Би морь хоёр
Амьдралдаа анх удаа Шадивлангийн лаагар дээр байхдаа морь харж билээ. Энэ бол чишин морь биш жинхэнэ морь юм шүү. Тэр морь лаагрийн манаачийн морь байлаа.
Амьдралдаа анх удаа Шадивлангийн лаагар дээр байхдаа морь харж билээ. Энэ бол чишин морь биш жинхэнэ морь юм шүү. Тэр морь лаагрийн манаачийн морь байлаа. Шонгоос уяатай зогсож байхад нь эхлээд 10-аад мээтрийн зайнд ард нь суугаад харсан. Тэр морь өрөөсөн хөлөө нугалаад туурайныхаа үзүүр дээр тавьцан байсан чинь Батаа билүү Саруул билүү, "энэ чинь одоо хөшихлөхжийнэ!" гэж мэдэмхийрч билээ. Сүүлд мэдэхнээ хөлөө амрааж байгаа санаатай зогсож байж.
Удаан харсан даа би тэр морийг. Дэндүү гунигтай, нүд уруул хүзүү бүх юм нь доошоо унжцан, хөдлөх ч гүй. Бороо зүсрээд хондпой нь норцон, хиртэй халтар ч юм шиг харагдаад. Харах тусам улам их өрөвдөж байв. Тэгтэл манаач өвөө гарч ирээд шууд дээр нь мордчингуут шал дургүй хүрч билээ. 50-аад насны паравгар хар хүн шууд эмээлээс нь аймар татаа л, дөрөөн дээр нь гишгэж найгаа л савлаа л нуруун дээр нь лакхийтэл суучxаж байгаа юм. Морь нь хотолзоод, хээнн-г гэж дугарах шиг болсон. 5 настай миний сэтгэл өвдөх нь хэр шд. Тэгээ л тэр морь улам их уй гашуу болоод алхаад явчих шиг болсон доо.
Тэрнээс хойш олон ч морь харсан. Харж ч дасаад байв. Хараад өрөвдөхөө ч больцон байлаа. Харин 7 төгсөөд Өвөрхангай яваад анх удаа морь унадаг юм. Унасан ч гэж дээ, уная гэсэн чинь эзэн хүүхэд нь намайг мордуулчингуутаа морио гуядцан юм. Мориныхоо хүзүүнээс тэврээд нүдээ тас аниад давхиад байгаа хүүхдийг төсөөл дөө. Тэхдээ би тэгээгүй ээ. Гуядуулсан морь нь урагшаа давхих гэнгүүт Жаки Чан шиг үсрээ л буучихсан юм. Жоохон нуруугаараа л бууцан л даа. Тэгсэн чинь нөгөө хүүхэд нь уурлаад, морь жигшээчлээ ч гэх шиг. Өөрөө хүн аятайхан унаж сурах гэж байхад тэнэгтчээд. Тэгээд тэр жилийн морин кобой хөтөлбөр тэрүүгээр будаа болоод оронд нь үхтлээ айраг уусан даа.
Тэрний хойтон жил ч гэсэндээ, айраг уусаар байгаад ерөөсөө морьтой учрах зав ч юмуу юу ч юм, тэр нь таараагүй. Зав л байх л даа, зав.
Харин бүүр сүүлд Баянзүрхийн лаагар дээр морь унаж сурсаад. Давхиулж бариад ай. Тэхдээ хөршийн бацаан дөрөөн дээрээ зогсоод гараа алдлаад титаник шиг давхиж байхад би жоохон сонин давхидаг байлаа. Тэхдээ тэр миний стийл ч юм билүү заавал муугаар бодоод яахав дээ.
Тэр хүүхэд бүр жолоогоо хаячаад, малгайгаа цээжиндээ наагаад давхидаг байсан. Мориных нь туурай дүпр дүпр дүпр гэж дугарна. Харин миний морины туурай арай аяархан, гэхдээ л бараг дүпр л гэдэг байсан. Тэр хүүхдийг аав нь загнаад, Доржоо чи битий хурдлаад байгаачээ гэсэн чинь Доржоо, хурдлах л гэж салтаандаа хавчуулжугаам байгаа виддээ! гэж авсышд. Баавар уу энэ тээ?
Тэр зун төмөр замын наадамд би нутгийн залуустай хэзээ язааны дөрөө харшуулаад явав. Үнэнгээ хэлхэд над дөрөө битий хэл, эмээл битий хэл, тохом битий хэл, хазаар ч битий хэл, бүр морь ч байгаагүй юм. Залуус хамаг морь болоод тоног хэрэгслээ өөрсдөө хэрэглэж авч яваад над юүүү... ч үлдээгүй. Тэхээр нь цагаан шоортоо өмсөөд хажуу айлын гүүг гуйгаад, сандлын бүрээс тавьж нэг уяагаар уаяад, тэгээд цулбууртай л явсан. Ёстой дурандаа л явсан байх даа, одоо бодоход ичиж үхдийн. Тэгсэн нөгөө хажуу айлын хүн охиндоо хамаг сайхан морио унуулна гээд пээнсэндээ гараад удаагүй байгаа хурдны морио унуулсан. Тэгсэн чинь наадмаас буцаж явжаагаад залуус гүүглээд давхисан чинь тэрний морь торпээд шиг цойлоод охин чулуун дээр шидэгдчихэж билээ. Тэгээд одоо зүгээр л дээ, бүх юм сайхнаар л дууссан. Морь ярьжугаа болхоор охиныг орхий доо.
Тэр зун би хөршийн хүүтэй нэг удаа адуу манаад. Хүү ч яахав морио салтаандаа хавчуулаа л, би ч морин дээрээ тэнцвэрээ хадгалдаа л гарцгаасан. Нэг жижиг хэрнээ, сангвинник характертай үрээ унасын би. Сул тавиут л давхих гээд байдаг. Бид адуугаа туусаар нэг газар ирээд од харж, айраг ууж баахан буу халж хэвтэв. Тэгснээ тэр хүүхэд ямар ч цаггүй байж одоо үүр цайна, хоюулаа адуугаа эргүүлий гэдийн. Тэгэнгүүтээ мордоод харанхуйд шогшоод яваад өгсөн, би ганцаараа сонин санагдангуутаа ардаас нь дагаахаас яахав. Тэгсэн дурак чинь Артаньян ахаа та тийшээ нэг харчаад ир дээ адуу үлджүү гэж авсан. Тэр зүг нь дассс харанхуй. Уулын дээгүүр тэнгэр үлллл ялиг цэнхэрдүү болцон байсан юм. Ах нь айгаадээнаа гэлтэй биш за гээ л тийшээ явсан чинь нээрээ ч хэдэн бараан юм сүглийгээд байх шиг. Хаая, чүү! мүү гээ л худлаа яваад ойртов. Хөдлөхгүй ен. Бүүр бараг нэг мээтэр хэртэй ойртоод нүдээ том нээгээд харсан чинь зүгээр сэглийсэн муухай төмөр утас мутас, хог новш, хөсрий даавуу шуувуу байсийшд. Нуруу хүйт оргиод эгээ л бахирцангүй. Эргээ л ум хумгүй эмээлээсээ зуураад шогшцон. Тэнд би мориноосоо унацан бол яанаа тээ. Үхээрийн бузар энтэр гэсэн онош тавиулцан нүд нь хялайгаад хэвтжаагаа аягүй бол.
Дараа нь нэг сайхан нартай өдөр худаг орж утсаа цэнэглэчээд буцаж байлаа. Нэг том саарал морьтой, овоо ч кобой шахуу болцон байсан үе. Тэгээ л шогшуулж байтал тээр урд замын хажуугаар 2 хүүхэн цаашаа алхаж байнаа. Хажуугаар нь салхи шиг давхиа л өнгөрий гэж бодоод жолоогоо тавиа л давриадахсан морь маань хурдаа авч байнаа. Аа яа яа, салхи урдаас үлээгээстэй, саарал салтаанд хавчуулаастай. Тэгсэн л юу болсым гэмээр нөгөө саарал чинь гэнэт турбо залгацийм шиг хүзүүгээ доошоо сунгаад тачигнатал давхиад эхэлдийм даа. Татаад татаад зогсдгүй ээ, бүр татагдах ч гүй. Байдаг тэнхээгээрээ орилоод хаая, хүүе гээ л явлаа. Тэгж тэгж нэг юм зогсоогоод, ухаан санаа нь орж гарсан юм амьсгаа аваад нөгөө 2 луу гаа харсан чинь хоюулаа намайг хараад гайхцан зогсжээсийишд. Хожим мэдэх нээ хазаар даран тэмүүлэх гэгчтэй нь учирсан байж. Би ч тэгж тэмүүлээд зохихгүй хүн шиг байна лээ дээ. Тэндээс тэгээд бушуухан шогшуулаа л алга болсон. Тэхэд бас мориноосоо унацан бол яанаа тээ. Унацан ч гэж хийсцэн бол.
Ингэсээр байтал намар орой болов. Лааграас орох ч дөхөж байлаа. Нэг өглөө босоод шүдээ угаагаад алхаж байтал хөрш айлын уяан дээр нэг тогтож ядсан алаг морь байгаад байнаа. Сэгсийсэн, үсчин ормоор болцон амьтан л байсан. Залуухаан. Өрөөсөн нүд нь зүгээр цагаан цэг. Үнэн күүл. Тэгсэн л тэхээс тэх гэсэн шиг хөршийн өвөө намайг дуудаад гүү хураагаад өгөөч хүүмнээ, наадхаа унаад яв гэв. Өө тэгий тэгий гээ л нэх хэзээ язааны гар уяа руу очоод нөгөөх дээр нь морддийн. Бусгаж барьчих гээ л янзтай байсаан. Тэгээ л гүү рүү нь явлаа даа. Сул л тавиул авч давхих гээд. Морьнууд одоо намайг алаг үзээд байдымуу яадийн. Саяхан даа Энхбаяр гуайг морь даахгүй өөрөө ойчиж байсан, гэтэл намайг унага байсан ч авч шидчих гээд байх нь тэр шүү дээ. Гараа чилтэл татаж явсаар сүүлдээ сул орхиотохтол нөгөөх чинь онгироо л хурдлаад эхэлдийн. Зузаан хувцас хунартай болхоор бас ч гэж тэнцвэртэй байлаа. Урд нь хаширсан болохоор турбо нь залгагдах вий гэж анзаараастай л явлаа. Тэгсэн урдхан талд 30-хан санчмийтрийн өргөнтэй газрын хагархай тааралддын. Юм ч бодсонгүй байжээтэл цэгэн нүдэт харин яг ирмэг дээр нь гэнэт зогтусав. Эгээтэй л урагшаа даваад унацангүй. Анааш байсан бол хүзүүнд нь нармайгаа нээх байсан байх. Тэгээд тэнцвэрээ ч сайн олж амжаагүй байтал цэгэн нүдэт хагархай дээгүүр огло үсэрдгийм даа. Би бараг дагзаараа хондлойд нь хүрсэн байхаа. Галзуу хулгана санаанд орсон. Би ч Дондогмаа шиг харагдсан байх. Аа тэхэд бол мориноосоо унасан байсан ч яах вэ. Хажууд шоолчих хүн амьтан ч байхгүй, зузаан сайхан хувцастай ч байсан, газрын ногоо сахлаг өтгөн ч байсан. Тэхдээ одоо санахад нуруу туруунд юм орж, тархи хөдөлж барьсан бол яана гэж бодогддын. Гэхдээ хотын замаар мийкр шар такси 2-оор явж байсан нь намайг аварсан байж магад. Бартаат замын формула-1 юм чинь.

oogii
Зочин
UGI
tsky
tsky
Зочин
Зочин
muugii
Зочин
booloo nene
bileggun
sss
bodoo
Зочин
7 buudlaas
Зочин
yaahuu
www.freecall.mn
Зочин
yaria
mori
Зочин
Зочин
ot
tailbar toli hotiin hyyhdyyded
Зочин
Зочин
qwerty
baagii
Bataa
kkk
hey
ariun
Зочин
Зочин
bat
narka
narka
Cool
erdene
bolij uz
Зочин
mongolkhuu
Зөв бичиж сур
68
тэнэг
Зочин
79
х
Зочин
аа
bobi1
Зочин
Bobi
bobi
kkk
4412
Зочин
wha ha ha
Зочин
Зочин
Зочин
Dondog
Сайхан
hamlet
ulzi
Буянжаргал
Зочин
boliochee
Bish umaa
anchi
j emi
Boldoo
Зочин
Зочин
E
Зочин
Mglmaa