Манай улсын Драмын театр бас нэгэн өвлийнхөө нээлтийг хийлээ. Театрууд улирлын нээлтээ тэнхээ шалгасан аварга бүтээлүүдээр хийдэг уламжлал цэнхэр гаригт тогтоод хэр удсаныг бүү мэд. Гагцхүү бид энэ жишигтэй хөл нийлсэн нь л чухал юм.
#чөлөөт цаг
#нийтлэл
Нэлээн хэд хоногийн өмнө Монголын залуучуудын холбооноос санаачлан өрнүүлээд буй “Паркаа аваръя” нэгдсэн хөдөлгөөний хүрээнд хүүхдийн паркд газар эзэмшиж буй компанийн удирдлагууд, холбогдох албан тушаалтнуудыг урьж саарал ордны “Иргэний танхим”д нээлттэй хэлэлцүүлэг хийсэн юм. Тэр явдал одоо аль шатандаа явааг, ер нь юу болж дуусахыг бүү мэд. Юутай ч араасаа олон олон бодол дагуулах юм.
#нийгэм
#нийтлэл
Монголын парламент ирэх оны төсвийн хэлэлцүүлгээ эхэллээ. Төсвийн хэлэлцүүлэг бол парламентын амин чухал хэлэлцүүлгүүдийн нэг. Энэ дээр л парламентын гишүүд овсгоо самбаа, ухаан бодлоо уралдуулдаг жамтай. Манай сангийн сайд төсөв бол дайчин, шинэчлэгч чанарыг агуулсан байх учиртай гэжээ.
#улстөр
#нийтлэл
Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчид өчигдөр Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянгаас байцаалт авахаар очжээ. Урьдчилан мэдүүлэг авахаа мэдэгдээгүй, зарлан дуудах ирүүлээгүй атал байцаалт авах гэж оролдсон явдал нь хууль бус үйлдэл гэж Хууль зүйн шинэхэн дэд сайд үзэж байна.
#улстөр
#нийтлэл
Амьд ахуйдаа алга ташуулж амжаагүй Эмили Дикинсоныг Америкийн хамгийн шилдэг яруу найрагч гэдгийг дэлхийн утга зохиолын ертөнц эдүгээ нэгэнт хүлээн зөвшөөрчээ. Хүлээн зөвшөөрөгдөхийн төлөөх амьдрал байгаагүй ч өөрийнхөө өмнө хожим дэлхий нийт мэхийнэ гэдгийг мэддэг тэргүүнээ өргөсөн ихэмсэг амьдрал түүнийх байв.
#чөлөөт цаг
#нийтлэл
“Ярилцъя” та бүхэнтэй ахин мэндчилж байна. Миний өнөөдрийн зочин шинэ цагийн хамгийн алдартай зураачдын нэг Ч.ХҮРЭЛБААТАР. Түүний хэвлэлд өгсөн тоотой хэдэн ярилцлагыг сэтгүүлч миний бие хийж явжээ. Хоорондоо олон жилийн завсарлагатай тэдгээр ярилцлагадаа би хайртай. Зочин нь ховор, дотоод ертөнц нь содон, хувь хүн нь бүр амтлаг болохоор тийм байдаг байх. Ингээд түүний ертөнцөөр хамтдаа аялахыг урьж байна.
#чөлөөт цаг
#нийтлэл