Юм хараад сууж байтал нэг зохиол дээр гүрүүшиг* гэсэн од хатгасан үг гараад доор нь, "* гүрүүшиг-Кружка буюу ачигч гэсэн орос үг" гэсэн байхтай таарав. Энэнээс улбаалаад дээр зурагтаар харсан юм санаанд ороод. Нэг хүүхэн барээний шилтэй л юм яриад байсан. Нээх чанга тод дуутай тэрээр байн байн "варяаны шил, варяаны шил" гээд байсан нь даанч залхмаар байж билээ. Түүнчлэн, энэ чинь уг нь ийм үг гэж зааж өгөх гээд төөрчихсөн улсууд бас их юм билээ. "Аржаатар бол орос хэлний Ражиатар гэдэг үг юм аа" гэгэх мэт. Болно л доо, хүн хүний гадаад хэл байтугай нүүр царай хүртэл өөр байдаг хорвоо л.

Тэхдээ тээ, сэнта гэдэг япон үг байдаг юм билээ. Монголоор төв гэсэн үг. Япон гүрний хэл, заншил мундаг л байж таарна тээ. Center гэдэг үг ингээ л япон үг болчихож байна. Тэрнийг зугаа болгож ярьдгаас энэ чинь инглиш үг шүү дээ, аялгуут сайхан япон хэлээ аврая энээ тэрээ гэдэггүй л гэж дуулсан.
Хятадуудын ба оросуудын өөриймшүүлсэн гадаад үгнүүд нь гэж танигдахын аргагүй. Зүгээр л хятад орос үгнүүд л болчихсон байдаг шд. Хятад үгнээс санах юм одоо алга. Дээхнэ харж л байсан, англи үгнүүдийг алаад л хятад болгоод авчихдаг юм билээ.

Зүгээр үгээ больё гэхэд хүний ба улсын нэрийг хүртэл тэгж байна шд. Сталиний нэрийг Шотоолон ч гэдэг гэлүү (таг мартчиж, энэнээс аймар хэлж байсан санагдна). Оросууд тэгсэн чинь Ким Ир Сен ч гэцэн явж байх шиг. Үндэстэн болгонд, хэлэнд нь байдаггүй битгий хэл өөрийнхөө үсгээр тэмдэглэж ч болдоггүй өөр хэлний авиа байж таараа.  Өөр хэл ч гэлтгүй Монгол хэлэнд хүртэл монгол үгсээрээ (Кирилл, өө нээрээ кириллийг энд тэндгүй крилл гэсэн байх юм билээ) тэмдэглэж болдоггүй зөндөө авиа байна.

Тэгээ л яахав дээ гадаад гаралтай л юм байгаа биз, монголжоо л биз. Тэгээ л тэр чигээр нь бүр аваад л монгол үг шиг бичиж, хэрэглэж яагаад болохгүй гэж. Нэг орос хүн ирсэн ч амортизатор гэж намба алдахгүйгээр амаржийн гээ л зогсжээе. Юу юм гэвэл, аа энэ байнаа монголоор тэгж хэлдийн гээд зааж харуулна биз.

Эхэнд дурдсан тэд ч бас тэгж өөрсдийгөө зовоох хэрэг байсан уу гүй юу.  Олон юм бодохгүйгээр пилээтэг (гэснээс дээр бас нэг өөрийн гэсэн гадаад хэлтэй хүн пилтаа пилээтэг 2-г нэг үг болгож мөнхөлсөн байсан шүү), ирзваа, гүрүүшиг гээ л явах юм бишүү. Монгол л үгнүүд шд. Тэгсэн дээрээс нь дахиж орчуулаад, тэр нь насандаа сонсоогүй ч үг байх шиг. Б. Дэлгэрмаа гуайн нэг нийтлэл дээр гардаг. Дуучдын чансаа мэргэжлийн шалгалтаар тавьсан дүнгээр биш сонсогчдын таашаалаар (хэдэн цомог зарагдав?) тогтоно гээд. Тэрэн шиг одоо жишээ нь хэн хаана тооцоолон бодох машин, тооцоолуур гэж яриад байна вэ. Угаасаа орчуулах хэрэггүй үгнүүд зөндөө байна. Англи хэлний маш олон үгийг баруун европ ба слав хэлтнүүд тэр чигээр нь хэрэглэдэг.  Япон, Солонгос, Хятадад ч бас. Манайхан л орчуулчих гээд үзээд байх юмаа.

Надад "техникийн орос монгол зурагт толь" гэдэг нэг ном байлаа. Тэнд синус косинусыг хүртэл орчуулсан байдаг сан. Хямцаа, төвцөө ч билүү. Ёстой сонирхол хообийгоороо оролдож суунуу гэхээс нийтэд зориулж гурвалжны катет, гиптнүүзийг монголчлоод дэмий байхаа ай. (Гэснээс бас манайхан гиптнүүз гипноз 2-г мөн ч их хольдог сон. Тэр байтугай парацитрмоон гэдэг шинэ эм гаргацан явж байсан хүнтэй тааралдсан нэг удаа).

За тэгээд орчуулмаар байвал бууз цуйвангаас эхлээд арслан, дэвтэр 2-г бас монголоор орчуулаад өгөөч. Эсвэл ихэнх цахилгаан бараа, энээ тэрээ үйлчилгээ, эд хогшлын орчуулгыг өвөрмонголчуудаас авчий, тэднүүс бэлэн орчуулцан байгаа.