Б.Батбаатар

@Б.Батбаатар
0
нийтлэл
0
уншигдсан
0
сэтгэгдэл

13 дугаар зуун - Монголын зуун: Эх түүхийн ой санамжийг хойч үедээ мөнхөд уламжлуулах саналын тухай

13 дугаар зуун - Монголын зуун. Монголчууд бид гайхамшигтай түүхтэй. Гэвч бидний эх түүхийг өмчлөх, булаацалдах, өөртөө хамаатуулахыг хичээж байгаа зарим улс орны бодлого, түүхчдийн санаархал идэвхжиж байгаа нь харамсалтай. Үүнд бодитой няцаалт өгөх шаардлага үүсээд олон жил болжээ. Нөгөө талаар эх түүхээ үл ойшоох, улс үндэстнээрээ бахархах эх оронч үзлийг үеэ өнгөрөөсөн, улирсан баларсан, хоцрогдсон, хуучирсан гэж үзэх хандлага өсвөр залуу үеийнхэнд байж болохгүй.
##түүх ##13дугаарзуун ##чингисхаан ##өгөдэйхаан ##батхаан ##хубилайхаан ##мөнххаан ##гүюгхаан ##монголчууд ##монголынтүүх

Өгөдэй хааны үлдээсэн өвийг өнөөгийн Монголчууддаа уламжлах тухай

Чингис хааны үндэслэн байгуулсан Их Монголын эзэнт гүрний гал голомтыг сахисан өнөөгийн Монгол Улсын төрийн тэргүүн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаар ажиллаж байсан зүтгэлтнүүд маань Өгөдэй хааны адил засагласан хугацааныхаа туршид Монгол Улсдаа, ард түмэндээ хийж хэрэгжүүлсэн, оносон, алдсанаа өөрийн гараар бичиж, өөрийгөө дүгнэж үлдээдэг байгаасай. Хожим сонгогдох төрийн зүтгэлтнүүд үүнийг бодож зүтгэлтэй ажиллаасай, өөрийн нэрээр засаглал соёлын өв үлдээгээсэй гэж хүснэм.
##засаглал ##төр ##улстөр ##түүх ##үндсэнхууль ##тогтолцоо ##зүтгэлтэн ##хаан ##өгөдэй ##өв

ЭРДЭНЭТЭЭС ЭХЭЛБЭЛ ЗОХИХ САНААЧИЛГА

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч, төрийн шагналт, соён гэгээрүүлэгч, төр нийгмийн зүтгэлтэн, доктор профессор, 20 дугаар зууны манлай сэтгүүлч Лодонгийн Түдэв агсан “Зэс хэрэглэхийн гайхамшиг” нийтлэлдээ “зэс эдлэл нь өрх гэр, ам бүлийн бэлэн сувилагч байсан” гэж онцолжээ.

ЧИНГИС ХААНЫ ТӨРСӨН ӨДӨР ЭНЭ ЖИЛ ХЭЗЭЭ ВЭ, ДАРАА ЖИЛ ХЭДЭНД ВЭ?

Чингис хааны төрсөн өдрийг ирэх жилүүдэд хэзээ хэзээ тэмдэглэх вэ, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр аргын тооллын хэдэн байж таарах вэ. Үүнийг мэдэж, шууд хэлэх хүн тун цөөхөн. Асуудлын гол зангилаа бол энэ юм. Шууд хэлбэл, Чингис хааны төрсөн өдөр Монголын өсвөр залуу үеийнхэнд “бүрхэг” хэвээр үлдчихлээ.

“Дархлаа”-гаа дархалъя!

Наадам бол Монгол үндэстний оюун санааны дархлаа, язгуур чанарын илэрхийлэл, эв нэгдэл, эгнэгт оршихуйн баталгаа нь билээ. Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ш.Гүрбазар “Эзэн Чингисийн нутагт байх Монгол наадам мину зээ” хэмээн шүлэглэсэн байдаг. Монголчууд аа! “Наадам”-аа “Үндсэн хууль”-даа тусгаж, “Наадам”-аа эдийн засагжуулж, “Наадам дипломаси” бодлого, “Happy Naadam” хөтөлбөрөө хэрэгжүүлж наадмаа тунхаглан дархалъя.

“Монголын говийн Лас Вегас” – “Ханговь” ихэр хотыг мөрөөдье

Ханбогд, Цогтцэций сумдад тус бүрт нь “хот” байгуулж, хооронд нь хурдны авто зам болон төмөр замаар холбоод “Ихэр хот” байгуулъя. Монголын говиор салхи татуулан давхиад нэгээс нөгөөд нь хүрчихнэ. Нийгэм, эдийн засаг, дэд бүтэц, орчны хувьд нэгнээ тэтгэх, харилцан нөхөх, хослон хөгжих “Ихэр хот”.