Манай хотод ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын уулзалт болж далимаар нь нийслэлийн төвөөр хөглөрөх хоггүй хэд хонолоо. Жанжны талбайгаа угааж, бөбөө нараа нууж, сарампай муу машинтай иргэдээ хөл хорьж юм юм л болов.
#нийгэм
#нийтлэл
Удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ тодруулах гэж удтал дуншсан МАН бага хурлаа хуралдуулж бямба гаригийн шөнө шийдвэрээ гаргалаа.
#улстөр
#нийтлэл
Өнгөрсөн долоо хоногийн улс төр нэлэнхүйдээ бужигнаантай байлаа. Том үйл явдлууд ч болов, ар хударгаар нь жижиг сажиг юм ч тасарсангүй. Ирсэн зочид хурал хуйгаа дуусган гэр гэрийн зүг буцах зуур эвслийн засгийн газрын нэгэн гол хамтрагч болох МАХН хуралдаж У.Барсболд гэдэг нарийн бичгийн даргаа намаасаа хөөчихдөг юм байна.
#улстөр
#нийтлэл
Өнгөрсөн хэдэн өдрүүд үнэхээр манай хотыг өмнөхөөс тэс өөр агаарт умбуулж орхих шиг бодогдоно. Азийн шинэ лидер, ардчиллын бас нэгэн содон авхай Ан Сан Су Чи өдөр нь Төрийн ордонд илтгэл тавьж байхад, шөнө нь BBC-гээс нэрлэсэн дэлхийн шилдэг 500 дуучны нэг Сайнхо Намчылак нэгэн шөнийн клубт тоглов.
#чөлөөт цаг
#нийтлэл
Твиттерийн “дайн” сүүлийн үед манайд эрчимжлээ. Намаараа талцаж хэрэлдэх, бие биенээ гутаах нэгэн том тайз болсон гэхэд хилсдэхгүй. Ихэвчлэн улс төр дагасан залуус хөгжилдөж байдаг талбар байсан бол сүүлдээ улстөрчид нэр хүндээ өсгөх гэж тоглодог сурталчилгааны талбай болон тэлж байна.
#улстөр
#нийтлэл
Монголын поп урлагийн хатан хаан өдгөө 43 нас хүрчээ. Тэр бусад шиг насаа нууж маягладаггүй. Тайзнаа гарч ирээд л 43 нас хүрснээ халуун дотноор зарлаж байна. Тэрбээр бямба гаригт Улаанбаатар паласын концертын их танхимд “Хайрын бурхан” нэртэй төрсөн өдрийн тоглолтоо хийсэн юм.
#чөлөөт цаг
#нийтлэл