Намайг 50-тай хэнз өвгөн байхад тэмцэлд боссон залуус 20 гаруй насныхан байсан учир би тэднийг дүү нараа гэж хазайсан талаас нь түшихийг хичээж ирлээ. Нүүдэлчдийн коммунаас анх ардчилал соёолуулсан дүү нартаа мэхийдгийг минь зүхвэл зүхээрэй. Би бэлэн. Хараал эзнээ муухай харагдуулдаг тул хорвоогоос тонилсон хойно ч надад монголчуудын минь нэр алдар хайран. Намайг зүхэгчид ч Монголын нүүр царай. Утгагүй зүхлээ хаяад ухаанаар уралд.
Бичсэнээ сайтад тавихаар уншсан хүн намайг буруу зөнөлөө гэж элдвээр доромжлох болжээ. Зөнөхийн хувьд зөнөх нас минь аль эрт өнгөрсөн. Урт насалсан маань буруу болоод байна. Бичсэнээ уншихаар зөнөөгүй хүн шиг өөрт санагддаг нь миний буруу өтлөлтийг дэвэргэж буй чөтгөрийн дохуу юмсанж.
Хурц нар цагаан хужирт гялбасандаа Чойён өтөлж шуугдсан ядруу хүрэн нүүрнийхээ суларсан арьсыг сархиа цацруулан сорви төдий хоёр нүд болох хоёр цэгт хуньжээ. Түүний аниатай хоёр нүдийг юм үзэхгүй байна гэвэл том эндүүрэл.
Монгол нүүрсээ баяжуулдаг болохыг, Сайншанд-Чойбалсанд 1000 км өргөн төмөр зам тавьж дуусахыг, Эрээнцаваар гарч эхлэхийг хүлээвэл илжгэнд эвэр, эмгэнд сахал ургана.
Нямдорж оо худлаа ярьдаг чинь аль эрт ад болсон. Дүү минь чиний өнгөн дээр гэмт хэрэг гаарчээ. Хар тамхи, авилга, хүчирхийлэл гэх мэт урьд байгаагүй аймаар хэргүүд хөгшид-биднийг цочирдуулж байна. Ганц Та үүнд буруутай биш ч гэлээ Та гол хариуцлагыг үүрэх ёстой сайдын албыг таван удаа хашиж 20 жил өндөр цалин хангамж хүртсэн удирдагч. Одоо уучлалт гуйгаад ажлаа өг.
Нэг нам дураар ноёрхох цагт намын дарга гэж ажил хийлгэдэггүй айхтар золиг дэргэдээс салдаггүй сан. Яам аймаг сум баг гээд аж ахуйн нэгж бүрийн даргыг хажууд нь намын дарга хэмээх нэг нөхөр айлгана. Айлгадаг хүч чадал нь түүний матаасаар бүх асуудал шийдэгдэнэ.