Европоо больё гэхэд яахлаараа Украин нь ард түмнээрээ фашист болчихдог билээ. Хариулт ойлгомжтой. СССР тарж бутарсанд гомдсон Путины гомдол явж явж ийм олон фашистыг хиймлээр төрүүлээд байна. Путины дэглэмийн дор хонь шиг дарлуулан суухыг хүсээгүй л бол түүний хувьд хэн ч байсан фашист, нацист юм билээ. Бодууштай!
Олон Улсын Гэмт хэргийн Шүүх (International Criminal Court) Украин улс геноцид үйлдсэн гэдгийг батлах ямар ч нотлох баримт байхгүй байна гэж албан ёсоор мэдэгдсэн юм билээ.
Хуулийн болон геноцидын талаархи 30 эрдэмтний тайланд "Толинд туссан буруу дүрс" (Accusation in a mirror) гэдэг бохир арга хэрэглэж байна гэж ОХУ-ыг зэмлэн буруушааж байжээ. Ийм дүгнэлтийг дээр дурьдсан Олон Улсын Шудрага ёсны Шүүх (ICJ) 2022.02.27-нд мөн гаргасан юм.
ОХУ-тай хил залгаа баруун, баруун хойд аймгуудаас Орост хайртайчуудыг элсүүлээд Улаанбаатарынх нь эсрэг цэнэглээд босгочихож гээд төсөөлөөд үз дээ. Эхлээд референдум явуулаад, дараа нь ОХУ-д аймгаараа нэгдэж орох хүсэлт Москва руу өгүүлээд, сүүлдээ Москва нь ОХУ-ын Үндсэн хуулинд нөгөө аймгуудыг чинь ОХУ-ын нутаг дэвсгэрийн салшгүй нэг хэсэг гээд батлачихвал (зүгээр төсөөлөл шүү!) энэ “ОЯА” нар яах болж байна вэ гэж би айх боллоо.
Хэрэв Оросын атомын зэвсгүүд олон улсын болон оросын террористуудын гарт орчихвол Орос-Украины дайнаас ч аюултай...
Трампыг “айлгаж” байгаа Путины ганц хөзөр энэ байх аа! Энэ хөзрөө Трампад "харуулчихаад", би ч яахав, үхээд өгнө, харин ийм байдалд орвол Зелинский, НАТО, Та нар цаашдынх нь хор уршгийг хүн төрөлхтний өмнө хариуцана шүү гэсэн байх, бодвол. Тэгээд үүнийгээ Зелинскийд ч хэлсэн биз...
Өчүүхэн би муу байтугай Германы Канцлер асан Мерхэл авхай болон барууны олон удирдагч хүртэл үүнд автсан байсан. Ямар сайндаа л “Болохоо байлаа. Онгоц явуулъя” гэж Жо Байдан өвөө Зеленскийд сандран хэлж байхав дээ. Тэгэхээр Оросыг маш сайн судалдаг америкчууд хүртэл “Русская Пропаганда” & Fake News”-д автаж “сүр хүч”-ийг нь хүлээн зөвшөөрч байсан байх нь.
Оросууд эрчим хүч, бензин шатахуун гэдэг айхтар эдээр монголчууд биднийг тас баздаг. ХХ зуунд эргээд очсон мэт болдог тэр төмөр замаа хараарай. Татвараар яаж дээрэлхэдэг билээ? Удоканы нүүрсээ Хятадад шахах гэж манай “Таван Толгой”-г гацаасан. Монголчууд бид 15 тэрбум доллар (15 000 000 000 US$) -оор хохироод л үлдсэн.