эдийн засаг, санхүүгийн єєр нєєц гарц хайх нь гарцаагүй болж байна. Эдүгээ уул уурхайд даанч хүртээлгvй, хот хєдєєгєєр нэг сул холхисон, мэргэжилгүй ажилгүй монгол хүн ч даан ч их байгаа нєхцєлд ганц уурхай юу билээ гэдэгт эрүүл хариулт хайх хэрэгтэй. Гадаадын уул уурхайн компаниудтай хамтран ажиллах нь улам бүр хэцүү болж байгааг ирж буй шинэ эрсдэл гэж нэрлээд тайлбарлая.
Маньд хамаатай байх шинэ эрсдэл
Австралид тєвтэй BHP Billiton хэмээх уул уурхайн том компани Монголд үйл ажиллагаа явуулдаг ба монголчуудад танил болоод буй Rio Tinto компанийг 150 тэрбум ам.доллараар худалдан авах санал єнгєрсєн арваннэгдvгээр сард тавьж байсан санагдана. Саналд нь Rio Tinto ч татгалзсан хариу єгсєн. BHP Billiton нь Rio Tinto–гийн єнєєгийн байдал, хєрєнгє, ирээдүйг хэт доогуур үнэллээ гэсэншүү гомдол явж байсныг би олж үзсэн юм байна. BHP Billiton–ноос дараахи үндэслэлийг тавьж байжээ. Yүнд уул уурхайн энэ хоёр лут компани нийлснээр нийт 350 тэрбум ам.долларын эргэлттэй дэлхийд монополь компани болж, дэлхийн нүүрс, ган, тємрийн болон зэсийн нєєцийн бараг гуравны нэгийг атгана, монополь компани болбол ашигт малтмалын дэлхийн зах зээлийн үнэд нєлєєлєх боломжтой, менежмент, маркетинг, зар сурталчилгаа гээд зардлын хэмнэлт хэдэн тэрбумээр, нийлж ажилласны ашигт бараг 30 тэрбум ам.долларыг хувьцаа эзэмшигчдээ хуваарилах боломжтой, нэг улсад хоёр компанийн тєлєєлєгчийн газрууд зэрэгцэн ажиллаж, ашигт малтмалын нєєцvvд нь нэг газарт тєвлєрч хамтарч олборлодог, аль алин нь Австралид тєвтэй, Их Британид бvртгэлтэй, Нью-Йорк болон Лондонгийн бирж дээр хувьцаагаа арилжаалдаг гэхчилэн, үүнийг би цааш үргэлжлүүлэхгүй.
Гол нь дэлхий даяар сүүлийн хэдэн жилд ашигт малтмалын хэрэглээ эрс нэмэгдэж, эрэлт єсєж байгаа энэ үед ашигт малтмалын компаниуд чангарах, нэгдэж нийлэх, монополь тогтоох нь гарцаагүй гэсэн санаа энд давамгайлж байна.
Энд би гадны хоёр компанийн тухай бичиж буй боловч энэ том акулууд манайд ажилладаг шүү, эдний дэргэд бид хэн билээ, маньд огт хамааралгүйгэээр ажиллаж байна шүү, чангарах, монополь тогтоох нь харин маньд шууд хамаатай шүү гэдгийн сануулга дохио гэж авч үзээрэй. Тээр жил Ерєнхийлєгч П.Очирбат энгэрээ мялаагаад байсан Соко-гийн газрын тос хаашаа орсон бэ? Америкчууд ухаж vзээд ашиггүй гэмэгцээ ємнєд хєршийн компанид зарчихаад арилаад єгсєн, ганц уурхай аврал биш гэдгийн бас нэг сануулга дохио энэ дээ.
Австрали шиг бай л даа!
Хүн тєрєлхтний 6000 жилийн түүх бичлэгийг судалж үзэхүл бүх түүхийнхээ туршид тэд уул уурхайтай зууралдаад байсангvй. Алтны эрэлчид XVIII, XIX зуунд Америк тивийг бvхэлд нь самнасан ба хожсон, баяжсан гэхээсээ аз сорьсон, амиа дэнсэлсэн түүхээр дүүрэн.
Хүн тєрєлхтний 6000 жилийн түүх бичлэгийг сайтар маажиж үзвэл тэд харин бүх түүхийнхээ туршид мал ба газартайгаа ажиллаад иржээ. Харин мал, газар нь асар их ашиг єгч, хєдєлмєрт сургасан байх юм. Алив улс орон хєгжин дэвжих эхний хєрс нь мал ба тариалан, хүнс тэжээлийн vйлдвэрлэл байж ирсэн ертєнцийн тэр жам манай улсад одоо ч хамаатай. Тэгэх тусмаа манайх шиг ийм их (хүн амд нь хуваагаад) газар нутагтай улсад алт, орд, уурхай гэхээсээ эхлээд хүнсний єргєн үйлдвэрлэл, хүнсний экспорт голлож, тэр нь эдийн засгийнхаа талаас илүүг бүрдүүлээд харин уул уурхай нь 10 орчим хувьд байх нь зєв зохицол, зохистой харьцаа нь юм байна.
Yvнийг Австралиас жишээлж болно. Эхлээд хєдєє аж ахуйгаа, дараа нь бусдыгаа (тэр ч бүү хэл тєгсгєлд нь уул уурхайгаа) гэдэг зарчмаар тэд 200 саяд хvрч яваа хонь үржүүлж байна. Тэнд уул уурхайн олборлох үйлдвэр нь ДНБ-ийнхээ 5 гаруйхан хувийг бүрдүүлдэг ба энэ тоо бол уул уурхай аврал нь биш гэдгийн энгийн нотолгоо. Энэ 5 хувь бол Австрали нь байгалийн баялаггүй гэдгийн үзүүлэлт бүр ч биш. Тэнд чулуун нүүрс, уран, тємрийн хүдэр, марганц, алмааз, мєнгє, цайр (зарим нь дэлхийд бүр эхний байрт гээч) гээд арилж єгєх ба гол нь бүгдийг нь ухаж олборлодоггvй юм байна. Гэтэл хаанаас баяждаг хэрэг вэ? Дэлхий дээрхи хонины ноосны гуравны нэгийг дангаараа үйлдвэрлэдэг, үр тариа, махны үйлдвэрлэл нь мєн л дэлхийд эхний байруудын дотор гээд манайтай харьцуулах зүйл зєндєє байна. Монголын мал сvрэг маань 50 саяыг давлаа шүү дээ, одоо австраличуудаас суралцах цаг болсон юм биш үү гэж би хэлж байгаа хэрэг л дээ.
Гэхдээ энд бас “но” байнаа. Хєдєє аж ахуй, загасны ба ойн аж ахуй нь нийлээд нийлээд ДНБ-ийнхээ гуравхан хувь болдог гэхээр манайханд нэн ойлгомжгүй л дээ. Уул уурхай нь 5 хувь, магтаад байсан нийт хєдєє аж ахуй нь ой, загастайгаа нийлээд гурванхан хувь, үлдэх нь хаанаас бүрддэг хэрэг вэ? Энд миний улиг болтол бичээд байдаг мэдлэгт суурилсан эдийн засаг, бирж, банкны үйлчилгээнд суурилсан салбарууд, ерєнхийлбєл үйлчилгээний аж үйлдвэр нь 71 хувь (бєєний ба жижиглэнгийн худалдаа 11 хувь, үл хєдлєх хєрєнгийн арилжаа 10 хувь, дээр нь 278 аэрпорт, 55 банк, тэдгээрийн 5 000 салбарын үйлчилгээ гэх мэт), барилга, аж үйлдвэр нь 26 хувь болж, нийлүүлээд үзэхээр ДНБ-ийх нь 100 хувь тал талаасаа бүрдэж байна.
“Торгоны шинэ зам”
Зовлогоо зовоохгүй аж тєрєх нэг сонгодог аргыг монголчууд сэдэж болмоор. Сэдэх ч юу байхав, түүхээс сэргээж гэе л дээ. Хятадаас Тєв Ази, Европ, Баруун Ази руу, эргээд Хятад руу хийж байсан худалдааны замын аюулгүй байдлыг хангах замаар монголчууд татвар авч, түүнийхээ ашгаар амьдарч байсан эртний түүхэн баримтыг би энд эргүүлж сануулмаар санагдлаа. Бас нэгэн баримт. Бүр сүүлд шүү дээ, Хиагт, Хаалганы хооронд худалдаа арилжааны гол сүлжээ нь манай Монгол байж, нутаг дээгүүрээ тэмээн жингээр хамаг ачааг нь нааш цааш гаргаад ашиг хүртэж байсан тухай ном зохиол, кино хүртэл байдаг шүү дээ. Тэрийг шинэ хэлбэрээр (тэмээн жин арай ч биш) үтэр түргэн сэргээвэл бас нэг боломж гараад ирж байна. Харин энэ нь манайдаа бол мєн л үйлчилгээний салбар болж, Австралийн 71 хувийн дэргэд даан ч дээ гэмээр 38 хувийг ахиулах бус уу? Зүүн хойд Хятад, Казахстаны хооронд, Солонгос, Казахстаны хооронд тээврийн хамгийн ойр маршрут манай нутгаар л дайрч гарч таарна.
Бас нэгэн боломжийг эргүүлж сануулъя. Одоогоос 100 орчим жилийн тэртээ 1910 онд манай улс Хаант Орост жилдээ 30 000 тонн цєцгийн тос экспортолж байсан баримтыг би хаа нэгтээ олж уншсан санагдана. Yнэн худлыг бүү мэд. Гэхдээ үгүйсгэх гээгvй. Ажилгүй, мэргэжилгүй, насанд хүрсэн энэ олон мянган хүний их хүчийг хүнсний экспортын үйлдвэрлэл дээр тєвлєрүүлбэл болохгүй гэж үү? Нєгєє 50 сая давсан мал сүргийнхээ ид шидийг одоо л үздэг цаг. Сүү, махаар хоёр хєршєє хангаад, дээр нь хог новшиндоо дарагдсан сул дэл газар, хот суурингийн айл хашаа болгонд хүлэмж барьж євєл зунгүй хүнсний ногоо, жимсээ ургуулчихвал “1910 оны” үзүүлэлт давтагдаж, алт ухаж хээр золбирохгүй, уурхай дагаж эрсдэхгүй юм биш байгаа???
“Үнэн” сонины 2008.02.11 № 26-т анх хэвлэгдсэн ба хөндсөн сэдвийн агуулга санаа, ач холбогдол хуучраагүй гэж үзээд “Үнэн” сониноос нь шууд буулгав.