Төр хүнийг хүчирхийллээс, өмч хөрөнгийг дээрэм тонуулаас өмгөөлж хүн өөрийнхөө аз жаргалын төлөө тэмүүлэх эрхийг хамгаалж байгаа цагт л төр оршин тогтнох үндэстэй юм билээ...
Хүний үйлсээр хүүдэгнэдэг, татвар төлөгчдийн мөнгөөр зоологсод эцсийн зогсоолдоо ирснээ мэд.
Байнгын саад, шоронгийн дарга, буяны үйлстэн, тагнуулч, шахааны нэрт наймаачин, орондоо юу яангаан хууль засагч, (ш)гударга ёс дээдлэгч, хэнтэй ч нөхцөж, хаашаа л бол хаашаа хамаагүй урваж шарвах “мэнгэт” Дүлзэнг хамсаатнуудтай нь цуг улстөрөөс зайлуулаагүй цагт улс төр тогтворжихгүй, улс үндэстэн үймэрч үйсэрсээр л байх нь дээ...
Намын санхүүжилт, үзэл суртал, үйл хэрэг нь ил нээлттэй байх бүх бололцоог бүрдүүлэх оюун сэтгэлгээний дорвитойхон өөрчлөлт, шинэчлэл хийхгүйгээр сүйрсээр, хэрэлдсээр, алалцсаар л байх болно.
Мөнгөгүй бол үнэ цэнэ байх уу? Амьдрал байх уу? Хөдөлгөөн, үйлчилгээ байх уу?
Өөртөө итгэдэггүй, ид шидэнд итгэгчид, ээжийгээ шүтдэггүй, бурхан шүтэгчид, өөрийгөө хайрладаггүй, өрөөлийг хайрлагчид, өөрийгөө боддоггүй, бусдыг бодогчид, өөрөөрөө бахархдаггүй, өөр бусдаар бахархагчид л хамгийн туушгүй, байр суурь нь тодорхойгүй, тулхгүй хандлага гаргадаг болой...