Гурван сая монгол зодолдоно
“Гурван монгол зодолдоно” нэртэй нийтлэлийг одоогоос арван хоёр жилийн өмнө ардчиллын дууч, сэтгүүлч С.Цогтсайхан бичиж байлаа.
“Гурван монгол зодолдоно” нэртэй нийтлэлийг одоогоос арван хоёр жилийн өмнө ардчиллын дууч, сэтгүүлч С.Цогтсайхан бичиж байлаа. Тэрбээр “Монгол хүний цусаар уудам тал нутаг шиг эрх чөлөөт бие даасан цус урсана. Биеэ даасан буюу индивидуальный цус нь хэний ч хараат бус, хэнтэй ч нөхөрлөхгүйгээр амьдрах чадварыг төрүүлнэ. Ингэж монголчууд уул уулын бэлд жалга дов бүхэнд ганц нэгээрээ нүүдэллэн амьдрах бөлгөө. Нүүе гэвэл тэмээтэй, саая гэвэл үнээтэй, идье гэвэл хонь ямаатай, явъя гэвэл морьтой өрх айл хэний ч гар харахгүйгээр өөрөө өөрийгөө болгож л орхино. Ийм амьдралаас хамтын хөдөлмөр, эв нэгдэл гэсэн ойлголт төрдөггүй. Яагаад гэвэл хамтрах нэгдэх шаардлагагүй.
…Нүүдэлчид бол амиа бодсон, аливаа хөдөлмөрийг үл ойшоосон, бүтээн босгох биш булаан эзэрхийлэхийг урьдал болгодог улс гэдгийг түүхээс харж болно” хэмээн уг нийтлэлдээ бичсэн байдаг юм. “Хоёр монгол архидана, гурван монгол зодолдоно” гэсэн хэлц үгээр санаа болгон нийтлэлээ гарчигласан нь өнөөгийн энэ өдрүүдэд ч яв цав тохирч байна. Арав хүрэхгүй хоногийн өмнө Туркээс нутгийн зүг жолоо залан ирж яваа гурван монгол “Аэрофлот”-ын онгоцонд муудалцан нударга зөрүүлснээс болж онгоц нь ОХУ-ын Пермьд ослын буулт хийв. Тэдэнд удаа дараа шаардлага тавиад байхад үхэр мэт зөрүүдэлсээр байсан тул орос ахмад онгоцоо газардуулахаас аргагүйд хүрсэн гэх. Өч төчнөөн зорчигчид гурван монголын зодооны улмаас гэр орондоо ирэх хугацаа нь нэг өдрөөр хойшилж, тус компани зорчигчдын хоол унд, зочид буудлын өртөг гээд талийж өгсөн тул хэргийн эздээр нь гарсан төлбөрийг төлүүлэхээ мэдэгдээд байгаа билээ. Эхлээд энэ мэдээг сонсоод “Юун сүртэй юм. Онгоцоо буулгатлаа сүржигнэх гэж, согтуу хүмүүс тэгж байгаад унтаад өгнө л биз” гэх монгол хүн байсан л байх. Гэвчиг монголчуудын энэ араншин өөрсдөдөө болдог юм гэхэд гадны хүмүүст төсөөлөгдөшгүй бэрхийг бид ойлгох ёстой. Саяхан БНСУ-д бас нэгэн монгол олон нийтийн газар ичимдэг эрхтнээ хаа сайгүй дэлгэн гаргаж яваад журамлагдсан таагүй мэдээ байна. Туркт хүний хулгайд өртөн, боолчлогдож яваад ирсэн хүмүүс монгол хүн монголчуудаа харийнханд худалдаж байгаа талаар ярилцлага өгөв.
Мөн улс дамжсан хар тамхины сүлжээний томоохон гар хөл ч манайхан гэж дуулдах юм. За тэгээд, Европын орнуудад монголчууд урт гартай гэдгээрээ алдартай. Зарим дэлгүүр үүдэндээ “Монгол хүн орохыг хориглоно” гээд биччихсэн байдаг ч гэх. Ардчилсан хувьсгалын дараагаар социалист Монгол чөлөөт Монгол болсны баталгаа нь гадаад паспорт. Хуучин цагийн хатуу хяналт дор хилийн чинадыг зорьдог байдал, урлаг, спортынхон, дарга даамлын үр хүүхэд биш л бол гадаадад явах нь үлгэр байсан тэр цаг ард хоцорсон. Үүнийг дагаад олон мянган хүн харьд одсон. Тэдэн дотор чадалтай чансаатай, сурч боловсорсон л байх. Мөн Монголынхоо нэрийг хөөдсөн олиггүй нөхөд ч байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Гадныхан хил даваад нутаг нэгтнээ бараагаар нь тосон ирж сүжирдэг бол монголчууд өөр. Тэд аль болох өөр хоорондоо тааралдахгүйг хичээдэг. Тааралдчихвал үгийн солиогүй зөрөөд өнгөрөхийг бодно. Их сайндаа танимхайрхан уулзлаа гэхэд ууна, тэгээд зодолдоно. Харин гадаадынхан монголчууд гэж нэг ийм улс гэсэн гажиг бодол тээсээр үлддэг. Бид өнгөрсөн хорин жилд гадаадад чөлөөтэй зорчлоо. Нэр хүндээ ч шаварт овоохон хутгалаа. Хүний эрхийг дээдлэн ард иргэддээ хөл хүрэх газраа явах боломжийг нь гаргаж байсан бол одоо харин үүндээ хүнд суртал гаргах цаг болжээ.
Монголчууд аль нэг оронд зорчих виз авах гэж үхэн хатан мундарсан он жилийг өнгөрөөв. Яаж ийгээд гадаадад хөл тавиад авах л юм бол бусдыг тас орхино. Үүнийг дагаад хууль зөрчдөг монголчууд, хулхи монголчууд гэсэн имиж ч хэдийнэ бүрэлдсэн. Тэгвэл одоо хүний нутагт зорчих виз авахаас илүү өөрийн нутгаасаа гарах зөвшөөрлөө авдгийг хэцүү болгоё. Монголчууд монголчууддаа “виз” өгье. Хүний нутагт хүн шиг яваад, хүн шиг нэр төртэй эргэж ирэх “виз”. Бас монголчуудыг харлаж алга болгохгүй үүргийг тухайн орны цагаачлалын алба л хүлээдэг бус өөрсдөө үүнийг даадаг байвал ямар вэ. Хэн нэгэн хүн нутгаасаа явах болбол аав ээж, ахан дүүс нь баталгаа гаргаж өгөн, хэрэв нөгөөх нь улсынхаа нэрийг бузарлан алга болбол нутагтаа байгаа элгэн саданд нь хариуцлага ногдуулж, үүрэг хүлээлгэдэг болговол буруугүй байж тун мэдэх. Нэгэнт Монгол Улсын гал улаан паспортоор баримт хийн явах гэж байгаа бол Монголын өмнө хүлээх хариуцлагыг иргэндээ хүлээлгэдэг болмоор байна. Монголын хилийн дээсийг алхан явах гэж байгаа бол харьяалагдах нутаг дэвсгэрийн нэгжээсээ тодорхойлолт авч, гэмт хэрэгт холбогдож байгаагүй гэдгээ баталж, бас хүний нутагт очоод хуулийг нь зөрчихгүй, нэр цэвэр ирнэ гэдгээ амлан үүрэг аваад явдаг баймаар байна. Түүнээс хүний эрх, иргэний эрх чөлөө гэж том том дуугаран нутгаасаа гараад хүний нийгмийн хэвшлийг зөрчин, эх нутгийнхаа нэр хүндийг унагачихаад хариуцлага хүлээхгүй байна гэвэл шударга ёсны хэм хэмжээнд нийцэшгүй ээ. “Хүн нэрээ, тогос өдөө” гэсэн дорнын мэргэн үг бий. Гурван монгол энэ мэтээр зодолдсоор, авирласаар байвал дэлхий ертөнцөд гурван сая монгол зодолдоно гэж цуурайлна. Цуурайлж ч байгаа байх. Бидэнд энэ хаяг “хэтэрхий хээнцэрдэнэ” биш үү, монголчууд аа.