Ерэн жилийн түүхтэй МАХН-ын /одоогийн МАН/ даргаар Н.Энхбаяр ажиллаж байх үедээ нэлээн хүчин чармайлтаар зүтгүүлэн байж Социнтернийн сарнайн дүрсийг намынхаа бэлгэдэл болгож байлаа.
#улстөр
#нийтлэл
Дорнодын талаас газрын тос оргилсон тэр намар Монгол улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат Тамсагбулагт цагаан дээлээ үнэт тосоор мялаан сэтгэл дүүрэн инээд алдан буй дүрс бүхий мэдээг телевизээр үзэж байхдаа хожим уул уурхайн сэтгүүлч болоод эрхэм энэ хүмүүнтэй ярилцаж суухын чинээ зүүдлээгүй явлаа. Хүний амьдрал баялаг агаад таашгүй. Бид гурвантаа уулзаж эрдэс баялгийн салбарын талаар ярилцаж байгаа ч энэ удаагийнх илүү элгэмсүү, нээлттэй өрнөлөө.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригтой салбарын бодлогын асуудлаар ярилцлаа.
Эх хэл ч бай, гадаад хэл ч бай яг адил. Хүн өөрийн түвшинд л эзэмших хэрэглээ юм. Англи хэлийг нэгдүгээр ангиас заалгалаа гээд аль түвшний чадварыг бид яриад зориод байгаагаа ч мэдэхгүй баахан маргаж байна. Англи хэлийг нэгдүгээр ангиас үзэхийг дэмжиж байгаа эцэг эхчүүд, томчуудын төсөөлөл бол энэ шийдвэрийн улмаас хүүхдүүд асар өндөр академик түвшинд англи хэлийг эзэмшчих юм шиг, тэр боломжийг нь хаан боогдуулах буй мэтээр харамлаж байх аж.
Монгол Улсын стратегийн амин чухал бүтээгдэхүүн болох шатахууны 98 хувийг дангаар хангадаг ОХУ хориг арга хэмжээнд орж байхад улсын хамгийн чухал салбарыг хариуцсан сайд “энэ нь эергээр нөлөөлж магадгүй” гэсэн хүлээлттэй байна гэдэг маш хариуцлагагүй бөгөөд мэдээлэл, мэдлэггүй үйлдэл. Тэнд дайн эхэлж, барууны хориг арга хэмжээ тэндээс Монгол руу урсгал хийдэг цоргыг хэзээ мөдгүй бөглөж мэдэхээр нөхцөл байдал үүсээд байхад сайд юу бодож байгаа юм бол?