Миний хувьд аливаа бүлэглэлийн төлөөллийг өндөр албанд тавих аюултайг сануулах зорилгод хөтлөгдөн үүнийг бичсэнээс бус нутгархаг өчүүхэн ядмаг зан гаргах зохиолч би биш. Аль нэг нам, хүнд үйлчлэх нас ч биш.
Хогоо зам талбайд хаяж, шүлсээ байшин хашаа руу нулимж, нусаа өөдөөс нийж, улаан гэрлийн эсрэг ухаангүй дайрагч нарт шаардлага тавиад үз. Ад болно.
Монголчууд бие биеэ хайрладаг болж чадвал Их хөршийн геополитик саармагжина.
Хөндөхөд эмзэг сэдэв тул олонтаа эргэж хургалаа. Ястнуудын үл ойлголцлыг хөндөх хүсүүштэй сэдэв биш.