Дашдоржийн Нацагдоржийн ийм нэгэн гайхамшигтай шүлэг тэртээ 1935 онд хэвлэгдсэн боловч мартагдсан нь харамсалтай байна. “Гайхамшигтай” гэж дүгнэхийн учир нь Монгол бүсгүйн уран гоо, үзэсгэлэн төгөлдөрийг уран яруу хэлээр магтан дуулсан, мөн “урьханаа саравчилмуй”, “утас ороож, угалз мэтгээд”, “буман эгшигт сонин цуурай” гэх мэт урьд өмнө сонстоогүй утга төгөлдөр үг хэллэгийг шүлэглэсэнд оршино.
#нацагдорж
#шүлэг