Босго
“ХОРЬ ХОРИН НЭГЭН” оны босгыг яаж зөв элээх вэ? Хариулт нь: - Гагцхүү оюун сэтгэлгээ, үзэл санааны босго өндөр саруул ухаантай, эрүүл хараатай байж – Ёо! гэх өвчингүй Яанаа! гэхийн гачлангүй эрх чөлөө эрхээ хүн бүр бүрэн дүүрэн эдэлж, аз жаргалтай, орлоготой, ашигтай байх ёс зүйт тогтолцоог даллая. Харин ковидизм, ковидистууд далд ор. ТОНИЛ ЦААШАА!
Социализм+коммунизм+фашизм+нацизм+расизм+ковидизм... Энэ “изм”-үүд хүнийг удирдана, чиглүүлнэ, хямгадна, дарамтлана, хянана, цагдана гэсэн үндсэн зорилготой.
Марксизм+Ленинизм+Сталинизм+Чойбалсанизм+Цэдэнбализм+Ковидизм нь айдаст автуулж, түгшүүртэй амьдралаар хүн зоныг боомилж, аз жаргалынх нь өөдрөг үзлийг түгжинэ.
...Хатуу зөөлөн хоёрыг хаашдаа ч мэдэхгүй хорвоо минь ээ
Халуун голын минь урсгалыг хашиж битгий боогооч ээ
Үнэн худал хоёрыг өөрөө ч мэдэхгүй хорвоо минь ээ
Өнчин зүрхний минь хайрыг өширхөж битгий хаагаач ээ...гэж Хорьдугаар зууны зохиолч Дашзэвэгийн Банзрагч социализмыг эсэргүүцэж, тэр үеийн ноёрхлыг сөрж байсан юм.
Хүн төрөлтний түүхэнд коммунистууд чадвартай оюунлаг хүнийг гадуурхаж, үйл тамыг нь барж, аль л түрүүлж сэтгэж түүчээлнэ, тэр хэрээр нь гашуун зовлонг үүрүүлж, бахаа хангаж байсан өнгөрсөн түүхийн хар цус өдгөө ч дусалсаар байна. “Гэгээн” гэж нэрлэгдсэн энэ тамланг хичнээн олон сая живаа хүн эдлэж золиослогдсоныг түүх тоо баримттай үйл явдалтай нь гэрчилнэ. Монгол хүн бүр мэдэх байх. Мэдэхгүй бол олж хар! Унш! Судла!
Зүрх зүсэм эмгэнэлийг оюун бодол чинь сэрдхийн хүлээн авна. Тэгээд сайн бод доо! Хядлага нядлагаа алсарсан ч бодит үнэн цаг цагийн салхинд үл замхарна. Сор болсон хүмүүсээ үе удмаар нь хүйс тэмтэрсэн яргачдад хариуцлага тооцоогүй өдий хүрсэн нь гамшиг бөгөөд гажиг сэжиг дагуулсан муу ёрын хар сүүдэр.
Цусан улаан өнгөөр бэлэг тэмдгээ хийж цусны үнэрт согтууран таашаал авдаг зүүнийхэн дэлхий даяар инээмсэглэсэн дарангуйллаа тогтоох гэж хөмхийгээ зууж, хөмсгөө зангидан улангассаар л...
Грэта охиноор сурталчилгаа хийдэг гэнэн НҮБ-ыг юу гэх вэ?
Дэлхийн дулаарал хорвоог сүйтгэнэ, орчлонг сөнөөнө гэж донгодоод мөнгө угаадаг эрдэмтэн нэртэй зальжин луйварчдыг яах вэ?Тэдний увайгүй үйлдлийг л жинхэнэ харанхуй шунал гэхсэн. Ийм л харалган бодлоготонгуудыг зөв гэж даган дуурайгч нь Монгол хүн биш байг! Олж авсан эрх чөлөө, эрхээ хэрхэвч алдаж үл болно. Орлогогүй бол хүн юугаараа гол зогоох вэ? Эрх чөлөөгүй бол яаж баяр баясал, аз жаргалтай байх вэ?
Бөх хавсрах гэдэг мэхтэй билүү? Тэр лугаа далим хавсрагчдад “хорооноо” их тус болж байгаа харагдах юм. “Чоно борооноор, дэлдэн чихтэй данхар төр хорооноогоор” гэдэг л болж байна. “Чих” гэдэг нь тагнана+чагнана+ухна+төнхөнө+нэгжинэ+түгжинэ+сургаар+ховоор төрийн бодлогоо чиглүүлж, үнэн бодит саруул эрүүл ухаанаас “ЗАЙ БАРИНА”.
Хувь хүний эрх рүү хэтэрхий халдаж, гэр орон ор хөнжил рүү нь хүртэл халдлан довтлох нууц бичлэг гээчийг дэлгэрүүлж, эрх, эрх чөлөөг зөрчинө гэдгийг гойд сурамгай хийдэг суваг жим хөврүүлсээр л. Энэ нь занхар төрийн далд нуувч... Шувтарга нь яг тэнд...
Бодит нөхцөл нь “QR” код. Дэлгүүр хоршооноос арилжаа хийхнээ ч хувь хүний, бүх хүний орлого зарлага байнгын хяналттай. Төрийнхөн атаархалдаа өмхийрч, бие биенээ тагнаж чагнахаас гадна ард иргэдээ ч зүгээр байлгахгүй хамаг эрх үнэ цэнийг нь хаана! Хянана! Удирдана!
-Чөлөөт зах зээл, чөлөөт өрсөлдөөн гэж байхгүй шүү! Хүссэн ч, эс хүссэн ч би энэ улсын ерөнхий “СААД”. Хорооноогоор далимдуулж, хүнийг яг мал шиг үзэж, хорооных нь мухарт хорино. Өөрсдөөс нь илүү сэтгэдэг, холыг хардаг, оюун сэтгэлгээний өндөр зиндааг шоронд хорьчихоод, аятайхан байхгүй бол шонд дүүжлэнэ гэж айлгах тактик хэрэглэнэ.
Хэрэглэгч та 17:00-21:00 цаг хүртэл цахилгаан халаагуураа унтрааж, эрчим хүчээ хэмнэнэ үү? Хариуцлагатай хэрэглэгч танд баярлалаа, эрчим хүчний зүй зохистой хэмнэлттэй хэрэглээг дадал болгож, цахилгааны болон галын аюулгүй байдлыг хангацгаая! Эрчим хүчний яам гэсэн мессеж байн байн ирэх боллоо. Энэ бол урд өмнө нь байгаагүй, хожуу ч гарахгүй Засгийн газрын саад нарын шийдсэн түүхэн түүхий шийдвэрийн баталгаа. Түүхий шийдвэрийн маргааш нь л гэхэд СХД-т тог цахилгааны доголдол гарсан бөлгөө.
ЭРГЭЭД! БУЦААД! УХРААД! Эрүүл мэндийг сүрхий хамгаалж байгаа бололтойдог. Эрүүл байх нь чухлаас чухал. Гэвч орлого мөнгөгүй яаж эрүүл байх вэ? Хүнийг эрүүл байлгахын төлөө хүнээс мөнгийг нь сааж байгаа нь бодит үйлдэл. Саруул ухаанаас шалтгаалж эрүүл байх үнэ цэнэ ирнэ. Гэвч үйлчилгээ эмчилгээ НОЛЬ.
-“Ямар ч эмчилгээ хийхгүй, халуун ус сайн уугаад бай гэх юм. Эм ч өгөхгүй, тариа бүр ч тарихгүй, зүгээр л хэд хоног галчигнаж байгаад хоол унд ч үгүй шахуу харин ч ядраад гарлаа” гэж хорооноо тусаад, эдгэрч гарсан хүний яриа.
Хорооноогоор ашиг хийж, түрийвчээ зузаалсан авилгачдын цуваа ч хөврөх шинжтэй. Эрүүл мэндийн яамныхан эрүүл бусаар толхилцож эхэллээ. “Ялихгүй нэг муу ханиадаар гул барина, ямар уяатай нохой биш дээ”. Хүний эрх, биеийн эд хавд саад хийж, бизнесийг зогсоож, эдийн засгаа сүйрүүлдэг хүн төрөлтөн байдаг л юм байна, ХҮҮХЭЭД!
Социализмын үед бэлгийн замын өвчнийг хавьтсан хүнийг нь олоод, ар араас нь хөөж, нэг юм эмчлэхчээн болдог байсан коммунист аргаараа агаар дуслын халдварыг хойноос нь хөөгөөд, бас ажилтай хүмүүсийг хувийн унаагаар нь биш хувьсгалын унаагаар “автобус”-аар яв гэж овооролдуулаад, бүүр дэгдээгээд тараачих юм. Горьгүй ээ! Халдвар гудамжнаас уу? Үгүй. Дэлгүүр хоршоо үйлчилгээний газраас уу? Үгүй ээ.
Эмнэлгээс, эмчлүүлээд гарсан хүнээс, бүүр эмнэлэг дотроосоо шүү дээ! Юу гэх вэ? Шинжлэх ухаан технологийн альхан талд явна вэ?
Хорооноог анх тарааж хүн төрөлхтөнд дайн дэгдээсэн өмнөд хөрш энэ гамшгаараа гайхуулж уран сайхны кино гаргаж бас л айлган сүрдүүлэлт хийж байна. “ХОРЬ ХОРЬ” оны босго айдас хүйдсээр элэгдэж дууслаа.
“ХОРЬ ХОРИН НЭГЭН” оны босгыг яаж зөв элээх вэ? Хариулт нь: - Гагцхүү оюун сэтгэлгээ, үзэл санааны босго өндөр саруул ухаантай, эрүүл хараатай байж – Ёо! гэх өвчингүй Яанаа! гэхийн гачлангүй эрх чөлөө эрхээ хүн бүр бүрэн дүүрэн эдэлж, аз жаргалтай, орлоготой, ашигтай байх ёс зүйт тогтолцоог даллая. Харин ковидизм, ковидистууд далд ор. ТОНИЛ ЦААШАА!
2020 оны 12-р сарын 29
Амараа
Бойжоо
Зочин
Зочин
Зочин