Эрх мэдлээр далайлган хүчирхийлж, хэлмэгдүүлэх эзэрхэг түрэмгий гаж үйлдэл нь орчин үеийн ойлголтоор бол нийгмийн “сэтгэцийн өвчин” юм, энэ өвчнөөр ард түмэн бус, эрх мэдэлтэн өвчилдөг. Улс төрийн хэлмэгдүүлэлт бол улс төрийн тэмцлийн явцад ялж гарч ирсэн бүлэглэл ялагдсан нөгөө хэсгээ залхаан цээрлүүлэх, егүүтгэх, харгислах зэрэг арга хэлбэрээр төрөөс хууль бусаар явуулж буй хүчирхийллийн үйл ажиллагаа юм. Эрх мэдлийн хүчирхийлэл, хэлмэгдүүлэлт бол орчин цагийн "боолчлол" гэсэн үг. Өнгөрсөн зуунд улс төр, үзэл суртлын шинжтэй эрх мэдлийн хүчирхийлэл гарч байсан бол шинэ зуунд байгалийн нөөц баялагийн төлөө эрх мэдлийн хүчирхийлэл үйлддэг болсон.