Нүүдэлчний примитив эдийн засаг
Монголын нийгэм тогтворгүй, ажилгүйдэл, ядуурал, авилгал нь хэрээсээ хэтэрсэн. Тэгвэл тэр ядуурлын гол гэмтэн нь хэн бэ? Энэ асуултад монголчууд олон жилийн турш хариулт хайж байна. Явж явж зах зээлийн эдийн засаг, түүнийг залж ирсэн ардчилал буруутан нь гэж нэг хэсэг явснаа авилгачин төр гэж буруушаах юмтай болжээ.
Хэзээ хаанаас, хэн авчраад бидэнд наачихсан эд вэ?
Хэзээ биднээс энэ гай салж одох хэрэг вэ?
Ерөөсөө яаж салах вэ?
Монголын нийгэм тогтворгүй, ажилгүйдэл, ядуурал, авилгал нь хэрээсээ хэтэрсэн. Тэгвэл тэр ядуурлын гол гэмтэн нь хэн бэ? Энэ асуултад монголчууд олон жилийн турш хариулт хайж байна. Явж явж зах зээлийн эдийн засаг, түүнийг залж ирсэн ардчилал буруутан нь гэж нэг хэсэг явснаа авилгачин төр гэж буруушаах юмтай болжээ.
“Та нар наад ядуурлаасаа 2015 он гэхэд гарч чадах уу, үгүй юү?” гэсэн сүх далайлт олон улсын хамтын нийгэмлэгээс маниуст тулгачихаад (“Мянганы хөгжлийн зорилтууд”) хугацаа заагаад, хэрэв чадахгүй бол 2015 он гэхэд Та нарыг дэлхийн хамтын нийгэмлэгээс хаслаа гэсэншүү заналхийлэл дор биднийг аваачиж тавчихаад байна. “Ядуурал” гээч энэ гайнаас гарах гэж төр, засаг нь чадах ядахаараа зүтгэж, олон улсын хамтын нийгэмлэгээс чамгүй тусламж гуйж олж ирсэнийг энд огтоос буруутгах гэсэнгүй. Буруутныг хайж илрүүлэн, хамаг буруугаа тохон ялладаг нүүдэлчний монгол сэтгэлгээгээр ядуурал гээчийн буруутан нь төр, засаг чинь огтоос биш гэдгийг зориглон дуугараад “Та өөрөө буруутай!” хэмээн уншигч Тань рүү өчих гэсэнд хүлцэл өчсү! Хүлцэнэ үү байна уу, Таны дур. Яагаад?
Ерөөсөө “эдийн засаг”, “үйлдвэрлэл” гэж сонгодог байтугай наад захын утгаараа байгаагүйн хар гай нүүрлэсэн нь энэ. Талаар нэг бэлчих мал, түүнийг адуулах ухаан гэдэг нь жилийн 4 улиралд байгалийн бэлчээр даган нүүдэллэж, байгалиас натурал примитив аж ахуйгаа босгож ирсэний үр дагавар мөн.
Үнэндээ малчны өдөр тутмын аж төрлийг эргээд сана. Нэгэн хэвийн дүр зураг, цаг хугацаа, орон зайн хязгааргүй орчинд, төлөвлөлт гэж огтоос байхгүй, тааваараа байгалиас өөр хэний ч эрхшээлд бус, тааралдсан юмаараа амьдардаг, дур зоргоороо аж төрөл, энэ бол Монголын хөдөөгийн дүр төрх мөнөөсөө мөн. Гэвч малаа дагаад малчин өөрөө хөгжсөн нь үгүй. 2000 жилийн тэртээх монгол малчин XXI зууны өнөөгийн малчны хооронд зарчмын, суурь ямар ялгаа байна вэ? Хэдэн арван үеэрээ мал дагасан монголчуудын сүүлчийн 2 үед нь хотжилт явагдаад, нийгэм өөрөө төрөл арилжаад дэлхийн хөгжлийн хурдыг даалгүй сүүлчийн үе нь ядуурчихаад явж байна.
Нүүдэлчний примитив сэтгэлгээгээр бол ерөөсөө “эдийн засаг” гэдэг ойлголт баттай төлөвшөөгүй юм. Тэр хэрээрээ үр ашгийн тухай анхны ч ойлголт байхгүй. Эдийн засаг гэж тэдний хувьд юу вэ? Таван хушуу мал нь. Гэхдээ тавуулаа нэг дор, нэг айлд байна гэдэг маш ховор. Ердөө л малаа адуулах арчлах, ашиг шимийг нь хүртэх. Тэгэхдээ энэ нь нэмүү өртөг, ашиг гэхэсээ натурал байдлаар амиа аргацаах төдий. Тиймдээ ч “хоёр идэхгүй, хоосон хонохгүй” хэмээх үг малчдаас гарсан. Бэлчээр судлаач нар одоо л олдчихоод байгаагаас нийт малчид бүгдээрээ бэлчээрийн мэргэжилтэй. Гэхдээ тухайн цаг хугацаа, орон зай дотроо. Мал адуулах арга ухаан гэвэл байгалийн эрхшээл дор учраас мөн л амиа аргацаах төдий. Түүхнээ монголчуудын зарим нь тариа арвай тариалах төдий байсан нь эдийн засгийн сектор болж огт төлөвшөөгүй явсаар ХХ зууны 1960-аад он хүрсэн. Газар тариалан төлөвшин эхэлтэл 1990 оноор нурсан. Учир нь монголчууд бие даан хийх чадваргүй, сэтгэлгүй.
Мал дагасан бусад салбар: сүү цагаан идээ, айраг цагаа, хорхог, боодог, 5 цулын шөл, гэдэс дотор, хуйхласан толгой гэсгээд нүүдэлчдийн хоолны “соёл” дуусч байгаа тул дэлхийд үүнийг нь “соёл” хэмээн авч үздэггүй. Бууз, хуушуур, банш, лапша гээд явчихаараа тэр нь гаднаас нэвтэрсэн болдог. Гэр ахуй, өмсөх зүүх, эдлэх хэрэглэх нь даан ч хязгаартөй тул өөрсдөө хөгжүүлсэн нь хомсхон, ихэнхи нь анх өмнөөс орж ирж нэвтэрсэн. Боловсрол, эрдэм гэвэл 4 аргын тоо, захидлын мөр гаргах бичиг үсэг байхад хангалттай хэмээн олон зуунаар хэвшсэн байдал нь одоо ч үргэлжилсээр.
Амин зуулгаасаа, өөрөөр хэлбэл байгалийн эрхшээл дэх малаасаа салбал яах вэ гэдэгт нүүдэлчдийн ямар ч ухаантан урьдчилан харж хариу өгсөн нь байхгүй. Өөрөөр хэлбэл малаа “хотжуулах”, “эрчимжсэн фермерийн аж ахуй”, “цахим малчин” гэдгийг одоо ярьж эхэлж байгаа нь том дэвшил, харамсалтай нь амин зуулгаасаа салбал яах гэдгийг эцсийн байдлаар хэн ч томъёолж чадаагүй байна. За чадлаа гэхэд нөгөөхийг нь нүүдэлчид нь хүлээн авах сэтгэлийн хат байна уу гэдэгт хамаг учир оршино. Эдvгээ Монголд 170 гаруй мянган малчин өрх, 400 гаруй мянган малчин байгаагийн 60-аад хувь нь 35 хvртэлх насны залуучууд байгаа нь цаашдаа нүүдлийн мал аж ахуй хотынхны гараар орж дуусах дохио сануулга гэлтэй. Тэд өөрт ногдсон хэдэн малынхаа үүлдэр угсааг сайжруулж, өсгөн нэмэгдvvлье гэхээс илүүтэй байгалийн эрхшээлд зовж байхаар мах үнэд орох үеэр бушуухан нядлаад, төв суурин газар бараадсан нь дээр гэсэн сэтгэхүйд хөтлөгджээ.
“Эрчимжсэн фермерийн аж ахуй”, “цахим малчин” гэдгийг сөрж “нүүдлийн” гэх ухуулга хийдэг яруу найрагчид, зохиолчид, урлагийнхан хөдөөгийн харанхуй залуусыг ёстой нэг алж тавьж байна. “Малчин хvн бол бэлчээрийн мал аж ахуйн шалгарсан мэргэжилтэн. Малын тоогоо гаргаж чаддаг байхад л болоо. Бичиг үсэг мэдэх шаардлагагvй. Тэд бол бэлчээрийн мал аж ахуйн мастерууд. Малчин хvн бол математикч, биологич, мал зvйч, малын эмч болж хувирч чаддаг. Монгол хvн хосгүй, малч удамтай” хэмээн цаасан малгай өмсгөдөг. Нэгэнтээ боловсролын хэмжүүр нь 4 аргын тоо, захидлын мөр гаргах бичиг үсэг байхад хангалттай байсны гайгаар Монголоор дүүрэн ажилгүйчүүд, тэнүүлчид, барлагууд, шоронгоор дүүрэн ялтан болчихоод байна. Тэдний ихэнхи нь малчин байгсад буюу малчны үр сад.
Амин зуулгаасаа, өөрөөр хэлбэл малаасаа салбал яах вэ гэдэгт хариу бодож олоогүйн буруутан нь “нүүдэлчдийн эдийн засаг” гэгч өөрөө юм. Байгалийн эрхшээл дор натурал байдлаар байгсад бол ерөөсөө юмс үзэгдлийг туйлын примитив байдлаар тусган авдаг ба сайн муу, хар цагаан, за эсвэл үгүй гэдгээр ханддаг. Тэр нь цаашаа амин зуулгаасаа салбал яах вэ гэдэг дээр өөрийгөө болон гэр бүлээ эрс өөрчлөх гэдэг хариултыг гаргаж ирэх бололцоо цаад нүүдэлчинд олгохгүй. Ингээд дараагийн ганц хувилбар: хүчтэй байвал хулгай дээрэм хийх, хүчгүйтвэл бадар барин гуйлга гуйх. Өөрөөр хэлбэл нэг амьжиргаанаасаа нөгөө рүү шилжиж байна. Хэдэн арван үеэрээ нүүдэллэсээр яваад хотжоогүй тул иргэншээгүй. Иргэншилгүйн гайгаар хотжиж хотын хүн болж чадахгүй, ингээд гуйлга, гэмт хэрэг, золбин амьдрал руу орж ирэхээс өөр гарц байхгүй. Гайгүй өсч өндийгөөд ирвэл сайндаа л наймаачин болж байна.
Хамгийн их харамсмаар юм бол “XXI зуун” нүүдэлчдийн хотжиж дуусахыг хүлээхгүй. Цаг минут, секундээр хэмжигдэх хөгжил, технологийн энэ хурд Монголын нүүдэлчдийг хайрлахгүй, мөд хуйхлана. Хуйхалж ч байна. Эдийн засгийн хэт примитив сэтгэлгээтэй, алгуур энэ нүүдэлчдийг ардчилал руу оруулж, зах зээлд суралцуулах гэж олон улсын хамтын нийгэмлэг, хандивлагчид олон жил мучийжээ. Тэдний өгсөн ба бидний авсан нь мөнгөн дүнгээрээ бол энэ 2.7 сая хүн амдаа оноовол дэндүү ахдахаар, гэтэл тэр их мөнгө шүүрхий шанагаар орж элсэнд шингэж алга болсон нь нөгөөх л нүүдэлчин өвөөсөө салах дургүй, примитив амьдрал бүхий монголчуудын хохь гэхээс өөрөөр буруутан тодрохгүй.
Нүүдэлчнийг шинэ хүн болгож хүмүүжүүлэх энэ ажил ойрын хэдэн жилдээ багтаж дуусаад ядуурлаасаа бүрэн гарч чадна гэдэг итгэл алга. Учир нь төр нь хүсэвч цаадуул нь огт хүсэхгүй байгаад хамаг учир орших мэт. Зовлогоо зовоож тархиа гашиглаж юм сурч, шинэ мэргэжил мэдлэг эзэмшихийн оронд примитив сэтгэлгээгээр түмпэн бариад алтны шаар цэвэрлэж явах, эсвэл хог ухаж явах нь хамаагүй дээр гэж нүүдэлчний эдийн засагт заадаг. Гэмт хэргийн нөхцөл шалтгааныг ажваас нүүдэлчнээс гэмт хэрэгтэн болох нь дэндүү түгээмэл, гол төлөв амьжиргаагаа амь дүйж солих (дээрэм хулгай, биеэ үнэлэх, залилан, шунахайн сэдлээр хүний амь сүйтгэх) эдийн засгийн учир шалтгаантай хэрэг голлож байна. Дарга сэтэртнүүдээс хээл хахуульд хамгийн ихээр өртөгсдийн ихэнхи нь урьд засгийн үед хөдөө гуйранч явсан айл өрхөөс гаралтай малчны хүүхдүүд байна.
Мал дагасан амьдралаас аз жаргал ирэхгүй болох нь нэгэнтээ тодорхой болсон. Өнөөгийн малчин гэдэг бол амь дүйсэн, эрсдэлтэй мэргэжил. Иймд нүүдэлчний эдийн засгийг бүрмөсөн халахаас өөр хувилбар байхгүй. Эрчимжсэн гэнэ үү, хагас эрчимжсэн гэнэ үү, малчин бүр үйлдвэрлэгч, экспортлогч, эзэн, босс, од болохгүй бол 2015 он гэхэд ядууралгүй болох нь бүү хэл малчингүй, малгүй болж мэднэ шүү...
хэвлэлийн газар, 2007”номынх нь 248-252 дахь хуудаснаас буулгав
хотын хүн
зочин