В.Ганзориг

@ganzorigv
166
нийтлэл
2,839,271
уншигдсан
585
сэтгэгдэл

Улс төрийн саад

Нас, хүйс, үзэл бодлоос үл хамааран бие биедээ хүндэтгэлтэй хандах, бусдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх нь ардчиллын амин сүнс. Энэ утгаар улсаараа бид төлөвшлийн үе шатандаа явж байна гэж хэлж болохоор байна. Одоог хүртэл олон залуучууд улс төрд орох, намын үйл ажиллагаанд оролцох, намын гишүүн болохыг ичгүүртэй, бохир, онигоотой, муухай зүйл гэж боддог хэвээр байна. Улс төрийн идэвхитэй оролцоогоороо бахархаж явдаг, бардам ажилладаг залуус цөөхөн байна. Энэ үйлийг түүчээлэн ажиллаж буй эрхмүүдийг урин нэвтрүүлгийнхээ 61 дэх дугаарыг хийлээ. Зочдоор “Эдүкэйтэд Энтерпрайз” компанийн захирал О.Энхзул, МУБИС-ийн багш, Улс төрийн шинжлэх ухааны доктор Э.Гэрэлт-Од, ХҮН намын УЗ-ийн гишүүн Б.Мөнхсоёл, Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Б.Энхболд нарыг урьлаа.
#залуучууд #оролцоо #улс төр #эмэгтэйчүүд

Хулгай дижитал мөртэй

Манай нэвтрүүлгийн 60 дахь дугаар танд мульти форматаар хүрч байна. Энэ удаагийн дугаараар бид халаасны хулгайн гэмт хэрэг, тэр дундаа гар утасны хулгайн асуудлыг хөндлөө. Жил бүр 5000 орчим халаасны хулгайн гэмт хэргийн дуудлага ирдэг бөгөөд тэдгээрийн 80 орчим хувийг гар утасны хулгай эзэлдэг. Халаасны хулгайн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар ярилцахаар НЦУГ-ын МШГ-ын халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн мөрдөгч, ахмад Т.Одбаатар, СЭМҮТ-ийн Сэтгэцийн эмгэг судлаач, сэтгэл засалч Л.Жавхлан, Технозон ХХК-ийн Маркетинг борлуулалт хариуцсан захирал Э.Батжаргал, HUAWEI Монгол дахь хэрэглэгчийн бизнес группийн борлуулалт хариуцсан захирал С.Энхтуяа нарыг зочдоор урьлаа.
#хариуцлага #халаасны хулгай #гар утас #байна уу #байна

Бизнесийн үнэлгээ

Бизнесийн идэвхтэй улирал эхэлж, хөрөнгийн зах сэргэн, койн, криптовалют нийгмийг шуугиулан, нэлээд хэдэн IPO дотоод болон гадаадын хөрөнгийн бирж дээр гарах гэж байна. Энэ бүх процессийн өмнө заавал хийгддэг чухал ажил бол бизнесийн үнэлгээ билээ. Энэ сэдвийг онцлон 59 дэх дугаараа өргөн барьж байна. Нэвтрүүлгийн зочдоор ТиДиБи Капитал үнэт цаасны компанийн гүйцэтгэх захирал С.Батчимэг, БДО Монгол компанийн ерөнхий захирал, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтийн тэргүүн Г.Баянмөнх, Райнос инвестмент үнэт цаасны компанийн дэд захирал, хөрөнгө оруулалт хариуцсан захирал Н.Цэвэгмид, Ард Секюритиз үнэт цаасны компанийн ТУЗ-ийн дарга Э.Амарбаясгалан нарыг урьлаа.
#ipo #бизнес #хувьцаа #үнэлгээ #старт ап

Ашдын буян

58 дахь дугаараар Улаанбаатар хотын өмнө тулгамдсан олон асуудлын нэг боловч хүн болгоны барьж авахын хүсдэггүй сэдвийг хөндөж, нэвтрүүлгээ “Далан давхар” буюу Самбалхүндэв оршуулгын газраас бэлтгэлээ. Зочдоор “Буяны зан үйлийн холбоо”-ны тэргүүн Г.Идэрмаа, гэвш Б.Бат-Эрдэнэ, “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн институт”-ийн захирал Л.Ану-Үжин, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хог хаягдал, удирдлага зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун нарыг урьлаа.
#оршуулга #зан үйл #соёл уламжлал #70 давхар

Крипто бирж

Монгол Улс богино хугацаанд криптовалют болон секюрити токен хосолсон 4 виртуал хөрөнгийн биржтэй боллоо. Дижитал бирж, криптовалют, койн, цахим арилжаа, виртуал хөрөнгийн тухай хэлэлцсэн 57 дахь дугаарын зочдоор хувьцаагаар баталгаажсан токен гаргаж 16.7 тэрбум төгрөг босгосон Монголын анхны крипто бирж болох Trade.mn-ийг үүсгэн байгуулагч Г.Лхамсүрэн, Монголд төдийгүй олон улсад анх удаа Ард койн гаргаж, одоогоор 1.3 ихнаяд төгрөгийн арилжаа хийгээд байгаа DAX (Digital assets exchange) цахим хөрөнгийн биржийн захирал Ч.Ганзориг, 15 тэрбум ам.долларын үнэлгээтэй Bittrex биржийг хөрөнгө оруулагчаар Монголд татан оруулж ирсэн, 170 төрлийн криптовалют арилждаг CompleX биржийн ерөнхий захирал М.Хатанбүүвэй, 30 сая ам.доллараар олон улсад бүрэн даатгагдсан Coinhub биржийн гүйцэтгэх захирал О.Баттулга нарыг урьлаа.
#блокчэйн #криптовалют #койн #дижитал бирж

Криптовалют гэж юу вэ?

Криптовалют гэж юу вэ, блокчэйн үнэхээр найдвартай бөгөөд эрсдэлгүй технологи мөн үү, биткойн хөөс биш биз дээ, Монгол криптовалют бэлэн мөнгийг хэрэглээнээс шууд шахаж чадах уу, банкны уламжлалт бизнес загвар хэр эвдэгдэх бол, мөнгө угаах ба далд эдийн засгийг яаж хянаж зохицуулах ёстой вэ зэрэг асуултанд хариулт олохоор манай нэвтрүүлэг өрнөлөө. 4 жилийн өмнө хийсэн энэ нэвтрүүлгийн зочдоор Ард санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, криптовалютын цахим бирж болох www.trade.mn -ийн ТУЗ-ийн гишүүн Г.Лхамсүрэн,"Эгэрэг" платформыг санаачлагч М.Хасчулуу, Монголбанкны Мөнгөний бодлогын газар, эдийн засгийн шинжилгээ, бодлогын хэлтсийн захирал Б.Түмэнцэнгэл нар оролцож байв.
#блокчэйн