Сонголт алдаатай байж болно гэхдээ алдаагаа оноо болтол тэмцэж зөврүү зүгшрүүлэх нь хэн хүний гарт хэний яанаагүй байгаа шүү дээ! Сонголтоо царай зүс өнгө мөнгө зусар бялдуу болгохгүй байх боломж хүн болгонд нээлттэй байгаа. Гагцхүү сэр! Шинээр хар!
Зовж байгаа бол түүнийг эхлээд өөрөөсөө хайх нь чухал. Би залхуу юу, атаархуу юу, мэдлэгтэй юу... гээд л олон зүйлийг өөрөөсөө олчих. Жаргаж байгаа бол үүнийг өөрөө цогцлоов уу, өрөөлийг шимж, бохир аргаар, муу муухай барилаар бүтээв үү гээд л…
Зүүнтнүүд элдэв заль мэхээр хөлжин мөнгөжиж, дэлхийг, оюун санааг, бодит үнэ цэнийг сүйрүүлж байна. Манайхан мууг хуулбарлан дуурайх донтой учраас бидэнд тааруухан мэдээлэл, дульхан мэдлэгийн халдвар тархаж байна. Кофи Аннанатай уулздаг нөхөр дээрхи гаж үйдлүүдээс халдвар аваад эдгэхээргүй болсон шинжтэйдэг. Тэр бум мод, хүнсний хувьсгал л гэнэ юу вэ?
Манай залуусын дунд жинхэнэ тунамал сэхээрэл, саруул эрүүл рациональ хандлага эрчимжиж байгаа нь сайн үйлсийн үүд нээгдэж байгаа юм. Карл Менгер, Людвиг фон Мизес, Фридих Хайек, Айн Рэндийг уншаад үз! Эс бөгөөс Маркс, Ленин, Сталин нарын харгислалыг тунхаглаад тонилгох дэв тусаад сүйр! Дэлхий даяар зүүнтнүүдийн бүтэлгүйтэл сөнөл рүүгээ явж байгаа нотолгоо нь Путины төгсгөл.
Хувийн өмчид тулгуурлан, хувь хүний эрхийг дээдлэн хамгаалж, хоёрхон биш хорь гучаас дээш хөрштэй гэдгээ зарлаад олон улсын чөлөөт худалдаа хөгжихөд, хөгжингүй орнуудын хөрөнгө оруулалтад садаа болдоггүй нээлттэй цомхон авсаархан татварладаг, хүн өөрийнхөө төлөө явахад нь садаа болдоггүй зөв рацоиналь хандлага, бодлоготой байхад л болоод явчихна. Тийм улс төрийн нам буй болж бойжих шаардлагатай байна.
Ардчилсан намын 14-р их хуралд хэлсэн үг 2022.07.02 /бүрэн эхээрээ, засваргүй/