ОХУ-аас БНХАУ руу Монголын нутгаар дамжуулан хий нийлүүлэх хоолой барих асуудлаар саяхан манай Засгийн газрын ажлын хэсгийнхэн Оросын “Газпром” НХН-ийн удирдлагатай хамтран цахим хурал хийж ажлынхаа явц, цаашдын үйл ажиллагааны чиглэлийг тохиролцсоны дээр тодорхой баримт бичигт ч гарын үсэг зурав.
Улаанбаатарт ялангуяа хагас, бүтэн сайн өдрөөр мянга мянган хүн Зайсангийн ам өгсөөд Богд ууланд гардаг болсон нь үнэхээр сайшаалтай.
Өнгөрсөн жил наадмын амралтын өдрүүдээр бидний хэдэн нөхөд Алтай Таван Богдоос эхлээд Баян-Өлгий, Увс, Завханаар дайран Монголын баруун хязгаараар аялсан бол энэ удаад эх орныхоо зүүн хязгаараар аялж үзье гэж шийдээд замд гарсан юм.
Одоо бодох нь ээ дээхэн үед хөдөө явна гэдэг бол эрсдэл дагуулсан ажил байж. Өнөөдөр байдал өөрчлөгджээ. Зам, гүүрүүд сайжирч, унаа машинууд шал өөр болов.
#нийгэм
#нийтлэл
Монголын ирээдүй энэ хоёр улсын хамтын ажиллагаанаас ихээхэн шалтгаална гэдгийг юуны өмнө онцлон тэмдэглэмээр байна. Манай урд хөрш бол дэлхийн хамгийн том эдийн засагтай, хамгийн олон хүн амтай улс. Хойд хөрш бол маш их байгалийн баялагтай орон. Энэ хоёрын хооронд түүхий эд, аж үйлдвэрийн бараа зөөх нь манайд их ашигтай.
Эдийн засаг талаас нь авч үзвэл манай улсын нутгаар тавьсан хоолойгоор хий дамжуулснаар тодорхой хураамж улсын төсөвт төвлөрүүлэх, олон тооны ажлын байр бий болгох зэрэг үр өгөөжөөс гадна яваандаа манай улсын эрчим хүчний салбарт “байгалийн хий” гэсэн шинэ эх үүсвэрийн хөгжлийн эхлэлийг тавьж байгаагаараа чухал ач холбогдолтой юм.